ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 5236-аар нэмэгджээ
ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 5236-аар нэмэгдэж, 57999 боллоо. Одоогийн байдлаар 4420 хүн эдгэрч, 513 хүн нас бараад байна гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 2275 нь буюу 43.3 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна. ОХУ-ын нийслэл Москва хотод 2548 тохиолдол шинээр илэрсэн бөгөөд тус хотод халдвар авсан хүний тоо 31981 болжээ. Шуурхай штабаас мэдээлснээр, Москва мужид халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 631-ээр нэмэгдэж, 6590, Санкт-Петербургт 294 тохиолдол илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 2267 болсон байна. Тус улсын 75 бүс нутагт шинэ тохиолдол илэрчээ.
Түүнчлэн 51 бүс нутагт 547 хүн эмнэлгээс гарсан бөгөөд нэг өдрийн хугацаанд Москва хотод 210, Санкт-Петербургт 47, Мурманск мужид 24, Доод Новгород мужид 21 хүн эдгэрсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвараар нас барсан 28 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Москва хотод болон Москва мужид тус тус долоо, Краснодарын хязгаар, Санкт-Петербург болон Ингушет улсад тус тус 3, Калуга мужид хоёр, Волгоград, Воронеж, Киров, Доод Новгород, Орлов болон Тула муж, Бүгд Найрамдах Адыг, Коми, Чечень улсуудад болон Ставрополийн хязгаарт тус тус нэг хүн нас баржээ.
Эх сурвалж: Монцамэ
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
“АРДЧИЛАЛ” ЗАРИМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИШ. НИЙТ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ