ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 100 мянга давлаа
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 7099-өөр нэмэгдэж, 106498 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Халдварын хамгийн олон буюу 3093 тохиолдол Москва хотод илэрсэн бөгөөд Оросын нийслэл хотод халдвар авсан нийт хүний тоо 53739 болсон байна. Түүнчлэн Москва мужид 793, Санкт-Петербургт 336, Бүгд Найрамдах Дагестан Улсад 158, Доод Новгород мужид 150, Брянск мужид 118, Калуга мужид 113 тохиолдол шинээр илэрсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. ОХУ-ын 85 бүс нутагт шинээр халдвар авсан хүмүүсийн 2829 нь буюу 39.9 хувь нь халдварын шинж тэмдэггүй байсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 бүс нутагт 1333 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 11619 болсон бол 101 хүн нас барж, халдвар тархсанаас хойш нас барсан тохиолдлын тоо 1073-т хүрчээ.
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
“АРДЧИЛАЛ” ЗАРИМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИШ. НИЙТ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ