Тажикистан улсад корона вирусын тохиолдол бүртгэгдлээ

Aдмин / Гадаад мэдээ

Тажикистан улсад өчигдөр коронавирусийн халдварын анхны 15 тохиолдол илэрснийг албан ёсоор зарлажээ. Тус улс саяхныг хүртэл коронавирусийн ганц ч халдвар албан ёсоор илрээгүй дэлхийн цөөхөн улсуудын нэгд тооцогдож байлаа.

Тажикистаны эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийслэл Душанбе хотод 5, хойд бүсийн Хужанд хотод 10 тохиолдол илэрсэн гэнэ. Халдварын тохиолдлууд хэзээ илэрсэн, өвчтөнүүд хаана эмчлүүлж байгаа зэрэг мэдээллийг яамнаас өгөөгүй байна. Төрийн өмчит Ховар мэдээллийн агентлаг нийт иргэдээ гадуур явахдаа амны хаалт зүүхийг зөвлөжээ.