ЭМЯ: ДЭМБ-аас цар тахал оргил үедээ хүрээгүй байгааг анхааруулж байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа : Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Бразилд 435 нас баралт шинээр нэмэгдсэн байна. ОХУ-Д 7099 тохиолдол шинээр бүртгэгдэж, 101 хүн нас баржээ. Сингапур улсад 528 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. ХБНГУ-д долоон хоногт 800 гаруй мянган хүнд оношлогоо шинжилгээ хийж байна. Шинжилгээг хүн амын дунд олноор хийж байж халдварын тохиолдлыг барих, тархалтыг сааруулна гэжээ. Герман улсад сүүлийн 24 цагийн дотор 173 хүн нас барснаар нас баралтын хэмжээ 4 хувиар нэмэгдсэн байна. ДЭМБ-аас цар тахал оргил үедээ хүрээгүй байгааг анхааруулж байна” гэлээ.