Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2019 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, мөн 2020 оны төлөвлөгөөг батлах асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж байгаагийн үр дүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдварыг одоогийн түвшинд барьж байгааг онцолж, цаашдаа цар тахлаас үүдсэн хямралын сөрөг үр нөлөөг бууруулах, тухайлбал, хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.128] 2020-05-07 02:26:37

Батулга еронхийлогч хамгийн чухал асуудал хондлоо Коронагийн дараа дэлхий даяар олсголон болно гээд байгаа шуу

Зочин [66.181.182.123] 2020-05-07 01:05:52

Зөвхөн Монголд ургуулсан хүнсний ногоо талд бэлчсэн малын махаа зардаг дэлгүүртэй болмоор байна

ЗОЧИН [202.126.88.129] 2020-05-07 01:05:04

ӨРХ БҮР НОГООГОО ТАРИАЛЖ ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ УРИАЛГА ГАРГААЧ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.