ТОЙМ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж, сургалтын төвүүдийг нээсэн ДОЛОО ХОНОГ

Ц.Анударь / Улстөр

САЛХИТЫН МӨНГӨ, АЛТНЫ ОРДЫН ОДООГИЙН НӨӨЦИЙГ 2-3 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, “Баялгийн сангийн эхлэл Салхит ордоор эхэлж байна гэж ойлгож болно. Төлөвлөгөө ёсоор таван жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн өр төлбөрийг төлөх даалгавартай байгаа. Өмнө хийгдсэн ТЭЗҮ болон нөөцийн судалгаагаар Салхитын мөнгө, алтны орд нь ашиглалтын талбайнхаа гуравны хоёрт нөөц тогтоолгосон. Уг судалгаагаар 808.3 тонн мөнгө 1.4 тонн алтны нөөцтэй байсан. Хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлснээр дээрх нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон. Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд нээлттэйгээр мэдээлнэ” гэв.

2020.05.04

СУРГАЛТЫН ТӨВҮҮДИЙГ НЭЭНЭ

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргалаа. Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байна.

2020.05.04

БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙ БАРИХ ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

​ Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын гол сэдэв Монголын Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагаа болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр тал санал солилцлоо.

ОХУ-аас БНХАУ руу жилдээ 38 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч” хоолойг 2019 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Хийн хоолой татах хоёр дахь төсөл нь ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан жилдээ 50 тэрбум шоо метр хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолой төслийн ажил юм.

2020.05.05

ЗАСГИЙН ГАЗРААС ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРЫН ҮЕД ИРГЭДИЙН АМЖИРГААГ ДЭМЖИХ ХОЁРДАХЬ ШАТНЫ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны тавдугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан дууссаны дараа ээлжит бус хуралдааныг яаралтай горимоор зарлан хуралдуулж, Коронавируст халдвар /COVID-19/-ын тархалттай холбогдуулан эдийн засгийг сэргээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн яамнаас санаачлан боловсруулсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулснаар Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж баталлаа. Үүнд дараах дөрвөн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.

1. 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 70.000 төгрөгөөр нэмэгдүүлж 100.000 болгон олгоно. Улсын хэмжээнд нэг сая 140 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авна.

2. Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний талоныг тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр 122 мянган насанд хүрэгч 32.000 төгрөг, 118.2 мянган хүүхэд тус бүр 16.000 төгрөгийн хүнсний талоны дэмжлэг авч байх юм.

3. Нийгмийн халамжийн сангаас сар бүр дараах иргэдэд олгодог 188 мянган төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг тавдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 01- ний өдөр хүртэл хугацаанд тус бүр 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. Үүнд, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тэжээгч болон асран хамгаалагчгүй, хагас, бүтэн өнчин хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, одой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 62,6 мянган иргэн хамрагдана.

4. Малчдын орлогыг нэмэгдүүлж, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу малчдад тушаасан ноолуурын нэг килограмм тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Урамшууллыг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын А данс дахь ямааны тоог үндэслэн олгох аж.

Эдгээр багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 793 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Санхүүжилтийн эх үүсвээрийг Төсвийн тухай, Засгийн газрын нөөц сангийн тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг холбогдох хуулиудад нийцүүлэн шийдвэрлэсэн гэв .

2020.05.06

МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Г.ДӨЛГӨӨНИЙГ, МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Г.ЭНХТАЙВАНЫГ ТОМИЛЛОО

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Тус банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсоноос уг албан тушаалд хүн томилоогүй байсан билээ. Уг албан тушаалд Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томилохыг холбогдох байнгын хорооноос дэмжсэн юм. Санал хураалтад оролцсон гишүүдийн 77.7 хувийн саналаар Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлөх эсэхээр санал хураалт явуулахад 74.5 хувийн саналаар дэмжлээ. Харин Г.Дөлгөөнийг тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг санал хураалтад оролцсон гишүүдийн 76 хувь нь дэмжив.

2020.05.07

У.ХҮРЭЛСҮХ: КОВИД19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИН ГАРТАЛ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ДЭГЛЭМИЙГ САХИХААС ӨӨР АРГАГҮЙ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “КОВИД-19” халдварын цар тахлын үеийн харилцаа хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургуулийн үйл ажиллагаатай биечлэн танилцав.

ТэрбээрЦар тахлын тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй байна. КОВИД 19-ийн эсрэг вакцин гарах хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сахихаас өөр аргагүй Ард иргэд аюул заналд амьдарч байгаагаа мартаж болохгүй. Хариуцлага, сахилга баттай байх ёстой. Алба хаагчид маань цагийн байдлаа зөв үнэлж, дадлага сургуулилтаа сайтар хийсэн байна.

Манай Улс сахилга баттай байсны дүнд КОВИД-19 халдварын хамгийн цөөн тохиолдолтой, нэг ч хүнээ аюулт өвчинд алдалгүйгээр, гадаадын гурван иргэн, Монгол 10 иргэнээ эдгээж өнөөдрийн нүүрийг үзэж байна. Ийнхүү эх орноо КОВИД-19 халдварын аюулаас хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх төрийн албан хаагчиддаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, Та бүгдийн баатарлаг үйлсэд Монгол хүн бүр мэхийн ёсолж байгаад нэгдэж байна” гэсэн юм.

2020.05.07

ЭНЭТХЭГ УЛС РУУ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР БОЛЛОО

Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр дээрх захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм.

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд юм байна.

2020.05.08


Сэтгэгдэл

buy amoxicilina 500 [194.156.124.199] 2020-11-01 04:27:54

buy amoxicilina 500 https://amoxycillin1st.com/

40 viagra for 99.00 [83.142.54.145] 2020-09-18 11:50:03

40 viagra for 99.00 https://mymvrc.org/

viagra without doctor prescription viagra [212.60.20.160] 2020-09-15 16:19:19

viagra without doctor prescription viagra https://mymvrc.org/

hydroxychloroquine for lupus [194.87.52.165] 2020-09-06 22:53:55

hydroxychloroquine for lupus https://chloroquine1st.com/

buy hydroxychloroquine [193.203.10.57] 2020-09-06 15:30:49

buy hydroxychloroquine https://chloroquine1st.com/

cost of albuterol sulfate [91.222.236.147] 2020-08-23 12:55:19

cost of albuterol sulfate https://amstyles.com/

hydroxychloroquine for sale [45.80.105.85] 2020-08-20 18:46:53

hydroxychloroquine for sale https://chloroquine1st.com/

hydroxychloroquine drug [45.148.124.168] 2020-08-20 04:48:51

hydroxychloroquine drug https://chloroquine1st.com/

hydroxychloroquine price in india [85.202.194.222] 2020-08-20 03:58:27

hydroxychloroquine price in india https://chloroquine1st.com/

cheap cialis online [45.80.104.240] 2020-08-19 21:00:16

cheap cialis online https://www.wisig.org/

ventolin evohaler side effects [89.191.226.224] 2020-08-19 20:30:58

ventolin evohaler side effects https://amstyles.com/

hydroxychloroquine price uk [141.98.87.114] 2020-08-19 13:53:19

hydroxychloroquine price uk https://chloroquine1st.com/

prednisone without doctor prescription [195.133.56.19] 2020-07-30 19:51:45

prednisone without doctor prescription https://bvsinfotech.com/

ed enhancers for sale [185.250.47.206] 2020-07-21 00:07:40

ed enhancers for sale http://viacheapusa.com/

where to buy cialis without prescription [2.57.77.19] 2020-07-18 21:12:45

where to buy cialis without prescription http://cialislet.com/

erection pills online viagra [185.89.100.113] 2020-07-08 06:08:07

erection pills online viagra http://www.cialij.com/

cost of sildenafil 100mg [77.220.194.76] 2020-07-07 00:06:01

cost of sildenafil 100mg http://viacheapusa.com/

cephalexin antibiotic for sale [194.156.124.67] 2020-07-05 19:17:13

cephalexin antibiotic for sale https://keflex.webbfenix.com/

lumigan 0.01% good rx coupon [95.181.177.40] 2020-06-30 21:31:36

lumigan 0.01% good rx coupon https://www.jueriy.com/

ACrapeCantani [104.238.39.195] 2020-06-25 05:51:02

<a href="https://cialisle.com/">cialis online cheap</a>

buying generic cialis online reviews [185.250.46.86] 2020-06-23 02:35:10

buying generic cialis online reviews https://www.wisig.org/

ACrapeCantani [104.238.39.5] 2020-06-20 21:23:11

<a href="https://cialisle.com/">cheap cialis online</a>

zochin [202.21.109.62] 2020-05-09 10:46:50

yamarch orlogo baihgyi hesyydig baisan 2 hyyhdee tegeeh geed yabahahdaa solongos helee syrgaltiin tobd zagaad bolg baisan koronagaas bolood haasan bi bayartai bn hyrelsiyh saidad bayarlaa taniig tenger ibeeg myndag agillag baigaa chyy. chinzorig hyrelbaatar saidad bayarlasanaa ilerhilee

Zochin [182.160.35.43] 2020-05-09 08:45:03

Balai ene mongo zugeer ogdog umaa bolioch ee. Neheed baigaanuudad ni ch gesen setgel gej baina uu.

Улсбат [202.126.89.108] 2020-05-09 00:13:54

америкт бга иргэдэ аваачээ


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.