76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-1: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ –ын гишүүдийн бүрэн эрх нь дуусч, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэнэ. Энэ удаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг онцлож байна. Түүний хувьд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслахаас улс төрд орж ирсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргийн 63 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, сонгуульд 12704 санал авч УИХ-ын гишүүн болсон. Одоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо болон улс оронд хэрэгтэй ямар ажлуудыг хийж амжуулав…

Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа энэ парламентын хугацаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оффшор, авлигын эсрэг тэмцэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн ноцтой мэдээллээс тоймлон хүргэж байна.

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД:

С.БАЯРЦОГТЫН ДАНСНЫ ХУУЛГЫГ АТГ-Т ХҮРГЭХ АЖЛЫГ ТҮРГЭСГЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

Миний бие Оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд иргэн С.Баярцогтын дансны хуулгыг ил болгох нь айлчлалын хөтөлбөрт тусгагдаагүй юм. 2017 оноос хойш тус банкинд албан бичиг хүргүүлсний үр дүнд, С.Баярцогтын дансны хуулгыг Швейцарын тал, ГХЯ-аар дамжуулан, АТГ-т албан ёсоор хүргүүлсэн. Тиймээс С.Баярцогтын дансны хуулгыг АТГ-т хүргэх ажлыг түргэсгэхийн төлөө ажиллана. Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл гүйлгээ хийгдсэн байгаа юм. Энэ хугацаанд тэрбээр Сангийн сайд, УИХ-ын даргын алба хашиж байсан. "Оюутолгой”-н гэрээг 2009 оны аравдугаар сард хийсэн тул, дансны хуулгыг сайн шалгавал, "Оюутолгой"-н гэрээтэй холбоотой өөр эзэн холбогдогч илэрнэ. Хуулийн байгууллагын ажиллагаанд УИХ-ын талаас хяналт тавьж ажиллана.

ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН ДИПЛОМАТЧИД ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙНА

image

2019.09.30-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Дипломат албанд ажиллаж байсан 69 иргэнийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Мөн зургаан албан тушаалтанг үүрэгт ажлаас нь чөлөөлж эх оронд нь эргүүлэн авчирсан. Цагдаад шалгагдаж буй 69 иргэний зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь төрийн албанд, тэр ч бүү хэл улстөрийн нам удирдах хэмжээнд ажиллаж байгаа. Энэ нэр холбогдсон хүмүүсийг дипломат болон төрийн албанаас яаралтай чөлөөлөхийг шаардсан. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийг хуулийн байгууллагад өгсөн.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ЯЛ ЗАВШСАН ХҮМҮҮСИЙН ХЭРГИЙГ БУЦААНА

Сүүлийн үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тойрсон асуудал олны анхааралд байна. Албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил,ардын хүүхдүүийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа арван жил гэсэн мэдээлэл ч хөвөрсөөр байгаа. Тэгвэл /2019.12.18/ УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшсан хүмүүсийн хэргийг буцаад хуулинд өөрчлөлт тун удахгүй оруулна гэдгийг онцолсон.Тухайлбал, Фортуна Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Ш.Батхүү гээд олон хүний асуудал хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон. Ямартай ч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, сайд асан Фортуна Н.Батбаяр гэх мэт олон хүмүүсийн ял завшсан хэргүүд дахин хөндсөн.

ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ЗААЛТЫГ ХАССАН

image

УИХ-ын чуулганы хуралдаан /2019.08.27/ хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Өнгөрсөн өдрүүдэд зөвшилцлийн ажлын хэсгүүдийн саналуудыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцсэн. Үүнтэй холбоотойгоор МАН дотор багагүй “зөрчил” үүссэн.

Т.Аюурсайхан: Ерөнхийлөгчийн саналаар, шахалтаар хассан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн 49-р зүйлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тавыг нь шүүхийн байгууллагаас өрсөлдүүлж, тавыг нь УИХ дээр хараат бусаар буюу нээлттэй сонсгол, өрсөлдөөний зарчим зэрэг өндөр босготойгоор томилох”, мөн шүүгч нарыг Ерөнхийлөгчийн шийдвэрээр бус шүүгч нар дотроосоо сонгож, Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүгч нараа сонгож, түүнийг нь Ерөнхийлөгч батламжлах ёстой. Хэрэв томилгоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл олон нийтэд мэдээлж, татгалзах эрхтэй байхаар зохицуулалт хийж өгсөн.Шүүхийг хариуцлагатай, хяналттай, хараат бус, хариуцлагатай болгох заалтуудыг хасч байгаа нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гол зүйл нь байсан.

Н.БАЯРТСАЙХАНЫГ САЙН АЖЛУУЛАХЫН ТУЛД САНУУЛГА ӨГСӨН

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ам.долларын өсөлтөд санаа зовниж буйгаа илэрхийлж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг тавьсан. Тэрбээр, энэ талаар “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш монгол төгрөгийн ханш 25 хувиар суларсан. УИХ-ын гишүүдээс Монголбанкны ерөнхийлөгчийн өмнөөс зоригтой дуугарчих хүн гарч ирсэнгүй. Ганц нэг хүн дуугарахаар Монголбанкны Ерөнхийлөгч өмнөөс нь хэдэрлээд, хэрэлдээд сууж байна. УИХ өөрөөсөө томилсон хариуцлага тооцох ёстой хүндээ хариуцлага тооцох чадваргүй болж байгаагийн шинж. Тиймээс энэ арга хэмжээг таслан зогсоох ёстой. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлыг нь сайн хийлгэхийн тулд албан тушаалаас нь огцруулах асуудлыг хөндөөд орхисон.

М.ЭНХБОЛДЫГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЖАГССАН

image

Популизм хийх дуртай, бидний товчилж хочилдгоор "поп” гишүүдийн нэг Т.Аюурсайхан. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар 2019 оны нэгдүгээр сард "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалыг 2 дахь удаагаа зохион байгуулсан. Энэ үеэр Т.Аюурсайхан гишүүн, "УИХ-ын нэр бүхий 40 гишүүн "60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгхийг УИХ-ын дарга М.Энхболдоос шаардаж, даргын суудлаас буулгасан.

БИЕ ДААЖ БОЛОН БУСАД ГИШҮҮДТЭЙ ХАМТРАН САНААЧИЛЖ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ,УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ

1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга /2016/

2. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /2016/

3. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /2016/

4. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /2016/

5. Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /2016/

6. Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /2016/

7. “Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл /2016/

8. Монголбанканд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол /2017/

9. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай /2017/

10.Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2018/

11.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /2018/

12.Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /2018/

13.Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /2019/

14.Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /2019/

15.АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудлаар нийтийн сонсгол хийх албан бичиг өргөн барив /2019/

16.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /2019/

17.Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай /2019/

18.Зарим хүнсний ногооны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх тухай /2020/

19.Төрийн Аудитын тухай хууль /2020/

20.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай /2020/

21.Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Улсын Их Хурлын тогтоол /2020/

УИХ-ЫН ГИШҮҮН Т. АЮУРСАЙХАНЫ ТОЙРОГТОО АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭН ҮҮ?

image

МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР

  • Бид хамтдаа
  • Иргэдээ ядуурлаас аварч
  • Эдийн засгаа хямралаас гаргах
  • Эх орноо өрнөөс салгаж
  • Төрийн дампуурлыг засч
  • Тэгш журам, Баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна гэсэн мөрийн хөтөлбөрийг 2016-2020 оны хөрөгжүүлэхээр ард түмэндээ амласан. Харин энэхүү мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлүүд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн үү. Тэр дундаа УИХ-ын гишүүн Т. Аюурсайханы тойрогтоо амласан мөрийн хөтөлбөр хэрэгжсэн үү?

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАНЫ ЭРХ МЭДЛИЙН ТУЛААН

Д.СУМЪЯАБАЗАР VS Т.АЮУРСАЙХАН

image

УИХ-аар Тавантолгой төслийг хэлэлцсэн. Засгийн газраас өргөн барьсан Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбар улс төр, эдийн засгийн хүрээнийхний сонирхлыг ид татаж байсан.

УУХҮС П.Сумъяабазар :Тавантолгойн нүүрсний 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөсөн. Гадны хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгөөр эхний ээлжинд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг санхүүжүүлнэ. 30 сая тонн хүртэлх баяжуулсан нүүрсийг олон улсын зах зээл дээр зарж борлуулсан санхүүжилтээрээ нэн түрүүнд баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахыг зорьж байна. Тавантолгой төсөл хэрэгжсэнээр жилд 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого орж ирнэ. 5400 орчим ажлын байр бий болно гэсэн эхний тооцоо судалгаа гарсан. Хонгконг, Шанхай, Нью-Йоркийн хөрөнгийн биржийг судалж байгаа.

УИХ-ын гишүүн Т Аюурсайхан:Энэ төслийг би дэмжихгүй байна. Чалкогийн хувьд нүүрсийг 70 ам.доллараар тонн тутамдаа гэрээ хийгээд явж байсан. Өнөөдрийн нөхцөл байдлаар бодоход IPO-г гаргахад 60-65 тэрбум ам.долларыг босгож болохоор байгаа. Арга ядахад 5.4 тэрбум тонн нүүрсний 30 хувиар бодоход 15 тэрбум ам.долларыг гаргах боломжтой байгаа. Нэг тонн нүүрсийг 1-4 доллараар үнэлээд байх шиг байна. Энэ 30 хувиа тавьж туугаад алдчихвал хэн хариуцлага хүлээх вэ. Төмөр зам, авто зам тавихын тулд 30 хувиа хямдхан өгөх ёстой юу. Төрд итгэх итгэл IPO гаргаснаар нэмэгдэнэ гэнэ. Миний бодлоор улам устах аюул явж байна.

Д.ГАНБОЛД VS Т.АЮУРСАЙХАН

image

МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Д.Ганболдыг Бага хурлын гишүүнээс хассан.Түүнтэй хамт Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнийг мөн хассан юм. Тэднийг ганц МАН-ын Бага хурлын гишүүнээс хасаад зогсохгүй Чингэлтэй дүүргийн намын сонгуульт ажлаас чөлөөлсөн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэйн намын хороог эрх мэдэлдээ авахаар хөдөлж, дарга болохоор үүрийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар дэмжиж хүч хавсаргасан байна

Харин УИХ-ын гишүүн Д.Ганболд энэ талаар "Би ямар нэгэн байдлаар намын дүрмийг зөрчөөгүй. Юм хийсэн намын гишүүн эсвэл дүүргээ чичилж байгаа бол нам дарангуйлагч болж байгаа юм болов уу даа. Үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх чөлөө. Цөөнхөө сонсоод олонхоороо шийдвэр гаргах бодлогыг алдаа гэж байгаа бол надад хэлэх үг алга. Нэртэйгээр нь хөөчихвөл сайн байхгүй юу. Чингэлтэй дүүргийн МАН нэг ч ялагдаж байгаагүй гэдгийг та бүхэн ойлгох ёстой юм" гэсэн тайлбарыг өгсөн.

Ч.ГАНХУЯГ VS Т.АЮУРСАЙХАН

image

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэд хоногийн өмнө өөрийн цахим хуудсандаа “2016 оны намар Монгол Шуудан ХК-ийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлах Тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд нь ганцаараа ч гэсэн уйгагүй эсэргүүцэж, судалгаа тооцоо, үндэслэл дэвшүүлсээр зогсоож чадсан” тухайгаа бичив.

Харин “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ын дарга Ч.Ганхуяг түүнд хариу мэдээлэл хийсэн.

Ч.Ганхуяг:Би Т.Аюурсайханыг Ерөнхийлөгчийн үүдэнд суугаад цай зөөдөг залуу байхаас нь танина. Бүхэл бүтэн Монгол шуудангийн ажилчдын амжилтыг, олон жил үргэлжилсэн төр засгийн бодлогыг нулимах эрх хэнд ч байхгүй.УИХ-ын гишүүн өөрийнхөө халтар зүүдээр хувийн бизнес рүү шууд халдаж байгааг эсэргүүцэж байна. Бид УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой хариуцлага тооцдог байгууллагуудад мэдэгдлээ хүргүүлнэ. Улстөрчдийн хаан шиг, хуульгүй улсад байгаа юм шиг байдгийг зогсоох ёстой.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Эх сурвалж : АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

image


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2020-05-12 01:24:22

ЭНЭ МЭТ ХУДАЛЧ ХҮМҮҮСИЙГ ХАРААД ЮУГАА ХИЙНЭ. ГАНЦ УХАСХИЙГЭЭД ЦААШ ХАРУУЛААД НИЙГЭМДЭЭ ЗҮТГЭХ ХҮМҮҮСЭЭ Л ХЭЛЭЛЦЭЕ.

512 [111.220.85.182] 2020-05-12 00:52:22

Гаднаа гяланцаг, дотроо паланцаг залуу гэсэн дээ. Зан ааш авах юмгүй, онгироо дээрэлхүү, шударга царайлсан худлаа нөхөр. Алт ухна, нүүрс гаргана. Иж бүрэн өөрчлөх хэрэгтэй энэ 76-г. 30 жил молигодууллаа шдээ. АН, МАН 2-т юунд нь итгэх юм бэ? Муу улстөрч сайжирдаггүй, тэднийг сольж л сайжруулдаг!!! Ялангуяа 1-ээс олон сонгогдсон нөхдүүдийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Боддоо, та бидний 8-аас дээш жилийн амьдралаар тоглосон этгээд гэсэн үг шд, тэд. Хүүхдээр бол 2-3р ангийн хүүхэд дунд сургуулиа төгсөх хугацаа.

Zjin [139.5.216.166] 2020-05-11 23:09:37

Mundag amjilt

Зочин [103.111.68.3] 2020-05-11 02:55:36

ЗА ЯМАРТАЙ Ч МИЙЁО ОВОГТЫГ ЗАЙЛУУЛСАН, МАНАН-тай ТЭМЦЭЖ ЭХЭЛСЭН ГАВЬЯАТАЙ ХӨӨ.

баатар [202.179.22.220] 2020-05-11 01:16:04

намын марийн хөтөлбөр амлалт би

Иргэн [202.126.89.114] 2020-05-10 14:05:44

Авурсайхан шудрага дүр эсгэгч, олон түмэн түүний мөн чанарыг мэддэггүй гагцхүү түүний тойргийн иргэд. Л мөн чанарыг энэ 4 жилийн хугацаанд мэдэрсэн, Шударга дүр эсгэгч яг бодит байдал дээр тэр албан тушаал, эрх мэдлийн төлөө хэнийг ч золиослож чаддаг, хууль журмыг уландаа гишигсэн хуурамч баг нүүртэй хүн юм шүү. Энэ 4 жилд их хөлжсөн , хөрөнгө орлого нь эрс нэмэгдсэн , шударга бус. хүнийг ар хударгаар нь хутгалахдаа сийхгүй шавар нүүрт хүйтэн царайтай хүн чанаргүй хүн дээ

Аюурсайхан дууссан [103.229.121.148] 2020-05-10 06:06:08

Аюурсайхан шударга хүн огт биш, хүний мөс чанар муутай, нөхрөө хэзээ ч араас нь хутгалж чадах новш. Харин УИХ-ын гишүүн Д.Ганболд бол жинхэнэ шударга, зарчимч улс төрч. Чингэлтэйчүүд Д.Ганболдыг дэмжинэ.

Намын хөтөлбөр намс унасан байхад гишүүнийх биелэх гэж байхгүй. [66.181.161.43] 2020-05-10 06:05:29

Иргэн

Болд [103.26.195.175] 2020-05-10 05:42:27

Энэ залуу хэрэггуй шуу

Зочин [202.126.88.192] 2020-05-10 05:36:00

Аюурсайхан бол хүний адаг, маш хүн муутай, асар их муу санаатай, хорчин, албан тушаалын хэнээтэн, хүүхэнд нугасгүй, мөнгөнд шуналтай, худалч, шударга дүр эсгэгч хогийн амьтан байгаа юм.

Иргэн [66.181.161.41] 2020-05-10 04:21:06

Багабандийн цүнхийг барьж яваад улстөрд орсон ПОПчин хулгайч. Худлаа шударга царайлж яваад байнгын хорооны дарга болж дэвшсэн. Ард тұмний төлөө хийсэн зүйл юу ч байхгүй. Ийм хумсаа нуусан худлаа шударга царайлсан хүмүүс илүү аюултай.

Долир [150.129.141.132] 2020-05-10 02:49:42

Аюурсайхан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга байхдаа зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж гэнэт Зайсанд 1 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууцанд нүүж орсон. Өөр маш олон авлига, хээл хахууль авсанг хүмүүс мэддэг, сайн шалгах хэрэгтэй.

Ugluu [64.119.19.32] 2020-05-10 02:29:38

Энэ хар халбага чинь Попордэнэ нартай нийлээд М.энхболд зайлуулчихбал Монгол улс янзын болчихноо гээд хуцаад бсан 2 жилд Хар жагсаалт руу л орж байх шиа дээ.

Зочин [202.9.46.185] 2020-05-10 01:53:53

Хорон муу санаатай хоосон амлагч байна.Эх орон ард түмний төлөө юу хийсэн юм бэ?.Ийм шавилхан залуу хэрэггүй ээ.Уул нь геологийн яамны сайд асан Хурц гуай шиг оюуны асар өндөр чадамжтай хүмүүсээр улсаа удирдуулмаар байна.Хурц гуайг олон ярилцлага хэлэлцүүлгэнд ганц цаас харахгүй толгойд нь ямар их эрдэм, эрдэнэ байна вэ.

Зочин [66.181.178.68] 2020-05-10 02:53:27

Харина тиймээ.

Kkk [98.253.30.34] 2020-05-10 01:36:07

Terbumtan boljee sain ajillsan bnaa

Zochin [150.129.140.77] 2020-05-10 00:55:40

Poprokhoos uur yu khiisen um. Iimerkhyy amaaraa khudkaa yarikhaas uur um khiideggyi ulsuudaas jinkhene ajliin gyitsetgel yu ch gardaggyi. Khudlaa saikhan burdag nukhdyydiig dakhij songokh khereggyi. Terbii orond bichig tsaastai zuuraldaj bsan ajlil khiij bsan khymyysiig songovol gyitsetgel sain baikh bolno. Khurungu orlogiin medyyleg n nyyrschin gedgiig n batalj bna.

Зочин [64.119.27.161] 2020-05-10 00:37:29

Одоо байгаа гишүүдээс дэмжиж болох цөөхөн хүний нэг дээ

720712 [211.36.142.239] 2020-05-09 16:26:45

ED NART ITGEVEL GENEN TENEG HEREG BOLNO! EDNUUS BID 00-D OROOD BOGSOO TSAASAAR ARCHIDAG GEVEL TER UNEN! "BUSAD N BUGD HUDLAA..."

Зочин [123.116.16.139] 2020-05-09 14:39:33

Поп тайлан хэнд хэрэгтэй юм бол

Зочин [202.55.188.40] 2020-05-09 13:12:49

Ер нь биелсэн зүйл байна уу Баахан попроод яваад байдаг оффшороос мөнгө орж ирээгүй ,Ам долларын ханш буугаагүй,иргэд ядуурлаас гараагүй,улсын өр буураагүй,шударга ёс тогтоогүй

Зочин [66.181.191.73] 2020-05-09 12:48:41

Би энэ хүнд санал өгөхгүй. Гадаадаас оруулсан их мөнгө нь хаана байна.Чингэлтэйчүүд бид ядуурлаас гарсан уу. Бидэнд наалдсан юм байхгүй.Их олон хүний мууг үзэж, олон чингэлтэйчүүдийг ажилгүй болгосон.Улс орныг хар, саарал жагсаалтад оруулсан хүний гол нэг нь

Зочин [66.181.191.73] 2020-05-09 12:35:09

Энэ залуу их л ярих юм. Гэтэл гадагш нь нүүрс хулгайгаар гаргаж байсан гэнэ. Монгол улс хар жагсаалтад орчихлоо. Үр дүн нь энэ үү

Зочин [103.212.119.142] 2020-05-09 11:59:30

Поп гар багабандийн бөгсний алчуур байсан шдээ

Зочин [66.181.178.68] 2020-05-10 02:45:08

Өө тийм үү овоо гар байна худлаа поп .

Зочин [66.181.161.58] 2020-05-09 09:28:45

Монгол улсаа хар жагсаалтанд оруулсан Эдгээр 76 гишүүнтэй юу ярих дээ .7 уулын цаагуур далд орог.

Иргэн [182.160.37.15] 2020-05-09 09:04:02

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙГ САМАРЧ ХАЯАД САР БОЛООГҮЙ БАЙНА ДАА... ЯАЛАА ГЭЖ ТЭР ВЭ ... ЖУДАГГҮЙ ОВИЛГОГҮЙ АМЬТАН ... ЧИНГЭЛТЭЙЧҮҮД ЧАМД МУУ ЮМ ХИЙГЭЭГҮЙ ШҮҮ АЮУРСАЙХААН ... ЧИ Л ТАВЬТИРГҮЙ БАЙНА

Зочин [64.119.18.60] 2020-05-09 09:16:57

Энэний ажлвн гол ур дун нь Н .Энхбаярыгсонгуульд оролцуулахгуй б/х явдал юм.

Zochin [76.28.228.54] 2020-05-09 08:50:19

Ayursaihaniig surguulid baihad n TOMPO gej gochildog bailaa

Зочин [66.181.184.159] 2020-05-09 08:21:45

5 tolgoid tomilgoo hiij nuurs shaasan bh oor hiisen yum medehgui

Иргэн [66.181.181.141] 2020-05-09 08:08:48

энн солиотой сөлөр нөхөр бол хогийн амьтан ! дарин бүү сонго?!

зочин [202.126.89.70] 2020-05-09 07:55:05

ямарч байсанМонголын улс төрд тун хэрэгтэй тун цөөхөн хүний нэг юм !!!!!.

Попор [66.181.190.242] 2020-05-11 14:02:05

Зөндөө их шударга дүрд тоголлоо, одоо түүнд итгэх хэрэггүй , урдах унагасан нөхдүүдээс илүү новшийн юм хийж явдаг ганцхан өөрийнхөө төлөө л ажилладаг хүн. Үгэнд нь итгэж явсан худлаа попор байсан юм байна , Худал дүр эсгэгчийг төрд дахин гаргавал ирээдүйн улс оронд засашгүй гамшиг тарина . Энэ бол аюул .

зочин [66.181.190.112] 2020-05-09 07:35:46

хүнийг дандаа хог новш, хөгийн гар, эргүү тэнэгээр нь дуудаж байгаа нөхдүүд бол өөрсдөө эргүү төлөгүүд гэдгээ цаг ямагт бодож, өөрсдийн амьдралаасаа ичиж амьдрах хэрэгтэй болсон байна.

зочин [202.179.25.140] 2020-05-09 07:34:55

Энэ залуу уих-д попрохоос өөр юу ч хийгээгүй хар муур Багабандийн захиалгаар нэг хүнд зориулсан өш хонзонгийн хууль батлуулж ЧД-ийн АН-г худалдаж авсан энэ 76 дотор хамгийн өөдгүй гишүүн энэ хүнд санал өгөх хэрэггүй Одоо Оюунэрдэнийн толгойг эргүүлж яваа хүндээ энэ хүнээс хол байцгаа харж л байгаарай оюу толгойн талаар амнаасаа ганц ч үг унагадгүй хар муурын тэжээвэр гөлөг юм шүүдээ.

Tusa [66.181.190.112] 2020-05-09 07:32:50

Иргэдэд таалагдах юм гэж алга болж. Хэдэн төгрөг өгвөл магтах үгээ олж ядна. Бид ийм муу зуршил, хандлагатай болсон байна.. Бүгдийг харлуулна, муулна, хараана, зүхнэ, үгэнд сайн сайхан юм алга. Хэт их оюуны доройтолд орж дээ. Тэгээд бас иргэний үүргээ биелүүлж чадахгүй, амьдрал ахуйгаа дээшлүүлж чадахгүй, бүгдийг төр засгаас нэхдэг болсон байна даа. Бид ийм байхад үр хойч минь яах болж байна даа. Иргэдээ.......

Чингэлтэй иргэн [64.119.25.57] 2020-05-09 06:54:17

Сонгогдсон тойргийн иргэдийн эрх ашшийн толоо юм хийгээгуй ээ. Санал хусэлт тавихад туслахаа явуулчихаад тэр нь шийдвэр гаргадаггуй, Сонгуулийн омно Чингэлтэй дуургийн удирдлагын сольж намаа самарсан, албан тушаалын толоо попордог Аюурсайханд дунгийн тавинаа

Иргэн [66.181.181.141] 2020-05-09 06:33:48

Энэ шудрага гээд байгаа хэдэн нөхөд бол албан тушаал болоод эд хөрөнгийн луйварчидшдээ?!?!?!

Зочин [172.58.140.228] 2020-05-09 13:09:20

Demjinee hoo

Зочин [59.153.112.40] 2020-05-09 05:49:12

ЦҮНХ БАРИГЧ..... ХАР ЗАЛУУГААСАА Л ЦҮНХ БАРЬЖ НАМЫН , УЛС ТӨРЧДИЙН ХОРОНД НАЙРАГДСАН ХОРЧИН ЗАЛУУ.

Зочин [66.181.183.63] 2020-05-09 06:25:17

Ганхуягаа чи гадаадын хар мафийн бохир мөнгө угааж, мөнгө хүүлдэг болохыг чинь дэлгэх үү???

zovhin [202.21.126.150] 2020-05-09 04:29:42

Za Ayursaihniig neeh muulaad bh hereggui bha. Ih zov zarchimtai zaluu. Zov shudrag bvuul ihel zuul hiindee. Daanch ard tumnee bodood Natsag banidiig zailuulj chadhuu ???

Зочин [182.160.32.2] 2020-05-09 03:43:54

Энэ хүн худлаа дүр эсгэгч.

Зочин [66.181.185.129] 2020-05-09 03:38:20

Монголыг дээрэмчдээс аврах их чухал, эрсдэлтэй арга хэмжээг эр зориг гарган зохион байгуулж хэрэгжүүлсэн. Энэ л баатар өгөхөөр улс гүрнээ аварсар ажил. Амлалтын байшин бол дэргэд нь юу ч биш. Монголчуудыг Элбэгдорж, Миеэ Энхболд нарыг эзэгнэл, дарлалаас чөлөөлсөн

Зочин [66.181.191.73] 2020-05-09 14:57:08

Үр дүн чухал шүү хө. Таван толгойд өөрийн хүнээ тавьчихаад, Тэндээс их хэмжээний мөнгө авч, Чингэлтэйн хэдэн төлөөлөгч залуусыг тэжээж, тэд нь хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж байна даа.

Зочин [202.70.34.114] 2020-05-09 03:36:25

хэдэн хөлсний бичээч шүлсээ үсчүүлээд хүн муулаад байх юмаа,Болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилж зөв зүйтэй нийгмийг бүтээх гэж яваа ганц нэгхэн хүний нэг шүү,Би лав дэмждэг,

zochin [103.26.193.178] 2020-05-09 03:14:57

Ene estoi yuch hiigeegyi saihan shudraga yum yriad baih shig baidgiin ter ne ajil boldoggyi

Зочин [172.58.140.228] 2020-05-09 13:08:14

Demjeerei

Зочин [202.126.89.45] 2020-05-09 03:05:19

Jinhene shudraga gishuun shuu!

Зочин [202.55.188.39] 2020-05-09 03:01:33

Багабандийн цай хоол зөөж гутал оймсыг нь өмсгөдөг байсан барайсан царайтай барлаг залуугаас ер нь юу хүлээх юм бэ кккк

Зочин [106.102.0.133] 2020-05-10 14:37:47

ZOV...

Зочин [172.58.140.228] 2020-05-09 13:07:47

Demjine ene zaluug

Bb [66.181.161.9] 2020-05-09 02:29:33

Hudlaa gar

Зочин [73.95.133.114] 2020-05-09 02:15:47

Hudlaa pop shdee sda zail!!!

ИРГЭН [202.70.34.114] 2020-05-09 02:13:33

69 ДИПЛОМАТЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ САНАА НЬ АЖИЛ ББОЛЖ ХЭРЭГЖЭЭГҮЙ ШҮҮ, ТЭР ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИД ОДОО Ч ТӨРД, ТӨРИЙН КОМПАНИУДАД БҮГСЭЭР Л БНА. ТГХЭЭР АЖИЛ ХИЙСЭН ГЭЖ ҮЗЭХ ҮҮ???????????????????????????????????????????????????????????????

ХУУЛЬЧ [202.70.34.114] 2020-05-09 02:10:25

ЭНЭ ДУРАК ТГД 14 НАСТАЙ ОХИН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХӨД НАСАНД ХҮРСЭН ГЭЖ ҮЗНЭ ЭЭ ГД ХУУЛЬ БАТЛУУЛААД БГААГ ТА НАР ЮУ ГЭЖ ҮЗЭЖ БНА ДАА....... ХАРИУЛТ АВЬЯ АА

Зочин [194.228.32.110] 2020-05-09 06:38:04

наад дураакийгаа толгойгоор нь нүхэн жорлонд умбуул.

Зочин [103.10.23.106] 2020-05-09 03:44:35

Өнөөдөр охидын бэлгийн болон бусад өсөлт хуртан болсон цаг үүнийг мэдхүү

Zochin [202.126.89.88] 2020-05-09 01:39:25

Za bil huvidaa ene zaluu gishuuniig demjine.

Зочин [66.181.176.178] 2020-05-09 01:38:16

Энэ их хурлын гишууд одоо л ард тумэнд хайр зарлана шуу дээ юу юу амлаж гарч ирээд одоо байгаа байдал нь ямар байна яг унэн шуу дээ эд хаан юм уу заан юм уу дахьж буу сонгоорой мананг устгья тэр тавантолгойн нуурсийг гадагш нь гаргасан нь унэн шуу дээ одоо болно

Зочин [66.181.161.72] 2020-05-09 01:30:23

Аюурсайхан бол улс эх орноо боддог хүн биш зөвхөн өөрөө яаж эрх мэдэлд хүрэх вэ яаж хувьдаа хөрөнгө мөнгө цуглуулах талаар л байнга бодож явдаг хөгийн залуу.Чингэлтэй дүүргийн МАН 1992 оноос хойш нэгч удаа нэгч суудал алдаж үзээгүй Харин Аюурсайхан дүүргийн МАНын даргыг булааж авсан үед болох 2020 оны согуудийн үр дүн өөрчлөгдөх нь тодорхой.Аюурсайхан гэгч худалч попорчныг яаж ажиллахыг харах л үлдлээ

Зочин [172.58.140.228] 2020-05-09 13:06:06

Bodol unshdag boloo yu baga shig tenegt


62 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
62 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.