Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 километр дугуйн зам удахгүй ашиглалтанд орно

Aдмин / Нийгэм

Энэ онд Улаанбаатар хот нийт 52.7 километр шинэ дугуйн замтай болохоор төлөвлөсөн ажил эхэлжээ. Энэ хүрээнд Налайх-Улаанбаатар, Яармаг, Зайсан, Маршалын гүүр зэрэг холбоос замуудын дунд нийт 52 километр дугуйн замыг шинээр барьж байгуулах юм.

Тухайлбал, Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 километр үргэлжлэх дугуйн замын ажил хийгдэж буй. Энэ ажил зургаадугаар сарын 10-н гэхэд бүрэн ашиглалтад орж, хүлээлгэж өгөх юм байна. Бусад замуудыг 8, 9 дүгээр сардаа багтаж бүрэн ашиглалтад оруулна.

Иргэдийн зүгээс хүүхэд багачууд, ахмадууд алхах, гүйх болоод тасралгүй үргэлжлэх дугуйн замыг маршрут хэрэгтэй байна гэсэн хүсэлт олноор ирдэг. Тус хүсэлтийн дагуу Таван шар-Саппоро- 10 дугаар хороолол, Саппоро-Баянбүрд, Гэсэр сүм-Анкарагийн гудамж, МУБИС-Зүүн 4 зам, Офицеруудын ордон, Улиастай гүүр-Гачууртын уулзвар, Налайх-Баянзүрхийн гүүр гэсэн маршрутаар дугуйн зам тавигдана.

Дараа нь Яармагийн гүүрийн хойгуур дамжаад, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Скай ресорд, Баянзүрхийн товчоо, Налайхын зам гэсэн маршрутаар зам тавигдах юм.

Н.Баярмаа


Сэтгэгдэл

Зочин [192.82.64.158] 2020-05-13 05:01:35

Тэгээд хойноосоо зуслангийн замаас хотын төв рүүгээ дугуйн зам тавьдаггүйээ. Зайсангийн баячуудыг энэ мэтээр зугаацуулж тансаглуулаад , харин хотын захын иргэдийг аль болох ядуу байлгаж байвал луйварчдад сонгууль ашигтай . Хэдийгээр гэр хороололд амьдардаг ч гэсэн энэ хүмүүс бас төрд татвар төлдөг, бас зайсангийнхан тансаглаж амьдрах эрхтэй , Зайсангийнхнаас ялгаатай нь гэвэл хулгай луйвар хийдэггүй юм. Монголын төр ч энэ иргэдийн өмнө хүлээсэн үүрэгтэй шүү. Зуслангаас хотын төв рүү дугуйн зам тавьж зун болохоор л өглөө оройгүй үүсдэг замын түгжрэлийг багасгамаар байна шдээ үгүй бол тэр богд уул руугаа зусландаа гарцгаалдаа. Гэр хороолол гэж муулан муулан ялгаварлан ялгварлан түгжрээ үүсгэн үүсгэн битгий хойшоо зуслан гарч зун болохоор лай болоод бай . Байдаг байдаг газраа байцгаая.

Bolor [66.181.161.33] 2020-05-12 03:25:41

Өө ямар гоё юм бэ?

gg [103.26.195.12] 2020-05-12 03:20:41

Nen terguund aj uildveriin salbaraa hol deer n bosgomoor baina. Daraa n yamarch zam tavisan bolnoshdee

Зочин [66.181.161.33] 2020-05-12 03:25:57

Бурхан минь


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.