М.Помпео Афганистанд болсон халдлагуудыг зэмлэн буруушаажээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Афганистаны эмнэлэгт болон оршуулах ёслолын үеэр үйлдсэн халдлагуудыг зэмлэн буруушаагаад, шударга ёсыг цогцлоохын төлөө хамтран ажиллахыг Афганистаны Засгийн газар, “Талибан” хөдөлгөөнд уриалжээ.

“АНУ Афганистанд мягмар гарагт болсон аймшигт террорист халдлагуудыг зэмлэн буруушааж байна” гэж М.Помпео “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Цагдаагийн хувцас өмссөн зэвсэглэсэн этгээдүүд Кабул хотын амаржих газарт халдлага үйлдсэний улмаас 13 хүн амиа алдсаны дунд нярай хүүхдүүд, амаржаад удаагүй эхчүүд, эмнэлгийн ажилтнууд байжээ.

Мөн тухайн өдөр Нангархар мужид цагдаагийн командлагчийг оршуулах ёслолын үеэр амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 26 хүн амиа алдаж, 68 хүн шархаджээ. “Талибан” хөдөлгөөний зүгээс эдгээр халдлагыг үйлдээгүй гэж мэдэгдсэн байна.

АНУ, “Талибан” өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд найрамдлын хэлэлцээр байгуулж, АНУ гуравдугаар сараас Афганистанаас цэргүүдээ татаж эхэлсэн нь 18 жил үргэлжилсэн дайныг дуусгах эхлэл болсон юм. Харин “Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ цэргүүдээ татаж эхэлснээс хойш “Талибан” Афганистаны аюулаас хамгаалах хүчнийг онилсон халдлагаа нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Өчүүхэн маажиж байсан. Кх! [202.131.225.53] 2020-05-14 02:10:39

Монгол нь Афганд савраа татсан байгаа биш байх. Зүгээр л "чигчий хурууны урт хумсаар" л жоохон маажиж байсан байж магадгүй. Гэхдээ НАТО-тай хамт маажиж л байсан шүү. Кх-кх-кх!

би [202.70.44.46] 2020-05-14 00:55:06

афганаас бусад бүх орон савраа тат, тэр дундаа МОНГОЛ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.