Ажиглалтад байсан эмэгтэй ХӨСҮТ-д амаржжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Өчигдөр буюу тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д Зүчи зочид буудалд ажиглалтад байсан 25 настай эмэгтэй амаржиж охинтой болсон байна.Тэрээр 4 дүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд 2 удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй сөрөг гарсан юм. Ээж охин 2-ын биеийн байдал сайн байна.

Эх сурвалж: ЭМЯ