Мьянмарын парламентын 500 гаруй гишүүнд коронавирусний шинжилгээ хийжээ

Aдмин / Гадаад мэдээ

Мьянмарын парламентын чуулган ирэх долоо хоногт эхлэх гэж буйтай холбогдуулан парламентын 500 гаруй гишүүнд коронавирусний шинжилгээ хийжээ.

“Хууль тогтоогчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, “COVID-19”-ийн шинжилгээ хийх ажиллагаа хоёр өдрийн турш үргэлжлэх төлөвтэй байна” гэж парламентын төлөөлөгч “Xinhua” агентлагт мэдээлжээ.

Парламентын гишүүдийг Нейпидо хотод ирснээс нь хойш зочдын өргөөнд тусгаарлаж байгаа бөгөөд парламентын ээлжит чуулган энэ сарын 18-нд эхлэх ажээ.

Мьянмарт “COVID-19” халдварын 181 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэнд, спортын яам өнөө өглөө мэдээлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ