Цаг хэтрүүлэн ажилласан аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авч байна

Aдмин / Нийслэл

Нийслэлийн Засаг даргын 2020 оны тавдугаар сарын 04-ний өдрийн А/616 захирамжийн хүрээнд согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлт болон бүх төрлийн баарны үйл ажиллагаа зогсоосон байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна.

Хяналт шалгалтад баар 179, ресторан 177, кафе 28, хүнсний дэлгүүр 222, нийт 556 аж ахуйн нэгж, иргэн, байгууллага хамрагдсан.

Цаг хэтрүүлэн ажилласан Баянгол дүүргийн Эйч Эс ай болоссом, Итгэлт түнш, Чин хулан фарм ХХК-иудын ресторануудад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, Багануур дүүргийн “Их чонос” ХХК баарны үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлж, шийдвэрлүүлсэн.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

иргэн [103.212.116.209] 2020-05-21 21:52:26

Хүнсний 50-р дэлгүүрийн зүүн талд залгаа баар үргэлж ажиллаж л байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.