Нийслэлд 52 км дугуйн замын ажил үргэлжилж байна

Н.Баярмаа / Нийслэл

Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаныхан Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын явц,нөхцөл байдлыг нь шалгалаа. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дугуйн замыг төлөвлөсөн хугацаанд нь хийж гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.Хамгийн чухал нь замын чанар стандарт.Мөн дугуйн замыг ашиглалтад орсны дараагаар арчлалт хамгааллыг тусгайлан хариуцаж ажиллах хариуцсан эзэнтэй байлгах ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав. Мөн дугуйн зам цэвэрлэдэг зориулалтын техникийг судалж түүгээр дугуйн замаа цэвэрлэж ялангуяа өвлийн цагт эвдрэл гэмтэлгүй байлгах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

ЗОЧИН [122.201.21.8] 2020-07-05 17:30:09

5н шараас 10р хорооллын уулзвар хүртэл 10р хорооллын уулзвараас нарны замаа дагаад чулуун овооны уулзвараар хойш эргүүлээд офицерын тойрог хүртэл дугуйн замаа стандартын дагуу тавь .Зогсоолын асуудлыг камертай нь иж бүрэн шийдэж өг. түгжрэлийг дугуйгаар бууруулж болно.Зуслангийн замыг Сэлбэ гол дагуулж Алтай хотхон хүртэл тавь хажуудаа дугуйн замтай байхаар шийдэж өг.Хот төлөвлөлт хийхдээ эхлээд замаа ус зайлуулах хоолойтойгоор нь гэх мэт цогцоор нь шийдэж байж хот төлөвлөлтөө хийж бай. Шуналтай нөхдүүдийг төрийн ажилд бүү ойртуул!!!!

Зочин [202.21.124.20] 2020-07-05 12:38:10

Гоё зам болж байна лээ. Иймэрхүү дугуйн зам өшөө олныг байгуулаарай. Та бүхэнд баярлалаа. Шинээр тавихаас гадна хотын төвийн авто замын хажуугаарх явган хүний замын уулзваруудын бордеруудыг налуулж тэрэгтэй ээжүүд болон дугуйтай хүмүүс зорчих боломжтой болгож өгөөрэй. Энэ бүгдийг хийхэд мөнгө төгрөг орохгүй зүйл шүү дээ, гагцхүү иргэнийхээ төлөө гэсэн сэтгэл болон ажилчдын мэдлэг чадвар дутагдаж байгаа харагддаг. Хотын болон дүүргийн дарга нэртэй хүмүүс дугуй унадаг бол маш хурдан шийдэгдэх боломжтой.

шүүмж [153.232.9.51] 2020-07-05 12:10:24

хажуу талыг нь зүлэгжүүлэчээ... голд нь шон зоохгүй бол... нөгөө приустэнүйд хээв нэг давхилдаад л эвдчинэ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.