Нийслэлийн авто замын ус зайлуулах хоолойг хэзээ шинэчлэх вэ?

Н.Алтанцэцэг / Нийслэл

Сүүлийн жилүүдэд зуны цагт үе үехэн аадар бороо орохтой зэрэгцэн Улаанбаатар хотод тулгардаг асуудал нь авто замын ус зайлуулах хоолой. Хэсэгхэн орсон усархаг борооны дараа Улаанбаатарын замууд үерлэсэн гол шиг замтай болж, хотын төв хэсгийн гу­дамжаар явган хүн байтугай машин явах аргагүй болсоор байгааг бүгд харж байгаа. Шавар, шороо холилдсон үерийн усыг туулан явах нь хэвийн үзэгдэл болжээ. Гэтэл ус зайлуулах хоо­лойг огтхон ч тоодоггүй. Жил бүр замын ажлыг хийж, авто замуудыг өргөтгөн засаж, шинээр зам тавьсаар байгаа ч хажууд нь ус зайлуулах хоолой барьдаггүй.

Нийслэлээс ус зайлуулах хоолойгүй замын зураг төслийг шалгаруулаад байдаг юм уу, барихдаа байгуулдаггүй юм уу. Ямартай ч нийслэлд ус зайлуулах хоолойтой зам тун ховор байгаа. Өнгөрсөн 2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд үерийн далан суваг, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээний засвар ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээнд 2.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин энэ мөнгөөр ус зайлуулах шугам сүлжээний засвар ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээ хийгдсэн үү.

СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД ОРСОН ХҮЧТЭЙ ААДАР БОРООНЫ УЛМААС АВТО ЗАМ ЭВДЭРЧ 4.7 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ

Нэг л жишээ дурдахад долдугаар сарын 6-нд нийслэлд 15 цагийн орчимд орсон аадар борооны улмаас Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангаас Өргөө кинотеатр чиглэлийн авто зам хууларч урссан. Сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй, аадар борооны улмаас авто зам эвдэрч 4.7 тэрбумын хохирол учирсан байна. Одоогийн байдлаар 150 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийснийг Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлсэн. Тухайлбал, усархаг борооны улмаас 1340 мк замын нүхэн эвдрэл гэмтэлд засвар хийж 20 мянган мк шороо хусч, 2300 тонн борооны ус соруулсан байна.Үерийн усанд живсэн Улаанбаатарын авто замын ус зайлуулах хоолойг хэзээ шинэчлэх вэ?

Одоо байгаа ус зайлуулах байгууламж болон үерийн далан нь нийслэлийн хүн ам, барилга байгууламжийн тал хувийг ч хамгаалж чадахгүй. Нийслэл хүн ам ихтэй, уулын ам, далан шуудуу дагасан гэр хорооллын төвлөрөл ихтэй болсон учраас даац хүрэлцээ нь аль хэдийнэ хэтэрсэн үерийн далан, ус зайлуулах байгууламжид найдаж суух аргагүй. Үерийн онц аюултай бүсэд 200 мянган иргэн, орон сууцны 600 барилга, 31 мянган гэр, 190 сургууль, цэцэрлэг болон эмнэлэг байрлаж байгаа аж.

image

image


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.186] 2020-07-09 21:31:12

Ene zam hargui chin bur bolohoo bailaa. Naadna tsengene gej hoortsogloj bhaar eniigee zasaach e. Mongold dulaanii ulirald hiih ajlaa hezee ch amjdaggui biz de. Yamar ih tsag zav, horongo mongo urgui ursgadag yum be

Зочин [66.181.161.7] 2020-07-09 14:56:49

Шинэчлэх байтугай сая сонгуулийн өмнө хонхтой цэцэрлэгийн усан оргилуурын шугамыг татахдаа хуучин байсан бохир ус зайлуулах сувгийг эвдсэнээс талбай хавийн зам усанд автжээ гэж ус сувгийнхан өөрсдөө тогтоосныг хотын захирагчийн алба мэдээлээ биз дээ. Энэ засаг чинь эвдлэх сүйтгэх, гацаах талдаа мэргэжсэн бололтой.

Зочин [202.126.89.62] 2020-07-09 12:12:18

Naadmiin tusuvuu ene zamd zartsuulaa.

Зочин [98.234.112.193] 2020-07-09 12:05:28

ХЭЗЭЭ Ч ШИНЭЧЛЭХГҮЙ ГЭДЭГ Л ҮНЭН БАЙХ. НААДМЫН МАРГААШ НАМАР ГЭГЧЭЭР БОРОО ХУР ТАТРААД ХҮЙТЭН СЭРҮҮН БОЛОХООР ХОТОД ҮЕР БОЛДГИЙГ МАРТААД ДАХИН ЗУНТАЙ ЗОЛГОНО. ҮЕРИЙН ДАЛАН,СУВАГ ШУУДУУГАА ЦЭВЭРЛЭХ АЖЛЫГ ЭРТ ХИЙЖ БОЛОХ Л БАЙСАН. ЗӨВХӨН ЭНЭ ЖИЛ БОРОО ОРЖ БАЙГАА БИШШҮҮДЭЭ. ЗҮГЭЭР Л ШИРҮҮХЭН УС ИХТЭЙ БОРОО ОРОХОД Л НАРАНГИЙН УРД ТАЛЫН 40-Р БАЙРНЫ ЗҮҮН ТАЛААР ҮЕР БОЛДОГ ШҮҮДЭЭ. ОЙРЫН ЖИШЭЭ ЕРДӨӨЛ ЭНЭ. АЖИЛ ХИЙХ СЭТГЭЛ, САНААЧЛАГА ДУТАХ ЮМАА МАНАЙ УДИРДЛАГУУДАД. ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАС ӨМНӨ ЭНЭ АЖЛАА ХИЙЖ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ ХООЛОЙГОО ЦЭВЭРЛЭЖ ОНГОЙЛГОХ АЖЛАА ХИЙХГҮЙ БОЛ МАН-Г БАГААР НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙЦГААЯ НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ ГЭЖ УРИАЛМААР БАЙНА!!!!

Байгаатайгаа байж бай. Солих мөнгө байхгүй. [202.131.225.53] 2020-07-09 10:50:27

Хэзээ ч шинэчлэхгүй, лав ойрын 20-30 жилд шинэчлэхгүй. Шинэ хорооллуудад шинэ стандартын хоолойнууд тавьж магад, харин хуучин хорооллуудад боломжгүй. Их үнэтэй, бараг цоо шинэ хороолол барихын хэмжээний зардал гарна.

Зочин [103.229.121.186] 2020-07-09 10:13:22

Naadmiig 3 terbumaar tolovloson gej yarij bicheed bsnaa ochigdor genet l 1,6 terbum gej talii tanaj tv -r haruulsan. boroo hed orohod ursdag , us ni boon haldvart ovchin teej nuur dalai bolj togtood uurshihaa huleen haldvaraa taraadag zamtai bj 1 say-g ch zugaa tsengeld ureh haramsaltai l bna. Deer ni tsaanaas chin delhii dayar nemegdeed bga tsar tahal gej bna. Ene olon avtomashintai humuusiin tatvart toldog mongo yund zoriulagdaj bdag yum. Estoi deeree suudlaa olohgui bol dooroo guidlee olohgui e gegcheer ard irged chin ch yahaa medhee bj hetsuudlee shu

ЗОЧИН [202.126.90.11] 2020-07-09 09:51:15

ХЭЗЭЭ Ч ХИЙХГҮЙ ЗӨВХӨН НААДАМ ХИЙХ Л СОНИРХОЛТОЙ УДИРДЛАГА БАЙНА ШҮҮ ДЭЭ .

Зочин [202.126.89.233] 2020-07-09 09:14:49

Поп хотын дарга Амарсайхан ус ихдээ бхад нэмж ус гоожуулаад хотыг урсгаж бгаад дэвшээд алга боллоо одоо Бадамжунайн цүнх баригч бсан залуу Батбаясгалан 60 тэрбумын гар хөл хуулийн хэлтсийн дарга Даваажаргал нар бантангийн нь хутгаж бна

Зочин [112.96.166.192] 2020-07-09 09:08:28

Bid nar chin haa meg gazar suurishhaaraa hedhen jil amidraad nuuchihne gej tsaanaasaa bur tarhi biye mahbod ni bicheetei. Oron suutsnuudiig ni har l da. Huuhed togloh zaigui. Yag yah gej amidraad baigaadaa bur toorchihson. Ergen toirnii orchin huniu zan tolov amidraliin chanart nolootei gej yereesee oilgolt baihgui. Guriichiye, zundaa neg hotooa tur zailj tseneg avna gej ih orovdoltei naidvartai. Iim maygaar bugdeeree neg ovchin huuchtai bolj bn da yana daa

Зочин [202.179.21.230] 2020-07-09 09:03:11

Багахан шиг идээд гялс энэ ажлаа хийгээч.Юун наадам юун бөх вэ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.