Шинээр томилогдсон дэд сайд нарын хэн нь хэн бэ?

Б.Лхамаа / Улстөр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, дэд сайд нарыг томиллоо. Ингээд шинээр томилогдсон 13 дэд сайд нарыг танилцуулж байна.

САНГИЙН ДЭД САЙД САНЖААГИЙН МӨНГӨНЧИМЭГ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажиллаж байсан С.Мөнгөнчимэг нь 1979 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Бизнесийн удирдлагын мэргэжилтэй, олон улсын худалдааны магистр зэрэгтэй.

Боловсрол:

  • 1997 онд Ховд аймгийн 2 дугаар арван жил,
  • 2001 ондМонгол Улсын Их Сургуулийн, Эдийн Засгийн Ухааны сургууль,
  • 2012 онд АНУ-ын Калифорниагийн Олон Улсын Их сургууль

Ажилласан байдал:

  • 2002-2008 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ(МАСЗХ)-д улс төрийн ажилтан, ахлах ажилтан,
  • 2008-2010 онд УИХ-ын гишүүний туслах,
  • 2010 оны 1 дүгээр сараас 2010 оны 10 дугаар сар хүртэл УИХ-ын гишүүний зөвлөх,
  • 2013-2015 УИХ-ын гишүүний зөвлөх,
  • 2015 оны 2 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл “МИАТ” ТӨХК-д төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга,
  • 2015-2016 онд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2016 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ажилласан.

ХӨДӨЛМӨР НИЙГЭМ ХАМГААЛЛЫН ДЭД САЙД САРХАДЫН ЗҮЛЬФИКАР

С.Зүльфикар 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Социологич мэргэжилтэй. Доктор, профессор. Улсад 22 жил ажилласан.

Боловсрол:

  • 1992 онд Улаанбаатар хотын 56 дугаар дунд сургууль,
  • 1994 онд Турк Улсын Мимар Синаны их сургууль,
  • 1998 онд Монгол Улсын Их Сургууль

Ажилласан байдал:

  • 1998-2008 онд Удирдлагын академид Багш, ахлах багш,
  • 2009-2012 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын хөтөлбөрийн удирдагч, Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,
  • 2012-2016 онд Удирдлагын академийн Улс төр судлал, нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч,
  • 2016 оноос Удирдлагын академийн захирлаар ажиллаж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭД САЙД ЦЭРЭНДОРЖИЙН БАТБАЯР

Ц.Батбаяр 1964 онд Булган аймгийн Хутаг-Өндөр хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эрхзүйч, улс төр судлаач мэргэжилтэй, улсад 24 жил ажилласан.

Боловсрол:

  • 1982 онд Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн сургууль,
  • 1984 онд ОХУ-ын Волгоград хотын Техник мэргэжлийн сургууль,
  • 1996 онд “Шихихутуг” дээд сургууль, 2018 онд МУИС-ын ШУ-ны сургууль

Ажилласан байдал:

  • 1984-1985 онд Эрдэнэ-Булганы цахилгаан түгээх сүлжээ, цахилгаанчин,
  • 1987-1992 онд НАХЯам, барилгын хороонд мастер,
  • 1993-1996 онд Нийслэлийн МАХН, улс төрийн ажилтан,
  • 1996-1997 онд “Залуучууд-хөгжил” төв, дэд захирал,
  • 1997-1999 онд МАСЗХолбоо, ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 1999-2000 онд Нийслэлийн өмчийн газар, хуулийн зөвлөх,
  • 2005-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам, сайдын зөвлөх,
  • 2007-2016 онд МЗХХолбоо, ерөнхий нарийн бичгийн дарга.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД БАТСҮХИЙН БАЯРМАГНАЙ

Б.Баярмагнай 1978 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эрх зүйч мэргэжилтэй. Олон улсын эрх зүйн магистр зэрэгтэй, ахлах дэслэгч цолтой. Улсад 17 жил ажилласан.

Боловсрол:

  • 1995 онд Нийслэлийн арван жилийн 36 дугаар дунд сургууль,
  • 2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль,
  • 2016 онд АНУ-ын Сэйнт Томасын их сургууль

Ажилласан байдал:

  • 2001-2004 онд МАН-ын дэргэдэх Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2004 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл FM 102.1 радиогийн захирал;
  • 2003-2004 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албанд улс төрийн ажилтан,
  • 2004-2011 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
  • 2011-2012 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
  • 2008-2016 онд НИТХ, төлөөлөгч,
  • 2016-2020 онд Соёмбо партнерс ХХН-д партнер,
  • 2020 оноос МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байна.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙД САЙННЯМБУУГИЙН БААТАРЖАВ

Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа С.Баатаржав нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Улсад 28 жил ажиллаж байгаа.

Боловсрол:

  • 1985 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль,
  • 1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль,
  • 2004 ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи,
  • 2009 онд Монголын Үндэсний дээд сургууль

Ажилласан байдал:

  • 1990-1998 онд Төв аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч,
  • 1998-1999 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Хөтөл сум дахь сум дундын цагдаагийн тасагт дарга,
  • 1999-2002 онд Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга,
  • 2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасгийн зохион байгуулагч,
  • 2004-2008 онд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, мөрдөн байцаах газрын дарга,
  • 2012-2013 онд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга,
  • 2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, дарга,
  • 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн захирал,
  • 2017 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байна.

БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД ГАНБОЛДЫН ГАНБАЯР

2018 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж буй Г.Ганбаярыг улираан томилжээ. Тэрбээр 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй, улсад 19 жил ажиллаж байна.

Боловсрол:

  • 1997 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль,
  • 2002 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль,
  • 2004 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль

Ажилласан байдал:

  • 2001-2002 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн ажилтан,
  • 2003-2007 онд ТВ-5 телевизэд Ерөнхий менежер,
  • 2008-2012 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дэд дарга,
  • 2011-2012 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт Хэлтсийн дарга,
  • 2012-2016 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийгмийн бодлогын хорооны дарга,
  • 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөлд Хэвлэл мэдээлэл, улс төрийн мэргэжилтэн,
  • 2015-2018 онд МАН-д Газрын даргаар тус тус ажиллаж байсан.
  • 2018 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар ажиллаж байна.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД ЭНХТҮВШИНГИЙН ЗОЛБОО

Э.Золбоо 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Улс төр судлаач мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Улсад 13 жил ажилласан.

Боловсрол:

  • 2000 онд Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургууль,
  • 2007 онд АНУ-ын Индианнагийн их сургууль,
  • 2020 онд АНУ-ын Лос Анжелес хотын Пеппердинийн Их Сургууль

Ажилласан байдал:

  • 2007-2008 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн,
  • 2008-2010 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2008-2012 онд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,
  • 2012-2015 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2015-2018 он хүртэл НАМЗХолбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ДЭД САЙД ЖАЛБАСҮРЭНГИЙН БАТ-ЭРДЭНЭ

Ж.Бат-Эрдэнэ 1969 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Системийн инженер мэргэжилтэй. Техникийн ухааны магистр зэрэгтэй. Улсад 27 жил ажилласан.

Боловсрол:

  • 1987 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн дунд сургууль,
  • 1993 онд ОХУ-ын Новосибирскийн Техникийн Улсын Их Сургууль,
  • 2000 онд ХБНГУ-ын Дортмундын Мэдээллийн технологийн институт

Ажилласан байдал:

  • 1993-1996 онд Аргамаг сервис ХХК-д инженер, программист,
  • 1996-2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Мэдээлэл технологийн холбооны бодлого зохицуулалтын газрын дарга,
  • 2004-2009 онд Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын орлогч дарга,
  • 2009-2012 онд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга, дарга,
  • 2012-2015 онд Монголын цахилгаан холбоо ХК-д гүйцэтгэх захирал,
  • 2015-2018 онд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД ОТГОНШАРЫН БАТНАЙРАМДАЛ

О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Улсад 10 жилажилласан.

Боловсрол:

  • 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль,
  • 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль,
  • 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж,
  • 2008 онд АНУ-ын Макалестер коллеж,
  • 2015 онд АНУ-ын Харвард Их сургууль

Ажилласан байдал:

  • 2009-2010 онд Чоно корпорацид хөрөнгө оруулалтын менежер,
  • 2011 онд Прайсватерхауз Күүперс-д санхүү, аудитын консалтант,
  • 2011-2013 онд Ориго партнерс Монголиа-д уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч,
  • 2015-2017 онд АНУ-ын Банк оф Америка-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир,
  • 2018 онд Эрдэнэс тавантолгой ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал,
  • 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД МЯГМАРСҮРЭНГИЙН БАЯРМАГНАЙ

М.Баярмагнай 1972 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн магистр зэрэгтэй. Улсад 21 жил ажилласан.

Боловсрол:

  • 1990 онд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын дунд сургууль,
  • 1998 онд Румын Улсын Бухарест эдийн засгийн академи,
  • 2016 онд Австралийн Баруун Сидней их сургууль

Ажилласан байдал:

  • 1999-2002 онд Худалдаа хөгжлийн банкны Маркетингийн газарт эдийн засагч, ахлах эдийн засагч,
  • 2002-2005 онд мөн банкны Судалгаа маркетингийн газрын захирал,
  • 2005-2006 онд Лондонгийн Сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Азийн газарт дадлагажигч ажилтан,
  • 2006-2008 онд Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд байгууллагын газрын захирал,
  • 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн захирал,
  • 2011-2012 онд мөн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • 2012-2014 онд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга,
  • 2012-2016 онд “ЮП” ХХК-ийн дэд захирал, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,
  • 2019 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагч,
  • 2020 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байна.

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД ГОМБОДОРЖИЙН БАТСУУРЬ

Г.Батсуурь нь 1971 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Эхнэр, 3 хүүхдүүдийн хамт амьдардаг. Улсад 24 жил ажилласан.

Боловсрол:

  • 1979-1987 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургууль,
  • 1987-1991 онд Төмөр замын техникумыг Техникчээр,
  • 1991-1995 онд Техникийн их сургуулийг Инженерээр,
  • 2002-2004 онд Удирдлагын академийг Менежерээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

  • 1996-1997 онд Говьсүмбэр аймагт Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн засварчин,
  • 1997-2000 онд Говьсүмбэр аймгийн Нефть хангамжийн газарт техникийн хэлтсийн ерөнхий инженер,
  • 2000-2006 онд Дорноговь аймгийн Нефть хангамжийн газарт дарга,
  • 2006-2010 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч, 2016-2020 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар тус тус ажилласан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ШИЖИРБАТЫН АНХМАА

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдлоо. Тэрбээр 1975 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Хүүхдүүдийн хамт амьдардаг. Эрх зүйч, багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй. Улсад 22 жил ажилласан.

Боловсрол:

  • 1992 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль,
  • 1996 онд Хэл иргэншлийн дээд сургууль,
  • 1999 онд МУИС,
  • 2013 онд Их засаг их сургууль

Ажилласан байдал:

  • 1996-2004 онд Цагаан лавай дээд сургуульд багш, тэнхимийн эрхчлэгч,
  • 2005-2008 онд Эмнести интернэшнл олон улсын байгууллагад Төслийн зохицуулагч,
  • 2001-2016 онд Эмнести интернэшнл олон улсын байгууллагад Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2008-2011 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төслийн нэгжид ажилтан,
  • 2011-2015 онд Швейцарийн хөгжлийн агентлагт Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих хөтөлбөр /BPN/-ийн удирдагч,
  • 2016-2020 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор тус тус ажиллаж байна.

СОЁЛЫН ДЭД САЙД МӨНХӨӨГИЙН БАТБАЯР

М.Батбаяр 1975 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Архитектор мэргэжилтэй, хот төлөвлөлтийн архитекторын магистр зэрэгтэй. Улсад 19 жил ажилласан.

Боловсрол:

  • 1993 онд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургууль,
  • 1999 онд Техникийн их сургуулийн Барилга, инженерийн сургууль,
  • 2015 онд Швейцарийн Технологийн их сургууль,
  • 2019 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургууль

Ажилласан байдал:

  • 1999-2000 онд “Диз-Арч” ХХК-д архитектур,
  • 2000-2009 онд “Идеал групп” ХХК-д архитектур, гүйцэтгэх захирал,
  • 2009-2010 онд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хэлтсийн дарга,
  • 2010-2011 онд “Идеал групп” ХХК-д захирал,
  • 2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал,
  • 2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын дарга,
  • 2016 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал,
  • 2016-2017 онд Шадар сайдын орон тооны бус зөвлөх,
  • 2017-2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөх
  • 2019 оноос одоог хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:36:52

3U9Y1l http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:53:15

xH345M http://pills2sale.com/ levitra nizagara

Зориг [202.72.245.122] 2020-07-20 08:41:47

Хэний хүн, хэний хүүхэд, хэний хамтрагч юм бэ? Худлаа сүр нэртэй нийтлэл байна

Зочин [91.20.51.62] 2020-07-20 06:31:57

Зураг танилцуулга хоёр нь таарахгүй байна. Сэтгэл гаргаж наад нэг юмаа бичилдээ.

Зочин [66.181.161.96] 2020-07-20 01:02:37

БХЯ-ны дэд сайдын намтар нь томилогдсон хүний түүхтэй таарахгүй байна. Эсвэл зураг буруу юу эсвэл намтар нь буруу юм. Энэ сэтгүүлчид гэж нүдээ аниад нөгөө гараараа бичдэг юм уу. ингэжэ ард түмэнд мэдээлэл өгч болохгүй шүү дээ. Миний мэдэх Баярмагнай бол генерал хүн цэргийн сургуулийг шат дараалан төгссөн хүн юм шүү.

ДОКТОР ВАТСОН [192.82.74.156] 2020-07-19 06:24:44

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙДААР ИЙМ БОЛОВСРОЛТОЙ ХҮНИЙГ ТАЙСАН ГАРУУД ЭРҮҮЛ БИШ ЭЭ.

Зочин [103.57.93.215] 2020-07-20 05:57:17

яаг зөв ятар эрүүл ухаантай нь ингэж томилсон юм бол доо:...

Зочин [202.9.40.53] 2020-07-19 05:47:36

Dandaa namchid bdg ni yamar uchirtain bol doo, ajil hiichiheer hun batnairandal erchim huchnii bayarmagnai 2oos oor alga daa. Huuked hov zooj bh zoriulalttai post yum bolov uu?

Зочин [66.181.191.225] 2020-07-18 23:35:16

Эрүүл мэнд, Соелын дэдүүд хэрэг алгаа юу вэ эдэн дотор авах хүн алга даа

С Сүхбат [202.9.46.117] 2020-07-18 11:57:44

Сурсан сургужльууд нь тун дульхан мэдлэг боловсрол муу хүмүүс бн да монгол мтнь ян да хайран мөнгө маш муу намтартай хүмүүс орсон бн жия тэр баатаржав хулгайгаар байнга ал ухдаг гээд цагдаагаас тэтгэвэрт гарсан хүмүүс ярьдаг

зочин [64.119.17.82] 2020-07-18 09:19:01

Хүн бүрийнхээ доор намтрыг нь бичихгүй аль нь хэн гуай, аль нь хэн мэдэх юм алга. Сүүлийн хүний танилцуулга нь Батбаяр гэнэ харахаар эмэгтэй хүний зураг бна. Доржханд гишүүн дэд сайд, тарийн нарийн, орлогчид гээд хэрэггүй шүү гээд л байсан ёстой авч хэлэлцээгүй бнаштээ, эд нар бөөн мөнгө өгсөн юм болов уу??? Эрүүл мэндийн дэд сайдаар төслийн ажилтан тавьжээ. Мөнхсайхан гэж хүн эмч сайд Анхмааг л авая гээ байлгүйдээ. Юун мэргэжлийн ЗГ, Хошин шогийн тоглолтоос долоон доор ийм юмнуудад цалингаасаа татвар төлж, цалинжуулна гэхээр үр хүүхдүүдээ цаашлаад ард түмэн минь ч өрөвдмөөр юмаа. Уг нь Хүрэлсүхдээ их итгэж байсан юмсан. эсвэл түр тавьж бгаа бхаа.

Зочин [202.179.21.199] 2020-07-18 04:15:11

Ерөнхий сайдаа Мэргэшсэн,мэргэжлийн бүтэц бүрэлдэхүүнтэй Засгийн Газар байгуулна гэсэн яасан бэ? Нөгөө Мерит зарчим яасан бэ?

зочин [59.153.114.170] 2020-07-17 23:57:07

Зүльфикараар боловсролын сайд хийлгэсэн бол их хэрэгтэй байж дээ.Батзандангаас айгаад ахыг нь томилсон юм байхдаа.энэ ажлыг хийх өөр хүн байгаа баймаар юм.

eleg2 [66.181.161.75] 2020-07-17 23:40:52

irgediin songilt bish namin songolt shuu dee, nuguu bichig useggyi nuhur hurtel saidaa hiih l yum bn xi xi

Зочин [43.242.243.218] 2020-07-17 23:38:45

MAN iin shine bolovson huchnuud ni nuu ineedemtei emgeneltei yum iim humuuseer tur bariulah ch gejdee buruu humuusiin gart mongol uls orjdee mongoliin ard tumnii zaya medejdee baigal delkhii hilegneed uchnuun hun uhej uregdeed bgaag humuus mini oilgono bizdee

Зочин [202.9.47.100] 2020-07-18 01:16:08

harin songuuli bulhai luivartai bolsnii gai ih garch bn

Зочин [203.91.115.38] 2020-07-17 22:52:34

Батзандангийн ах Батэрдэнэ хогийн шаар. Эдний удам судар хүн чанар муутай хүний зовлонгоор жаргал хийдэг амьтан. Батзандан өөрөө нэр төр олох гэж шудрага болох гэж бусдыг яаж доромжилдог байлаа. Ард түмэн тэнэг биш тэгээд ч УИХ д гаргаагүй. Хогийн шаарнууд. Удамаараа хүний мууг үздэг хүмүүс шүү Ах Батэрдэнэ нь ялгаагүй новш. Дэд сайд болсонд нь харамсаж байна

Зочин [66.181.161.120] 2020-07-17 15:19:58

Dandaa namiin bugs doloogch tsunh baridag garuud.

Зочин [202.131.241.50] 2020-07-17 14:00:18

Дэд сайд бол улстөрийн албан тушаал. Улстөрийн манлайлал хийж чадах хүмүүс очиж, дараа дараагийн шатандаа бэлтгэгдэнэ. Мэргэжлийн ажил хийдэг баг нь төрийн нарийнаөр ахлуулаад яаман дотроо байгаа. Яахав хөөрхий мэргэжлийн биш дэд сайд нар муулуулаад улстөрийн замналаа дуусгана, Хүүкийн Би чадна баг нь ийм л байна

зочин [124.44.156.207] 2020-07-17 13:53:26

1960-аад оны 2-оос бусад нь гайгүй залуучуудыг дэмжсэн байна уу? Даанч Баатаржав гуай, Зульфикар гуай 2-оос бусад нь улсад ажилласан туршлагатай, ардын намын ажилтнууд юмуу? Мерит зарчим гэдгийг МАН, ЕС ингэж ойлгосон юм болов уу? Уг нь өндөр боловсролтой, төрийн ажлын туршлагатай, ёс зүйтэй, харилцааны соёлтой мундаг залуучууд Монголд зөндөө олон байгаа даа, харамсалтай нь тэд ардын намд ажиллаагүй, цүнх барьж яваагүй байх даа?

Зочин [202.126.90.97] 2020-07-17 12:51:15

Нам дагаж шавхруу долоосон новшнууд л баына

Зочин [176.63.23.109] 2020-07-17 10:09:23

Анамаа, Ганбаяр нар нь боловсрол тааруухан юм. Төрийн албаны туршлага муутай, нам бараадсан хүмүүс л голдуу байнаа даа

1103 [49.0.171.112] 2020-07-17 09:20:34

Анхмааг болиулаач ,, ЭМ - н Салбарт өөр чадалтай хүн бгаа , арай ч дэээээээ

иргэн [59.153.113.92] 2020-07-17 09:00:05

Ха ха ха хахахахххаааахххахахааахахахахаааах бүтэхгүй ээ

ЗОЧИН [103.26.195.197] 2020-07-17 08:30:16

ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ХИР БИЛЭЭ МӨН ТИЙМ ХҮМҮҮСЭЭР Л ХҮРЭЭЛҮҮЛНЭ Ш ДЭЭ, ХҮНИЙГ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭЭР НЬ ҮНЭЛ ГЭЖ ҮГ БИЙ, ЭДГЭЭР ХҮМҮҮС ҮҮНИЙ СОНГОДОГ ЖИШЭЭ БОЛЛОО.

Зочин [66.181.189.128] 2020-07-17 08:25:06

ЦАГДААГИЙН ДАРГЫГ ДЭВШҮҮЛЭН ЗАЙЛУУЛЖ ДЭЭ. ИЙМ ХӨГИЙН АЖИЛД ОЧИХ ГЭЖ.

Zochin [192.82.69.82] 2020-07-17 06:40:21

Ed nariin hereg yostoi algadaa!

Зочин [64.119.19.79] 2020-07-17 06:20:48

Batzandangin ahiig yaj bgan shagnaj bgaa muu ene udaa

Zochin [66.181.161.8] 2020-07-17 05:51:07

Araich dee. Ene dotor Baatarjav, Zumifikar 2oos oor tord ajillasan hun alga. Dandaa tsunk barigchid

Зочин [98.253.226.6] 2020-07-17 05:42:45

Neg hesegtee hugjil uzehgui um bna

mongolhun [98.253.226.6] 2020-07-17 05:38:50

Чааваас даа, Монголчууд минь, мэдлэгтэй хумуусээ гаргачээ

Зочин [202.179.25.180] 2020-07-17 05:23:38

тэр олон доктор профессорууд дотор нам дагалгүй зөвлөөд сайд,дэд нтр-ээ хийчих мэдэлтэй амьтад байдгүүмүү,эрүүл мэнд өдийд хамгийн чухал салбар шүү дээ,заавал нам дагасан тэгээд хотын фракцад байсан авгай алцаганаад дэд сайд хийгээд зөвлөж заах удирдах мэдэлтэй хүн мөн үү

Зочин [202.179.21.206] 2020-07-17 04:48:03

Ерөнхийдөө дандаа нам бараадсан албан тушаал горилсон бараг төгс боловсрол эзэмшсэн гэхэд эргэлзээтэй дээр нь тухайн салбарын,мэргэжлийн бус хүмүүс томилогдсон байх юм.Тунч тааруу сонголт болжээ гэж харж байна.Уг нь нөгөө яриад байсан"МЕРИТ" зарчимаа яасан бэ? Ерөнхий сайдаа?

зочин [43.250.126.90] 2020-07-17 04:41:35

Тэр Ганбаяр УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаагүй.

zochin [192.82.65.29] 2020-07-17 04:09:39

Намын томилгоо ч мяяных л юм бна даа БХЯны орлогч сайдаар ахлах дэслэгч болж байдаг. Сайд нь захиргааны хүн бсан. Орлогч нь тэгээд энэ улсын батлан хамгаалах бодлогыг энэ хүмүүс хийх болж бна уу олон улсад боловсрол эзэмшсэн жинхэнэ эх оронч сэтгэлгээтэй генералууд энэ намын томилгоонд харагдахгүй өнгөрөв бололтой. Ерөнхий сайд Хүрэлсүх улс орны хөгжил дэвшлээ бодох юм бол ийм томилгоон дээрээ л анхаарах хэрэгтэй бсан сан..

Зочин [43.228.131.219] 2020-07-17 04:37:38

Үнэхээр хэлэх ч үг алга, гутамшиг, Хүк үхэх нүхээ өөрөө ухлаа даа. Боловсрол муутай хүн алсыг харж чаддаггүй л дээ

Зочин [43.228.131.219] 2020-07-17 04:04:22

Ж.Батзандангийн дүү Ж.Бат-Эрдэнэ бол маш хүн муутай, инээж байгаад л байнга хүн хорлож явдаг хүний адаг байгаа юм. Тээврийн яам ийм муу дэд сайдтай боллоо доо. Бат-Эрдэнийн найз нь 2 жилийн өмнө яамныхаа газрын даргыг алсан учраас ажлаас халагдаж байсан хүн буцаад яамандаа очдог нь ямар учиртай юм бол.

эзэн [202.21.120.66] 2020-07-17 03:29:20

Зочин нэрээр хүн муулахаас өөр чадах юмгүй малгай өмссөн мал минь чи тушаал дэвшсэн хорооны даргад хүртэл атаархаад л чамд хөгшчүүдийнхээ тэтгэвэрийг авч баарны архи янханы салтаа 2-т өгөхөөс өөр чадах юм байхгүй бага боловсрол ч эзэмшээгүй хоосон толгой хонгио цээж юмдаа

Зочин [202.55.188.34] 2020-07-17 03:08:26

Ховдод манжийн цустай хүмүүс их байдаг 9үе мэддэг болов уу

зочин [202.126.92.99] 2020-07-17 02:24:56

зураг нь дээрээ босогч Баярмагнай генералын зураг байна. Баярмагнай генералыг дэд сайд болчихвуу гэж брдлоо.

Зочин [66.181.188.187] 2020-07-17 02:21:57

muu deduud olon bnaa

zochin [66.181.188.187] 2020-07-17 02:21:20

eruul mendiin ded said yostoionosonguidee

Зочин [43.242.243.203] 2020-07-17 02:14:21

Байгал орчны Батбаяр боловсрол паг.хүн шургадаг муу хэлээд л.ядарсан эр

Зочин [64.119.18.50] 2020-07-17 02:11:06

ТА НАР АЛЛАГЫН ГОЛ ЭЗЭН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ТЕРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАЙХДАА МАХБАЛЫГ АВЧ ХУН АЛУУЛСАН МУУ БАТЗАНДАНГИЙН ГЕЛЧГИЙГ ДАХИАД ДЭД САЙДААР ТАВИЛАА ЮУНЫ УЧИР ЯАХ ГЭЖ?????? ХУРЭЛСУХ ГЭЖ НЭГМУУ МУДАААААК


44 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
44 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.