Борооны улмаас үерт автозам эвдэрч тэрбумаас хол давсан хохирол дагуулжээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Борооны улмаас үерт автозам урсч эвдэрсэн асуудал нэлээд гарсан. Энэ нь тэрбумаас хол давсан хохирол дагуулаад байгаа аж. Тодруулбал, Увс аймагт долдугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагаас орж эхэлсэн аадар бороо үргэлжлэн орсны улмаас гол горхиуд үерлэж, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, Улаангом-Хандгайт чиглэлийн автозамын 19 дэх км-т байрлах Шургадгийн сайрын 54 мeтр урт төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 мeтр урт төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж гүүрийн дамжих хавтан усанд унажээ.

ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ БАРИГДСАН ЗАМУУД БОРООНЫ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ, ХООЛОЙ, ДАЛАН БАЙДГҮЙГЭЭС ҮЕРТ УРСЧ, ЭВДЭРЧ БАЙНА

  • Увс аймаг зарим автозам, гүүрийг засч шинэчлэх ажилд өнгөрсөн 2019 онд 13.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал, Гашууны голын төмөр бетон гүүрний их засварын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Гэтэл урт удаан үргэлжилж байгаа Гашууны голын гүүрний засварын ажил дуусаагүй байхад гол үерлэж, аймгийн төвөөс урд зүг рүү хот хооронд зорчих хөдөлгөөн бартаатай болжээ.
  • Төв аймагт долдугаар сарын 9-нд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагдсан.
  • Баян-Өлгий аймагт долдугаар сарын 14-нд орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас Буратын гүүр нурснаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон.
  • Хөвсгөл аймагт долдугаар сарын 13-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозам эвдэрч мөн л тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж байсан.

Жилийн жилд орон нутаг төдийгүй нийслэлд автозам, гүүр үерт урсч эвдэрдэг эл асуудлын цаана автозамын чанар стандартад анхаардаг уу гэх асуудал хөндөгдөж байгаа. Олон жилийн өмнө баригдсан замууд нь борооны ус зайлуулах шугам, хоолой, далан байдгүйгээс үерт урсч, эвдэрч байна. Нөгөө талаас автозамыг шинэчлэх, засварлах хөрөнгө төсөв багатайгаас шалтгаалж байна. Орон нутаг төдийгүй нийслэлд ч бас арваад жилийн өмнө баригдсан ус зайлуулах шугамгүй автозам олон байгаа юм.

ЭНЭ ОНЫ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ОДООГИЙН БАЙДЛААР 60-70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА

image

Баяр наадмын өдрүүдээр их хэмжээний бороо орсны улмаас орон нутгийн зарим замд гарсан эвдрэлийн талаар ЗТХТ-ийн Зам засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга А.Ханбаяраас тодруулахад, ”Энэ оны зургадугаар сарын 21-нээс үер усны улмаас авто зам эвдрэх асуудал гарч эхэлсэн. Баяр наадмын өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Төв аймаг зэрэг нийт таван аймагт үер усны улмаас авто зам дээр эвдрэл, гэмтэл үүссэн. Олон улс болон улсын чанартай авто замыг хариуцдаг 32 зам засварын компани улс даяар ажилладаг.

Тухайн аймгийн зам засвар хариуцсан компаниуд засварын ажлууд хийж байна. Баян-Өлгий, Увс аймагт гүүрний ноцтой эвдрэлүүд гарсан. Увсын Түргэний болон Шургадгийн сайрын гүүрнүүд 1988, 1989 оны үед ашиглалтад орсон. Харин Баян-Өлгийн гүүр 1976 онд баригдсан. Одоогоор тухайн эвдрэлийн ажлын тоо хэмжээг тогтоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажил хийгдэж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгалын чиглэлд хөдөлгөөний эрчим их байна. Мөрөн сумд 2-3 км-ийн түр зам гаргаж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлсэн. Түүнчлэн төлөвлөгөөт зам засварын ажил энэ жил хуваарийн дагуу хийгдэж байгаа. Энэ оны зам засварын ажил одоогийн байдлаар 60-70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Харин энэ жил хур тунадас ихтэй, багахан газарт их хэмжээний бороо орж байгаа тул зам, гүүрний эвдрэл ихээр гарч байна.

Баяр наадмын өдрүүд дууссан хэдий ч аялал жуулчлал эрчимтэй үргэлжилж байгаа энэ үед иргэд та бүхнийг үерийн уснаас анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Зам дээгүүр үер ус давсан, гүүрэн доогуур үер усны хэмжээ ихэссэн тохиолдолд та үерийн ус татартал аюулгүй газар хүлээх нь чухал болохыг анхааруулмаар байна" гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:06:47

73NCO5 http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [115.65.47.30] 2020-07-20 13:34:25

Ямар хэмжээний бороо, хэдий хугацаанд орж, авто замд ямар ачаалал үүсгээд, ямар тооцоо буруу хийгдсэнээс ийм их авто зам эвдэрч гэмтсэн, урссан юм бол оо? Авто зам хийсэн компани нь хариуцлагаа хүлээж, авто замаа засаж сэргээн улсыг хохиролгүй болгох байлгүй дээ? Түүнээс биш арай ч улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөөр засвар үйлчилгээ хийхгүй байлгүй дээ? Хайран мөнгө??????

Зочин [150.129.140.24] 2020-07-20 22:30:41

Энэ эвдэрэл авилагыг илчлэж бна..түүнээс борооны буруу биш.зам эвдрэх цахилгааны шугам нурах ч бороо биш.энэ эхний ч биш.эцэсийнх биш.хэрвээ үүний зураг зураг хийсэн ба барьсан компани хүлээн авсан комиссийг шоронд хийхгүй бол маргааш дахиад л эвдэрнэ .үүний хохиролыг тэднээр төлүүлэх ёстой.тэгэхгүй чихдэж бж булааж авсан татварын мөнгөөр засна .дахиад авилага авалцаж чөнөргүй замууд хийгдсээр бх болно .

Бөөн боломж монголчууд бидэнд нээгдэж байна. [202.131.225.53] 2020-07-20 09:11:40

Одоо ч тэгээд тэрбум тэрбумаар нь төсвөөс мөнгө цохих боломж нээгдэж байгаа юмдаа. Үүнд хятадууд болон оросуудыг л оруулж болдоггүй юм шүү. Монголчууд бүгдийг нь хусах хэрэгтэй. Тэгээд л хэдэн жилийн дараа дахиад л хаа нэгэн газар ус үер болно, тэрлүү нь бас монгол компаниудаа оруулж засвар хийлгэнэ шүү. Кх!

зочин [64.119.21.90] 2020-07-20 07:41:41

надад ийм мал шиг ард түмэнд ямар ч замаар явсан хамаа алга. Үхнэ үү үрэгдэнэ үү эвдэрнэ үү нурна уу ёстой пад алга.

Зочин [112.96.166.204] 2020-07-20 07:20:46

Cprpna corona corona... soliorchihson bur. Tegeed uchirgui hamgaalj bsn chin nogoo irvaa mongol dagzn irged no naadmaar adguus mal shig hagas eruul sogtuu davhildaad shuud 20 garnaaraa chd hiitsgeegeed. Yostoi ulgeriin teneguudiin oron doo manaih

zochin [66.181.161.127] 2020-07-20 07:20:01

Zam tabix gej mungunuus n idseer baigad hymdxan chanafgui zwm tabisanii gor gsrch nn daa DARI EXIIN ZAM BN CHARGUI ZAM EBDETED DUUCSH BN TABISAN KAMPAN N ICHIXGUI BOROONOS BOLJ ZAM EBDERLEE GEED L ZURAGTAR YAIAD BSAN TULUULEX XEREGTEI SHDEE TURIIN MUNGUND EZEN BN UU IDSEN ZSBSHAAD UNGURUX UU

Зочин [112.96.166.204] 2020-07-20 07:18:57

Gants terbum garan ch bish l dee. Olon arvan terbumaar yarigdana. Manaihan tootsoo hiih gej baaastai ni hutgana shu de, dandaa ulgeriin hudlaa

Zochin [67.180.142.181] 2020-07-20 06:29:34

Зам тавих гэж халтуурдсаны гай бөөн луйварчид

Зочин [66.181.180.117] 2020-07-20 05:40:12

Үхэр монгол зам барих болоогүй гэж хятадууд ярих нь зөв бололтой. Хаагуурч хамаагүй морьтой, явган явдаг шиг загнаж болохгүй байхнээ.

Зочин [202.131.247.170] 2020-07-20 05:39:29

эхнээсээ яах гэж хогийн зам тавьсийн

Irgen [202.126.89.26] 2020-07-20 01:22:32

End zovhon ulsiin horongoor barisan zamiin asuudliig hondoj bn. Tsaashilbal huvi humuusiin mashin tehnic, ami nas mash iheer uregdej bgaag davhar tootsoj negdsen bdlaar medee oruul. Uls ch ter, huvi humuus ch ter mash hariutslagagui bn. Hd honog mah idej narand borloj arhi uuhiin toloo hedeeree nas baraad, hamag horongoo vdej suitgeed, dahij huvi huvisgalgui baahan or zeeleer teriigee zasuulna. Zarim neg ni zasvar ch avahgui burhan bolj bn.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.