Хөвсгөл нуурын ус бохирдоогүйг тогтоожээ

Н.Баярмаа / Орон нутаг

Хөвсгөл нуурын ус бохирдсон байж магадгүй гэсэн утга бүхий мэдээлэл цахим орчинд тавигдаж энэ дагуу холбогдох албаныхан хяналт шалгалтыг зохион байгуулж буй билээ. Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт нуурын уснаас дээж аван, шинжилгээ хийж хариуг гаргажээ.

Энэ талаар Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэг-ээс тодруулахад "Нуурын уснаас дээж аван шинжлэхэд бохирдол илрээгүй, зүгээр гарсан" гэлээ.

Эргэн сануулахад, Хөвсгөл нуурт нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дагуу Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллан уулын үер бууж, нуур руу орж байгааг тогтоосон юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.92] 2020-07-22 08:39:58

арай үгүй байлгүй дээ. ганц том цэвэр усаа ингэвэл ч

зочин [115.65.47.30] 2020-07-22 05:45:22

Үнэн үү? Нуурын баруун эргийн дагуу зөндөө олон амралтын газар байгаа биз дээ?

Зочин [64.53.213.82] 2020-07-22 04:09:27

Ashguidee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.