Ш.Үнэнбат:”Урт цагаан” төвийг шинэчлэх төслийн эхний гурван байранд дотоодын компаниуд шалгарсан

Б.Лхамаа / Нийгэм

“Урт цагаан” төвийг шинэчлэх ажил ямар түвшинд явж байгаа талаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

“Урт цагаан” төвийг шинэчлэх асуудал яригдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Өнөөдөр энэ ажил ямар түвшинд явж байна вэ

-“Урт цагаан” үйлчилгээний төв 60 жилийн настай. Ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг удаа дараа мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт удаа дараа гардаг. Жил бүр нурах аюултай барилгын тоонд бүртгэгдээд явдаг.Урт цагааныг шинэчлэх ажлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар санаачилснаар Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гаргаж “Урт цагаан” төвийг шинэчлэх концепцийн уралдаан зарласан. Энэ уралдаанд оролцсон 28 байгууллага шинэлэг, шилдэг санааны төслөө ирүүлсэн. Үүн дээр ОХУ, Швед, Франц зэрэг гадаадын байгууллагуудтай хамтарсан манай уран бүтээлчид оролцсон байгаа. Энэ 28 бүтээлтэй ажлын хэсэг танилцаж, судлаад эхний гурван байрыг шалгаруулсан. Эхний байр нь 20 сая төгрөгийн шагналын сантай. Энэ гурван бүтээлийг нийслэлийн ИТХ-д өргөн барьснаар аль нэгийг нь сонгож улмаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил явагдах юм. Сонгон шалгаруулах бүрэн эрх нь нийслэлийн ИТХ-д байгаа. Долоон сарын сүүл найман сар гэхэд нэг бүтээл шалгарсан байх ёстой. Ингэснээр дараагийн алхамууд хийгдээд явна.

“Урт цагаан” төвийн түрээслэгчдийн асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? Түрээслэгчид хаана үйл ажиллагаа явуулах юм бол?

-“Урт цагаан” үйлчилгээний төвд 200-300 иргэн дам түрээсээр ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Нийслэлийн зүгээс эдгээр иргэдийг хохироож болохгүй гэсэн бодлого барьж, эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах ажлын байраар хангах ажлыг эхлүүлсэн. Төр захиргааны 4 дүгээр байр буюу “Улаанбаатар шилэн барилга” гэж манайхны ярьж заншсан байрны нэг, хоёрдугаар давхарт 80-аад ажлын байр бий болгоод түрээслэгчид эхнээсээ орсноор эрүүл, аюулгүй орчинд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

-Сонгон шалгаруулалтад ямар бүтээл шалгарсан бол?

-Эхний гурван байранд дотоодын компаниуд шалгарсан байгаа. Шалгаруулалтыг явуулахдаа нээлттэй, иргэдээс санал авсан. Хамгийн их санал авсан бүтээлд 60-аад мянган санал авсан бүтээл шалгарсан. Энэ бүтээл “Урт цагаан” төвийг ямар байх нь зохилтой вэ гэж нийслэлчүүдийн хүсч мөрөөдөж байсан бүтээл байгаа гэж ойлгож байгаа.

-“Урт цагаан” төвийг ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулах төв болгох вэ? Хуучин ахуй үйлчилгээний зориулалтаараа байх уу эсвэл өөр үйл ажиллагаа явуулах төв болох уу?

-“Урт цагаан” төвд хуучин ахуй үйлчилгээний чиглэлээр маш олон иргэд түрээсээр ажил амьдралаа залгуулж байсан. Энэ чиглэлийн үйл ажиллагаануудыг бүгдийг багтааж шингээх бодлогыг нийслэлээс барьж байгаа. Мөн түүх дурсгалын, аялал жуулчлалын гудамж гэсэн чиглэлээр нь хадгалж авч үлдэнэ. Нийслэлийн өмчийн газраас шалгарсан гурван бүтээлийг Нийслэлийн Иргэдийн хуралд өргөн бариад байгаа. Энэ бол Улаанбаатарчуудын хүсч мөрөөдөж байгаа шинэчлэлийн ажил гэж ойлгох хэрэгтэй. “Урт цагаан төв” нь түүхийн дурсгалт барилга гэхээсээ илүү анхны хоршоологчдын хөрөнгөөр боссон үйлчилгээний салбарын барилга байгууламж.Түүхийн дурсгалт барилга байгууламж гэвэл ондоо асуудал.

-Барилгын загвар хийц ямар байх бол. Хуучны уламжлалт хэв маягтай байх уу, орчин үеийн хэлбэртэй байх уу?

-Энэ талаар Нийслэлийн өмчийн удирдлагын газар Барилга хот байгуулалтын газартай хамтарч төсөл шалгаруулах уралдаанд жуулчны гудамж нэрээ хадгалах, “Урт цагаан” төвийн хэв шинжийг хадгалах, түүх дурсгал, монгол ахуй талаас нь харах, дээрээс нь олон ажлын байр бий болгох зэрэг хуучны барилгыг Улаанбаатарын өнгө төрх болгон өөрчлөх зорилго агуулсан даалгавар өгсөн. Ингэснээр үйлчилгээний төвийн байрыг шинэчилж иргэдээ буцаан байршуулах, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх мөн ногоон байгууламж бүхий обьект болгохыг зорьж байна.

-Хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ?

-Нийслэлийн төсөв санхүү бага.Улсын төсөвт 230 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Ганц нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Урт цагаан” төвийг шинэчилнэ гэвэл маш удаан хугацааны хөрөнгө оруулалт шаардагдах болно. Тиймээс нийслэлээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагч нартай нээлттэй тендэр зарлаж нийслэлийн төсвөөс мөнгө гаргахгүйгээр “Урт цагаан” төвийг шинэчилж төр, хувийн хэвшлийн хүрээнд ажлын байр бий болгох чиглэлээр ажиллахаар төлөвлөөд явж байна.

Шалгаруулалтанд ирүүлсэн зургуудаас:

image

image

image


Сэтгэгдэл

ЁЧСИ [182.160.37.235] 2020-07-23 11:17:03

НААДХА АЗҮГЭЭР ТАЛБАЙ БОЛГООЧ. 2 ТАЛД НЬ ЗҮГЭЭР ӨНДӨР БАРИЛГА БАРИАД САЙХАН ЦЭЛГЭР ТАЛБАЙ ХОТОД ИХ ХЭРЭГТЭЙ БНА ДАА МАЛНУУДАА

ЗОЧИН Н. [64.119.27.134] 2020-07-23 10:43:25

Н.Ө.А.У.ГЫН ДАРГЫН ХУВИЙН КОМПАНИ БАРИЛГА БАРИХГҮЙ ГЭСЭН БАТАЛГАА БНА УУ

Зочин [64.119.27.134] 2020-07-23 10:37:38

УРТ ЦАГААНЫ ТҮРЭЭСЛЭГЧИДЫН АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙЖ БУУЛГАХ АСУУДАЛАА ЯРЬ

Хотын иргэн [202.55.191.194] 2020-07-23 09:22:07

Хөөх сайхан төслүүд харагдаж байна, аль нэг нь шалгарах байлгүй, харин ашиглалтанд орсон хойно нь элдэв алт мөнгөний дархан, гуталчин нэртэй архичдын үүр болгочихолгүй байлгаасай билээ,,,

Зочин [66.181.189.128] 2020-07-23 07:12:31

ШИНЭЧИЛСЭН Ч ОДООНЫ ТҮРЭЭСЛЭГЧДЭД ӨГӨХ АЛБАГҮЙ ҮНЭ ХАЯЛЦУУЛЖ ИХ ТӨЛБӨР ӨГӨХ НЭГЭНД НЬ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

Зочин [79.168.129.29] 2020-07-23 07:00:20

2 sarin omno shalgarsan geed zurag yavaad bsan yum bishvv arai oor zurag bsan da dooroo zogsooltoi shidex xeregtei de

Зочин [203.98.77.101] 2020-07-23 06:50:05

эхний зураг гоё байна

Zochin [202.179.24.187] 2020-07-23 05:09:07

uur l tusul shalgarsan daa. Dundah ni yamar muuhai yum be, yavch arhitektorch hun iim muuhai tusul gargamgui, yana daa. Uur goyo tusul bsan daa. hamgiin ontsgui ni shahaagaar orj ireh ni dee.

Иргэн [64.119.23.23] 2020-07-23 04:53:02

дотоодоос шалгаруулахгүй бол гадныхан авилгалын мөнгийг нь өгөхгүй гэсэн юм байгаа биз. Новшнууд хувиа авах гэж л

Мал Иргэнд [124.158.107.6] 2020-07-23 08:36:04

Nurj unah gj bgaa baishing shineer gor bolgoh gj bhad iim ym yariad bjiidag archaagui novsh ymdaa chi

Зочин [66.181.186.154] 2020-07-23 05:06:10

2 р зураг дээр биз.Хот дотор газар олдохгүй байхад өндөр нь зай багтаамжтай биз дээ.Буулгана барьна гэдэг бизнeсс чинь төрийнхний ашиг сонирхол. Тэд авилгал авна.,өөрсдийн хүмүүсээ шалгаруулна. Их новширно. Гал команд,Төв музeй. Гээд олон түүхэт барилгуудыг нураалаа. Одоо юуг нураах вэ гээд шуламын санаагаар төлөвлөж байгаа. Сэргээн засах боломж бүгдэд байсан байгаа.Энэ нь амтгүй унац муу. Тиймээс нураана барьна. Тэрбум тэрбумаар олно.

Иргэн [66.181.161.102] 2020-07-23 02:54:13

Ямар балай муу загвар шалгарсан вм бэ? Болиоч ээ!!

zochin [122.201.24.122] 2020-07-23 02:30:21

Ene shalgarsan buteel biss bnaa Omno ni shalgarsan buteeluudiig taisan baisan shuu dee

Зочин [64.119.17.7] 2020-07-23 02:10:57

эхний гурван байранд шалгарсан төслүүд биш бна

Зочин [202.9.46.111] 2020-07-23 01:54:29

Унэн тэнэг ямар ч шинэ юм алга Хайран газар сэтгэлгээгээ оорчил Zaha Авгай шиг байлдаа

зочин [202.126.88.162] 2020-07-23 01:00:26

1,3-р төсөл арай дээр юм.Гэхдээ барилгын 1-р давхарт ногоон байгууламж хийж барилгын ашиглалтын талбайгаа нэмэгдүүлж орчин үеийн маш том Моул болгох хэрэгтэй .

Зочин [202.9.46.205] 2020-07-23 00:27:35

Zuz.

ЗОЧИН [64.119.27.134] 2020-07-23 10:41:23

31 ҮНДСЭНТҮОЭЭСЛЭГЧИЙН АСУУДЛИЙГ ШИЙДЭЖ БАЙЖ ГЭРЭЭ БХЙГУУЛАЖ БУУЛГАХ АСУУЮДАЛАА ЯРЬ


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.