МУИС-ийн зарим багш, ажилтанд ОХУ-аас шилжүүлэн авсан орон сууцыг үнэ төлбөргүй хувьчлуулжээ

Н.Баярмаа / Нийгэм

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас МУИС-ийн багш, ажилтнуудад орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулах ёслол өчигдөр болжээ. Засгийн газрын 2020 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 210 дугаар тогтоолоор 30 орчим жил түрээсийн байранд амьдарч байсан МУИС-ийн багш, ажилтнууд байраа үнэ төлбөргүй хувьчлан авах эрхийн бичгийг гардуулан өгсөн нь энэ юм байна.

imageimage

image

Монгол Улсын Ерөнхий сайд 2019 онд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ОХУ-ын Засгийн газраас орон сууцны найман байрыг оршин сууж буй иргэдэд нь хувьчлах, Монгол Улсын өмчлөлд шилжүүлж хүлээн авах актад хоёр тал гарын үсэг зурсан.

Уг орон сууцуудыг ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлэн авсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт орон сууцыг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэл ажлыг хангаж, шийдвэрлэхийг даалгасныг МУИС ийнхүү хамтран хэрэгжүүлжээ.

Тухайн байруудын нэг болох БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 15 дугаар хорооллын 7-р байранд МУИС-ийн багш, ажилтан 60 айл, өрхийн 200 гаруй иргэн амьдардаг аж.

Эх сурвалж: МУИС


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.45] 2020-07-23 06:43:42

Khuk ovooshdee zov ym hiigeed....Orsuud ymar ch ued alivaa asuudald noyn nuruu aldahgui shuu.Ail horshteigee evtei bh shig saihan ym baihgui.Ooriin gesen oron suutstai bolson ta nart bayr hurgie.

Zochin [172.58.43.206] 2020-07-23 03:36:08

Ene nohor ooroo ogch baigaa setgegdel gohchuuld medruuleed medreleer n naadgai hiij unsuulj eneter

Ard [202.126.89.248] 2020-07-23 03:01:24

Баяр хүргье! Аштай юудаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.