Дипломат төлөөлөгчийн газруудыг 24 цагаар ажиллаж, иргэдэд шуурхай хариу өгч байхыг анхаарууллаа

Н.Алтанцэцэг / Улстөр

Сайд Н.Энхтайван хилийн чанадад гацсан, нөхцөл байдал нь хүндэрсэн иргэддээ боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо дайчлан, нэг ч иргэнээ төр, засгийн анхаарлын гадна орхихгүй байхад онцгой анхаарч ажиллахыг хилийн чанад дахь нийт дипломат төлөөлөгчийн газрын Тэргүүн нарт үүрэг болголоо.

Иргэддээ хандсан мэдээлэл, зөвлөмжийг олон нийтийн сүлжээ, ДТГ-ын цахим хуудсаар шуурхай түгээх, эргэх холбоотой ажиллах, иргэдийн төлөөллийг эрүүл ахуйн горимыг мөрдөн ДТГ-т хүлээн авч уулзах, санал гомдлыг нь сонсож, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, бодит байдлыг тайлбарлан таниулах зэрэг боломжит бүхий л арга хэмжээ авахыг сайд онцлов.

Мөн “Зарим ЭСЯ-ны хаалга үүд хаалттай байна, орж чадахгүй байна” гэсэн гомдол, мэдээлэл ирж байгаатай холбогдуулан иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх чиглэлээр ДТГ-ууд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдээс цахим хуудас, цахим шуудан, шуурхай болон албаны утсаар хандсан даруйд хариу өгч хэвших, холбогдох бүртгэл хөтөлж, ГХЯ-нд өдөр бүр илтгэж байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам


Сэтгэгдэл

Зочин [99.229.251.229] 2020-07-31 00:43:52

Ottawa дахь монголын элчингийн газар утасаа авахгүй л бна даа!!!

Зочин [122.201.24.184] 2020-08-01 14:09:10

Оросоос ирж бгаа охиныг оруулахгүй гадаа хонуула гэж үүрэгдсэн үү.чиний үүрэг ч нэг иймэрхүү дээ.хар тамхичинг бол оруулна

Зочин [66.181.188.113] 2020-07-26 23:37:31

Энэ хүнд суртал танай төв апратад байгаа ажлаа тэндээс эхэл

Зочин [202.126.90.111] 2020-07-24 18:23:42

КАНАДЫН ОТТАВАД СУУДАГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫХАНДАА ХАРИЛЦААНЫ СОЁЛ, ХҮНЛЭГ БАЙХ ЁСНЫ ТАЛААР АНХААРУУЛЖ, ЭСЯ-НД ИРСЭН САНАЛ ХҮСЭЛТ БОЛГОНЫГ ХЭЗЭЭ ХЭРХЭН ЯАЖ ШИЙДЭЖ БАЙГАА ТАЛААР НЬ БОДИТ СУДАЛГАА ГХЯ ХИЙГЭЭРЭЙ.

Зочин [99.229.251.229] 2020-07-24 14:26:57

Баярлалаа сайдаа!!!! Монголчууд ийм сайхан үг сонголгүй бас монгол төр, улсын хайр халамжгүй 30 жилийг өнгөөрөөж дээ,,,, одоо урагшаа монголчуудаа!!!

ИРГЭН [202.180.220.172] 2020-07-24 05:50:10

ШИНЭ САЙДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ШУУРХАЙ НЭЭЛТТЭЙ ИРГЭДЭЭ СОНСОЖ АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭНД БАЯРТАЙ БАЙНА.

Дорж [103.212.116.140] 2020-07-24 03:17:06

Дээр үед хаалттай байгуулга байсан юм одоо бас адилхан байсан юм уу солонгосд бгаа элчин бол маш хүнд сурталтай хүмүүс бдаг юм шүү

Зочин [202.70.41.114] 2020-07-24 02:32:01

Дипломат төлөөлөгчийн газар нь улсын онцгой комисст уламжилсан монголоос чимээ алга гээд л ард иргэдийнхээ асуудлыг шийдэхгүй юу ч хийхгүй дүлий дүмбэ оргиод сууж байдаг

zurag huuchirjee [202.70.34.70] 2020-07-24 02:27:13

GHYamny ene foto zurag 2013 onyh bololtoi

зочин [202.131.248.226] 2020-07-24 02:11:27

Ингэж л ажилламаар юм даа, гадаад байгаа монголчууд нь ганцхан найдвар болсон Дипломат төлөөлөгчийн газартаа очно, хаалттай, утсаа авна аа гэж гонж, арай гэж хэзээ ч юм авна, хариу өгнө өө гэж бас л гонж, одоо хуучин ажиллаж байгаа хүмүүсээ шалгаж, монголчуудаа гэсэн сэтгэлтэй байнга иргэдээ хүлээн авч сонсдог, тулгамждаж байгаа асуудлыг шийдэх ямар л боломж бололцоо байгааг байнга эрэлхийлж ажилладаг ажилдаа смэтгэлтэй хүмүүсийг томилох хэрэгтэй.Дарга нарын хүүхдүүд, ах дүү амраг садан гэсэн төрлийн албаа болих хэрэгтэй


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.