Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орж амь насаа алджээ

Aдмин / Орон нутаг

Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн иргэн 46 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баруун голд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:45 цагт “Баруун гол”-оос баруун зүгт 6 км-т “Буянтбулаг Баруун-Адаг” гэдэг газраас иргэн Э-ийн цогцсыг олж, эмнэлгийн байгууллагад шилжүүлж өгчээ. Иймд, ОБЕГ-аас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, голын усны түвшин нэмэгдсэн учраас гарамгүй газраар зорчиж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.