Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдэнэ

Aдмин / Нийгэм

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хөрөнгө хасах тухай болон Орон нутгийн зээллэг хийх тухай асуудлыг танилцууллаа.

image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ. Ингэхдээ 2 давхар, цахилгаан автобус 10 ширхэг, 36 ширхэг дан автобусаар парк шинэчлэл хийх юм.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:

Засгийн газар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд шаардлагатай 21 тэрбум төгрөг зарцуулах төсөв хөрөнгийг эрхийг нийслэлд өгсөн. Энэ дагуу нийслэл хот нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ажлыг хийж байна. Бидний харж байгаагаар цахилгаан автобусын зээлийн эргэн төлөлтийг түлшний хэмнэлтээс гаргана гэж харж байгаа. Цахилгаан автобус дизель түлшнээс бага зардал гаргаж, хэмнэлт хийх учир 6 жилийн дотор зөрүүгээр нь эргэн төлөлтөө хийх боломжтой.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхийн саналаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхэд зориулж 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн зээллэг хэлбэрээр бүрдүүлж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахыг дэмжиж, тогтоолын төслийг батлав.


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.34] 2020-08-25 08:29:56

Батбаясгаланг сонгогчид нь үгүйлж б.гаа шүү. Эргэж уулзалдах б.х аа.

зочин [192.82.70.137] 2020-08-25 01:36:59

Тэгээд хийгээчдээ пизда минь хордож ухэлээ

Зочин [103.229.121.63] 2020-08-24 11:11:00

Дүрэм журамгүй давхилддаг жолооч нарт нь анхаараач .

Зочин [202.126.88.198] 2020-08-24 09:29:39

Zuvuu demjij bn. Ene umhii tulsheer yavdag avtobusnuudaa bugdiig ni boliulaachee. Zuun huvi tsahilgaan avtobus bolgoochee

П.Батбилэг [66.181.164.207] 2020-08-24 08:57:13

Энэ арай үнэтэй автобус байна аа. Арай шдээ. Та бүхэн үнэ болон бусад автобусныхаа үзүүлэлт зэргийг олон улсын зах зээлээс сайн судалсан нь дээр байхаа. Нэг ширхэг автобусыг 456 сая төгрөгөөр авна гэдэг арай бишээ. Энэ автобус шугаманд явхаар түгжрэл буурах уу.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.