Савхны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

Aдмин / Хууль

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулж байсан“Баянсүмбэр хайрхан” ХХК-ний савхны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

Энэ оны зургаадугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийгдсэн шалгалтаар тус үйлдвэр нь ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төлөвлөгөө байгаа эсэх нь тодорхойгүй, мод бэлтгэлийн гүйцэтгэл болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тайланг гаргаж ирүүлдэггүй зэрэг зөрчил илэрсэн тул зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлага өгчээ. Гэвч тус компани албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул 08.31-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь түр зогсоож, тоног төхөөрөмжийг лацадсан байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.80] 2020-09-04 03:31:51

Болж муусайн хятдын компани хамаг мод хяараад байсын

зочин [202.179.26.15] 2020-09-03 11:53:18

Тэр бичиг баримтыг бүрдүүлж мэдэхгүй байж болно. Туслаад зөвлөгөө өгөөд бүрдүүлэхэд нь дэм өгөөд ажиллуулж болдоггүй юм уу. Жижиг үйлдвэр бна шдээ. ЖДҮ.

Зочин [103.229.123.80] 2020-09-04 03:30:58

Хяатдуудынх шдээ мэддэггүй бол дуугай

Зочин [66.181.161.5] 2020-09-02 12:37:05

Бүр зогсоох хэрэгтэй

Зочин [43.242.243.109] 2020-09-02 09:12:07

Анх тавилгын үйлдвэр гэж байгуулагдаад дараа нь сүхний иш хийж нэг хэсэг үзсэн байх одоо нээгдвэл савх биш шүдний чигчлүүр хийх болно гэж байна лээ.

Zochin [202.9.46.71] 2020-09-02 08:45:41

Yun savx ve. Ilyy zan bgaa daa. Gadnaas l avchixna biz. Xairan mod

aDFASF [66.181.168.8] 2020-09-02 07:33:53

БҮР ЗОГСОО ТЭР САВХ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ

Зочин [47.91.220.171] 2020-09-02 08:02:20

gadnaas orood irne sh.tee xo


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.