Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал эхэллээ

Aдмин / Хууль

Шүүх хурал өнөөдөр буюу 9 сарын 15нд 09:00 цагаас эхэлсэн юм. Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар оролцож байна. Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нар шүүх хуралдаанд онлайнаар оролцож байгаа юм.

Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хассан.

Б.Отгонбаатарыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон байна. Б.Отгонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан бол Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулаад байгаа юм.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн байсан юм.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг зургадугаар сарын 3-наас эхлэн хэлэлцэж, гэм буруутай хэмээн үзсэн. Ингэхдээ С.Мандахбатыг хэрэгт холбогдолгүй гэж үзэн, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутай хэмээн үзсэн юм.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.68.87] 2020-09-15 03:55:22

Шүүгч гуай үнэнээр нь шүүн шүү.муу ч сайн ч Ё.С байсан хүндээ хүндэтгэлтэй хандаарай.идэж уугаагүй сайд дарга нар монглоос олдох юмуу.гол нь шударга байх бурхан гэсгээдэг жамтай юм шүү. Буруу шүүвэл.

Зочин [185.189.161.31] 2020-09-15 03:43:41

Улсын менгений топ хулгайч Жэнко, Хvvк 2 улс терийн хилс хэрэг улс терчдед , ерселдегчдедее тохож улс тереес зайлуулж, шоронд хорихоо боль!!! Алуурчин Жэнког яллаж, улсаас менге хулгайлсан бvгдийг нь телvvл!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.