Яагаад заавал яндангаа хөөлж, ханан пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах ёстой вэ

Aдмин / Нүүр

Яндангаа хөөлөх буюу цэвэрлээгүйгээс яндангийн ханан дахь хөө зузаарч, битүүрэх эрсдэл үүсдэг. Ингэснээр галлагааны утаа гадагшлах боломжгүй болж дотоод орчинд угаар тархаж угаарын хийн хордлогод өртөх өндөр магадлалтай.
Ханан пийшин, зууханд ямар нэг ан цав, завсар гарснаар галлагааны үед дотоод орчинд угаар тархаж угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгдэнэ. Угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаагүйгээс эрсдэлт үед арга хэмжээ авах боломжгүй болно.

Харин та яндангаа хөөлж, цэвэрлэн, ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж сайжруулснаар угаарын хийн хордлогод өртөх эрсдэлийг бууруулж чадна. Мөн угаарын хий мэдрэгчийн баттерэй болон ажиллагааг толгтмол шалгаснаар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж чадна.

Өнөөдрийн байдлаар өрхийн хяналтын ажилтнаар болон 70119400 утсаар 15213 иргэнд яндан хөөлөх заавар, мэдээлэл өгч, 5798 айлын янданг "Таван толгой" түлш компанийн залуус үнэ төлбөргүй хөөлөөд байна. Тэд хүндэтгэх шалгаантай буюу хүн бүл муутай өндөр настай, өрх толгойлсон олон хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яндан хөөлөх, ханан пийшин зуухны битүүмжлэлийг сайжруулах үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байгаа юм.

“Яндангаа хөөлье” аянд нэгдэхийг уриалж байна.


Сэтгэгдэл

АРДУУД [59.153.112.174] 2020-10-13 06:46:00

АРАЙ Л БИШ ЭЭ. 1980 аад оны ХЯТАД УЛСД АШИГЛАЖ БАЙСАН ШАХМАЛ НҮҮРС БЭЛДЭХ ТЕХНОЛОГИ ШҮҮ ДЭ. ТЭР ҮЕД ХЯТАД Д МАШ ИХ ХҮН ХОРДОЖ ҮХЭЖ БАЙСАН ГЭДЭГ . ЦАВУУ БОЛОН БАРИЦАЛДУУЛАГЧ НЬ ХИМИЙН БОДИС УЧИР ХОРТОЙ .

Зочин [103.57.95.26] 2020-10-13 05:27:23

Яндан хөөлөгчдөд өгдөг хөлсөө эзэнд нь зааж өгөөд,өөрт нь хөлсийг нь өгвөл өгөөжтэй бус уу?

zochin [202.9.40.188] 2020-10-13 04:48:58

er ni shakhmal tulshiig goldoo nukhtei khundiitei l khiisen kharagddag shuu...

Зочин [122.201.22.90] 2020-10-13 03:33:52

Монгол залуугийн хтйх ажил биш бололтой.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.