“Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аян эхэллээ

Aдмин / Нийгэм

Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аяныг аравдугаар сарын 8-наас эхлүүлээд байна.

Уг шалгалт ирэх оны нэгдүгээр сарыг дуустал зохион байгуулж байна. Азийн Хөгжлийн Банктай хамтран ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны хүрээнд эхлүүлсэн уг аянаар эрэгтэй, эмэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх олон нийтийн дундах хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар зорьж байгаа аж.

Жендэрийн хэвшмэл ойлголт нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаатай хандах үндэслэл болж ялгаравлан гадуурхалт, тэгш бус байдлыг "тэжээж" байдаг.

Гэр бүл, нийгэм, улс төр, соёлын гээд бүхий л харилцаанд таны ямар хүйстэй байх нь огтхон ч хамаарахгүй байх нөхцөлийг жендэрийн эрх тэгш байдал гэнэ.

No photo description available.

Гэр бүлтэй эмэгтэйн хөлсгүй хөдөлмөрт зарцуулсан цаг эрэгтэйчүүдийнхээс даруй 2-3 дахин их байна.

Ар гэрийн хөлсгүй хөдөлмөрийн тэгш, шударга бус хуваарилалт, түүнийг өөгшүүлдэг жендэрийн хэвшмэл ойлголтууд нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл, нийгмийн идэвх, оролцоонд сөргөөр нөлөөлж байдаг.

Image may contain: text that says 'длзng хйс #амариия хелсгуй хеделмер хелстэй хеделмер эрхлэх уйл ажиллагаа ရုံ хелсгуй хеделмер эрхлэх уил ажиллагаа 437 мин 313 мин 90 мин 123 мин 284 мин 217 314 мин гэрлэсэн 187 мин гэрлээгуй гэрлэсэн гэрлээгуй эх сурвалж: ундэсний статистикийн цаг ашиглалтын судалгаа 2020 он'


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.