74 настай иргэний бэрээс авсан эхний шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна
Сэлэнгэ аймагт 74 настай иргэнээс коронавируст халдвар илэрсэн. Энэ хүний ойрын хавьтагч болох бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна. Одоо баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу явуулжээ. Эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан иргэн Дархан-Уул аймагт хоёр хоносон байна. Ингэхдээ хүүхдээ дагуулан томоохон зах худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ 60 гаруй хүүхэд байсан тоглоомын төвд тоглуулжээ. Аймгийн онцгой комисс худалдааны төв, гудамж талбайн бүх камерыг шалган энэ хүний явсан зураглалыг тогтоосон байна. Мөн камерын бичлэгт хоёр өдрийн хугацаанд амны хаалт огт зүүгээгүй явсныг тогтоожээ. Дархан-уул аймагт иргэдийг гэрээс гарахыг бүрэн хориглосон. Зөвхөн хүнсний дэлгүүр орох зорилгоор гэрээсээ 200 метрийн радиустай зорчихыг зөвшөөрч байгаа юм. Аймгийн онцгой комисс хөл хориог дахин чангатгахаар төлөвлөж байна.
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
“АРДЧИЛАЛ” ЗАРИМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИШ. НИЙТ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ