Я.Содбаатар: Монгол Улсад өнөөдрийн байдлаар 92 хүнийг эмчилж байна, 12 хүний бие хүндэвтэр, хоёр хүн хүнд байна

Aдмин / Эрүүл мэнд

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, бидэнд зарим чиглэлийг өглөө. Хүнсний хангамжийн шуурхай штаб байгууллаа. Ойрын хугацаанд нийслэл рүү 407 тонн мах нийлүүлсэн. Мөн жирийн үеийнхээс 2 дахин их хэмжээний мах (амьд мал үүнд багтсан) оруулсан. Хүнсний тусгай зориулалтын машинуудад маргаашнаас эхлэн тууз наана.

Бид өнөөдөр БНСУ-аас өндөр хүчин чадал бүхий оношлуур хүлээн авлаа. Маргаашнаас эхлэн нийслэлд 11 цэгт оношилгоо авч эхэлнэ. Ойрын болон дам хавьтлын хүмүүс рүү холбогдон, та тэр хаягт очиж, шинжилгээгээ өгөөрэй гэж чиглүүлнэ.