Улаанбаатар хотын дулаан хангамжид онцгой анхаарна

Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч гол шугам буюу 8А магистралд урд шөнө гарсан гэмтлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн “Шуурхай бригад” яаралтай засварлалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нөхцөл байдал газар дээрээ ямар байгаад хяналт тавин ажиллав.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн нар гарсан гэмтэл, хотын дулаан хангамжийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Т.Хэрлэн “Уг шугамыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр энэ онд бүрэн солихоор төлөвлөж байсан ч коронавирусийн цар тахлын улмаас тендер шалгаруулалтыг хойшлуулан, ирэх хавраас ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан. Манай “Шуурхай бригад” гарсан гэмтлийг засварлаж, хэрэглэгчийн хэвийн байдлыг хангасан” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Асуудлыг шуурхай шийдвэрлэж байгаа нь сайн байна. Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудалд бид цаашид онцгой анхаарч ажиллана. Хот нийтийн аж ахуйн найдвартай байдлыг бий болгож, засвар шинэчлэлийг хийхийн тулд санхүүгийн олон эх үүсвэрийг судалж байна” гэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж эхэллээ
УИХ-ын гишүүн С.Ганбаатарт цагдаагийн байгууллагаас хууль бус үйлдлээ зогсоохыг шаарджээ
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар УИХ-ын гишүүн Ш.Адьшаад зөвлөхөөс татгалзав
Улсын аварга С.Мөнхбат: Баяр наадмын тухай хуулийн төслийн ард цөөхөн хүний ашиг сонирхол харагдаж байна
Н.Номтойбаярын Хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 1 жилийн хорих ял оноолоо
МАН-ын бүлэг: Гурван хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй
ОХУ-д болж буй эсэргүүцлийн жагсаалын эргэн тойронд
“Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" тогтоолын төслийг өргөн барилаа
Өнөөдөр: НӨАТ-ын урамшууллын 30 саяын эзэн тодорно
Сүхбаатарын талбайд цуглаанд оролцон хүмүүсээс PCR-ын шинжилгээг авч дууссан ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна