АРХАНГАЙ аймгийн хэмжээнд вирусийн тархалтыг бүрэн ХЯНАЛТАНДАА авлаа

Aдмин / Орон нутаг

Өнөөдрөөс эхлэн голомтын бүсэд тусгаарлалтад байсан Батцэнгэл суман дахь ойрын хавьтлын 70 гаруй иргэн тусгаарлалтаас гарч 14 хоногийн гэрийн тусгаарлалт, хяналтад шилжинэ. Эдгээр иргэд нь батлагдсан тохиолдлын эхний өдөр буюу 11 сарын 27-ноос эхлэн тусгаарлалтад орсон бөгөөд тусгаарлалтын хугацаанд гурван удаагийн давтан шинжилгээ авч бүгд СӨРӨГ гарч, гэрийн дэглэмд шилжлээ.

Архангай аймгийн Онцгой комиссын ээлжит хурал болж, Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор Батцэнгэл сумаас бусад бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулах шийдвэр гаргаад байна.

Хурлаар мөн дараах асуудлуудыг шийдвэрлэжээ.

1. Батцэнгэл суманд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлүүлж хөл хорио тогтоох үйл ажиллагааг сулруулахгүй байх

2. Батцэнгэл сумаас бусад 18 сумын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх

3. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж хязгаарлалт тогтоох, зарим үйл ажиллагааг нээж ажиллуулах аймгийн Засаг даргын захирамж гаргах

4. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээж хэвийн горимд шилжүүлэх аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнд хяналт тавьж байгаа постуудыг буулгах

5. Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Орхон зэрэг Ковид-19 халдварын голомттой нутаг орноос ирж байгаа иргэдийн PCR шинжилгээний бичиг, биеийн байдалд хяналт тавьж нэвтрүүлэх байнгын пост ажиллуулах

6. Үйл ажиллагааг сэргээж байгаа байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлага хангасан аж ахуй нэгжийг үе шаттайгаар нээж ажиллуулах зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын газарт олгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

Ингэснээр Архангай аймгийн хэмжээнд халдвар бүртгэгдээд буй Батцэнгэл сумаас бусад сум бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулан, аймаг дотроо хөдөлгөөн хийх, зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх зэрэг асуудал нь Засаг даргаар захирамжаар зөвшөөрөгдөж байгаа юм гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.55] 2020-12-14 17:20:13

Ам гардаг эд ч биш байхшүү ямар сонгуулийн үе биш

Зочин [66.181.190.229] 2020-12-14 10:39:51

Нэг хоёрхон 7 хоноод ингэж онигорч болохгүй. Хэд сар болж байж хяналтанд орсон гэх байх.

зочин [202.126.92.99] 2020-12-14 10:10:39

ХЯНАЛТАД АВАХ ГЭДЭГ НЬ БҮХ ИРГЭДЭЭ ШИНЖИЛЭЭД ХӨДӨЛГӨӨНИЙГ НЬ ХЯНАХЫГ ХЭЛДЭГ ЮМ ШҮҮ, САЙН АЖИЛЛАСАН ГЭХДЭЭ ТАНДАЛТАА САЙН ХИЙГЭЭРЭЙ

Зочин [103.9.90.100] 2020-12-14 09:57:21

болж дээ аймгийн Засаг дарга туршлага чадвартай байна, түүний хамтран зүтгэгч нар нь ч сайн бн амжилт


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.