Францад коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ПАРИС. /Reuters/. Францад коронавирусний шинэ хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор евро бүсийн хоёр дахь том эдийн засагтай тус оронд халдварын шинэ давлагаа үүсэж болзошгүйд олон нийт санаа зовниж байна.

Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Лондон хотоос энэ сарын 19-нд ирсэн Францын нэгэн иргэний коронавирусний шинэ хувилбарын шинжилгээний хариу эерэг гарчээ. Ийнхүү халдварын анхны тохиолдол Турс хотод бүртгэгдсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайн байгаа ажээ.

Их Британид “COVID-19”-ийн тохиолдол олноор нэмэгдсэн нь вирусний шинэ хувилбартай холбоотой байж мгадгүй гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок энэ сарын 14-нд мэдэгдсэн юм. Түүний мэдээлснээр, Их Британид шинэ хувилбараар халдварласан 1000 гаруй тохиолдол илэрсний дийлэнх нь Английн зүүн өмнөд хэсэгт бүртгэгджээ.

Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон орон коронавирусний шинэ, хурдан халдварладаг хувилбар тархсантай холбогдуулан Их Британи, Өмнөд Африктай нислэгээ зогсоогоод байгаа юм.

Францад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 20 262 тохиолдол шинээр илэрч, 159 хүн нас баржээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо 2 547 771-д, нас барсан хүний тоо 62 427-д хүрсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Tsetsegmaa [202.9.40.176] 2020-12-26 07:00:13

GRYPP,TSALIN,TETGEVER NEMEECHEE

Зочин [202.21.108.139] 2020-12-26 04:38:24

Хөгшин Европ сүйрчээ

Зочин [202.126.88.194] 2020-12-26 21:19:10

Тэглээ хар халтарууд суурьших болсон тэд ч ирээдүйн нутагаа гэлэг гэсэн хөөрхий


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.