АНУ-д Их Британид илэрсэн хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Их Британид илэрсэн коронавирусний хувилбараар халдварласан анхны тохиолдол АНУ-ын Колорадо муж улсад бүртгэгджээ. Энэ тухай тус муж улсын захирагч Жаред Полис мэдээлсэн байна.

Их Британид илэрсэн коронавирусний шинэ төрөл АНУ-д анх удаа бүртгэгдэж буй нь энэ юм. Коронавирусний энэ хувилбар АНУ-д хараахан илрээгүй байгаа боловч “аль хэдийнээ орж ирсэн байх магадлалтай” гэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын туслах Бретт Жируар өмнө нь мэдэгдэж байжээ.

Вирус илэрсэн өвчтөн 20-29 насны эрэгтэй бөгөөд тусгаарлалтад байгаа аж. Эрх баригчдын мэдээлж байгаагаар, уг эрэгтэй сүүлийн үед удаан хугацаагаар аялаагүй байна. “Бид одоогоор коронавирусний энэ хувилбарын талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ илүү халдвартай болохыг Их Британийн эрдэмтэд дэлхий нийтэд анхааруулж байна" гэж Колорадо муж улсын захирагч цохон тэмдэглэжээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 19.4 сая гаруй тохиолдол илэрч, 336 900 гаруй хүн нас барсан байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Yh [139.5.216.10] 2020-12-30 05:18:45

Hil haalttai jil bolj bn. Amniihaa zorgoor neg l ih yrisan hun ooroo zoriglood temtseech er hun zorigtoi bol boldog gee bizde

zochin [59.153.115.62] 2020-12-30 03:45:42

mash zuw emjij bn

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН [202.131.225.197] 2020-12-30 02:04:22

ЯАРАЛТАЙ ХИЛЭЭ ХАА. МОНГОЛД МАХ БАЙНА УУ. 80,0ГАРАН САЯ МАЛ БАЙНА. ГУРИЛ БАЙНА УУ, БАЙНА. ДААРХААРГҮЙ ТҮЛШ БАЙНА УУ БАЙНА. МОНГОЛЧУУД ЭНЭ ӨВЧНИЙГ ДОТООДДОО НАМ ДАРАХАД АСУУДАЛГҮЙ. ГАНЦХАН АСУУДАЛ БАЙНА. ТЭР НЬ ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮДИЙН ХАНАДАГГҮЙ ШУНАЛ. ОДОО ТА НАР БОЛОО ЮМ БИШ ҮҮ. ЭХ ОРНОО БОСГООЧ. АЖИЛ ХИЙЛГҮЙ БАЯЖСАН ЦАГААН ЗАХТАНГУУДЫН ХӨРӨНГИЙГ ШУУД ХУРАА. ӨӨР ЯМАР АСУУДАЛ БАЙГАА ЮМ. ЗОРИГЛОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ. ЭР ХҮН ЗОРИГТОЙ БОЛ ЧОНО ЧЯЦАГА АЛДДАГИЙГ МЭДЭХ ҮҮ. ОРОЙТЛОО Ш ДЭЭ. ЭХ ОРНОО ГЭХ, АРД ТҮМНЭЭ ГЭХ СЭТГЭЛ БАЙНА УУ , ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙНХӨӨН...

зочин [66.181.161.78] 2020-12-30 03:59:53

хэн хөрөнгийг нь хураах юм

Зочин [202.9.40.68] 2020-12-30 03:40:12

Zuv demjij ba


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.