ҮНДЭСТНИЙХЭЭ ОЮУН САНААГ “БОХИР БОРОО”-НООС ХАМГААЛАХ ЦАГ БОЛЖЭЭ

Aдмин / Нийгэм

Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, тв-ээр завхайрал, алиа хошин марзагнал нэлээд газар авч ийм агуулгатай нэвтрүүлэг контентууд газарч авсан. Энэ бол Монгол үндэстний оюун санааны дархлаанд хортой зүйл. Үүнийг зарим сэхээтнүүд ийн бичжээ. "УНАЛТ" -Завхай зайдан дуу, эрээ цээргүй хошин марзан яриа олширлоо. Нийтийн сүлжээ, Телевиз радиогоор ихдээд эхэлсэн нь ер сайны ёр биш дээ. Монгол түмэн эрт дээр үеэс ичиж зовдог, болох болохгүй яриаг хаана, хэнд хэлэх, хэлэх хэлэхгүйг маш нарийн мэддэг ёс суртахуун, ёс зүйн хил хязгаартай явжээ.

Өнөө сайхан ардчилал, ил тод байдал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх маань яв явсаар "хүмүүжилгүй" бодлогогүй боловсролгүй нэг хэсгээс болж эрүүл нийгмийг шахан шахсаар бүрэн эзлэв ээ?

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шивэрч байгаа "бохир бороог" одоо анзаарч бодохгүй бол Үндэстний уналт "доройтол" болох вий? Ёс зүй ёс суртахууны хэм хэмжээ Нийгмийн оюун санааны цэвэр тунгалаг эд эс мөн биз дээ. Ер нь завхай зайдан яриа дуу хуур хошигнол улс үндэстэн бүрд байдаг. Байсаар ч байна. Харин түүнийг хаана яаж ярьж хэлэхээ мэддэг байвал ёс зүйтэй ард түмэн?. Жишээ нь Олон нийтийн сүлжээ бол жорлон жовхой биш эрүүл саруул орчин биш үү...?
Больчихсон уу? Ёс зүй нэхэхээр нэн хоцрогдсон болох уу?

Үүнийг алив Үндэстэнд хэн хариуцдаг юм бол? Яах ёстой вэ? Ярьж л байг уу? Салтаа саам яриад нийтээрээ маазарч жаргах уу? дуулж хуурдсаар суух уу? Жаахан гэрэл гэгээ ярьсан тархитай редактортай газар байна уу? Монголд? Тийм юм үзүүлдэг болбол залуу үе тоохгүй? Өнгө үзэсгэлэн л хэрэгтэй? Хожим чанга унана даа..?”

Г.Золжаргал /Баримтат киноны продюсер/ Ёс суртахуунаа тоохоо болиод бүхнийг шинэлэг гоёмсогт хулдаж зах зээлийн тоон хэрчим рүү зөнгөөрөө хамаг үнэт зүйлээ гээгээд шуурганд уруудах мал шиг нийгмээрээ харанхуй руу унавал тун хэцүү еэ

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочиг [59.153.112.224] 2024-04-26 20:05:14

Дээдсүүдээсээ эхлээд оюуны самууралд Мансуурсан тэнэглэл дээд цэгт хүрэв. Хүн байх гайхамшигаа бүүр мартсан. Зүгээр дураараа байхыг эрх чөлөө болгож. энэ бол сүйрэл нүүрлэж. Оюун ухаантайгаа мартсан тэнэглэлээ гайхуулдаг болсон дүр төрөхөө шүтсэн.

Зочин [112.72.10.230] 2024-04-24 13:15:43

CENTRAL TV-н Анхбаяр тэр наруулагч нартаа хэлмээр бна шүү. Тэнгисийн эрэг 1/24 нэвтрүүлэг завхай зайдан тэмцээнээр дүүрэн байсан гэдгийг хүн бүхэн мэднэ

Зочин [202.126.89.193] 2024-04-23 12:40:07

Доройтсон ЯАХАВДЭЭ засаж залруулах л хэрэгтэй шүүдээ. Сайхан хүмүүжилтэй , ЁС. Суртахууны өндөр боловсролтой хүмүүс маань одоо арай илүү түүчээлмээр байна шүү. ТҮҮНЭЭС ОДОО САЙХАН ХҮМҮҮС НЬ ДАЛД ОРЧИХООД ХАМГИЙН СЭТГЭЛ САНААНЫ БОХИРДОЛТОЙ МӨН УДАМ СУДАР МУУТАЙ ХҮМҮҮС ГАЛЗУУРЧ БАЙНА. УДАМ САЙТЫН УХААН ХУРЦ, УГ МУУТЫН ТУГАЛ ДЭЭЛТЭЙ ГЭЖ АРДЧИЛАЛ ГЭДЭГ НЬ МУУ БҮХЭН ИЛ ГАРЧ МУУХАЙ ХҮМҮҮС ХАШГИРСАН, ГУУГАЛСАН, ХОРЛОСОН, ГҮТГЭСЭН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ АРХИЧИН ЕР НЬ ОРЧЛОНГИЙН ХАМГИЙН МУУ БҮХЭН ШИНГЭСЭН ЭР ЭМЭЭ ГАРСАН БУЗРУУД ЁСТОЙ ГАЛЗУУРЧ БОЛДОГ ГЭЭД БОДЧИХСОН САГСУУЧ БАЙНА. ИЙМ МУУСАЙН НӨХДҮҮДИЙГ ХАЖУУДАХ БҮҮ ЗОГСОО

Зочин [66.181.182.200] 2024-04-23 11:17:22

ялзарч доройтдогоо ч аль хэдийн доройтчихоод байнаа хө, харин үр дүн нь хэзээ ? яаж ? гэдэг нь цаг хугацааны асуудал байх ...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.