Н.Энхбаяр: Өнөөдрийн тогтолцоогоор засгийн бүх эрх гагцхүү эрх баригч намын мэдэлд байнга байна гэсэн буруу зарчим үйлчилж байна

Aдмин / Улстөр

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлага хүлээж огцорч байгаагаа мэдэгдэж, цаашид ийм жишиг тогтоох үйл явц эхэллээ гэж тайлбарлаад өнгөрсөн. Шинэ Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь эхлээд явж байна. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Засгийн газар огцроход шинэ нөхцөл байдал бий болсон юм шиг хүмүүст ойлгогддог байх. Миний хувьд энэ удаагийн Засгийн газрын огцролт хариуцлага хүлээж байгаа нэртэй ч үнэн хэрэгтээ хариуцлагаас зугтаж байгаа огцролт гэж харж байгаа. Нэгдүгээрт, У.Хүрэлсүх “Би цэргийн хүн, тиймээс ковидын цар тахал гэсэн дайн эхэлчихлээ. Зүйрлэвэл бид дайны үед амьдарч байна. Дайны үед Засгийн газраа толгойлоод ажиллана гэх зэрэг сүржин мэдэгдэл хийсэн. Энэ дайны үед янз янзын л сорилт учирна шүү дээ. Харамсалтай нь хариуцлага хүлээж байгаа шалтгаар дайны фронтод ажиллаж байгаа хүмүүсээ хаяад явчихлаа. Нөгөө талаар У.Хүрэлсүхийн Засгийн газар бүр өмнө нь огцрох олон үндэслэл байсан гэж боддог. Яагаад гэхээр 22-ын товчоон дээр хүнд өвчтэй эмэгтэй хүн албан тушаалтнуудын хүнд суртал, хариуцлагагүй ажиллагаанаас болж нас барлаа. Монголд хүний эрх, эрх чөлөөний асуудал хүнд байдалтай болчихжээ. Энэ мэт хариуцлагагүй үйл явдал болж байхад УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой байсан. Тэгтэл УИХ парламентын засаглал гэсэн нэртэй нэг намын дарангуйллын засаглал тогтчихсон учраас намынхаа даргатайгаа хариуцлага тооцож чаддаггүй айдаг. Парламентын засаглалын үед УИХ биеэ дааж ажиллах чадваргүй болдог, Засгийн газрынхаа дагуул байгууллага болж хувирдаг учраас хариуцлага тооцох ажил хийгдэхгүй орхигддог байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах чиглэлд түлхүү анхаарсан гэдэг. Гэтэл энэ нь бодит байдал дээр биеллээ олж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна гэж харж байна уу?

-Энэ бүхэн худал гэдэг нь мэдэгдлээ. Энэ юуг харуулж байна гэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд гаж тогтолцоог засч чадаагүй байна. Энэ бүхнийг засахын тулд эхлээд хууль тогтоох ажиллагаандаа баримтлах зарчмаа өөрчлөх шаардлагатай.

Соёлын асуудал юм даа. Монголчууд ерөөлд дуртай. Тийм учир бид хуулиа боловсруулж батлахдаа ерөөл хэлж байгаа юм шиг боловсруулж баталдаг. Ерөөл шиг хууль гаргаад сайн хүн хүрч ирээд хийчихнэ гэж боддог. Сайн хүн гэхээсээ илүү зөв хууль улсыг удирддаг. Харин бусад улсад хуульдаа ерөөл айлдаж байгаа байдлаар ханддаггүй. Тэд муу хүн гарч ирээд хуулийн цоорхойг ашиглаад муу зүйл хийчих вий гэж бодож бүх зүйлийг нь хааж өгдөг юм байна. Манайх үүниий яг эсрэг. Сайн хүн гарч ирж байж л энэ хууль хэрэгжинэ гэдэг байдлаар хуулиа хийчихдэг. Манайд их эрх мэдэл их аюулыг дагуулдгийг сайн ойлгодоггүй. Эрх мэдэлтэй болж байгаа нь ч, эрх мэдэл өгч байгаа нь ч ойлгодоггүй. Эрх мэдлийн цаана асар их мөнгө, олон хүний хувь заяа оршиж байдаг. Тиймээс бид хуулиа хийхдээ энэ бүхнийг анхаарах ёстой. Ерөөл шиг бодож боловсруулаад баталсан Үндсэн хуулиа өөрчлөн шинэчлэх ёстой. Гол зарчим улс орны маань эзэн бол ард түмэн мөн гэсэнд оршино. Энэ зарчим “Засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байнга байна” гэсэн ойлголт дээр суурилна. Бүх эрх мэдлийг нэг хүн, нэг байгууллагад өгч болохгүй, тэгвээс дарангуйлал үүснэ, харин энэ их эрх мэдлийг засаглалын гурван эрх мэдэл болгон хувааж тэнцвэржүүлж хэрэгжүүлэх ёстой гэсэн онол бий. Энэ онолоор л явах ёстой.

-Засаглалын гурван эрх мэдэл болгон хувааж тэнцвэржүүлж хэрэгжүүлэх ёстой гэж байна. Яг яаж явна гэсэн үг вэ?

-Хууль тогтоох, хууль хэрэгжүүлэх, шүүх гэсэн засаглалын гурван эрх мэдэл нэг нэгийгээ хянаж байж, тэнцвэртэй хэрэгжиж байж шударга ёс тогтоно, нийгэм эв нэгдэлтэй болно, төр засаг хариуцлагатай болно. Онолоороо энэ гурвыг тус тусад нь байлгах ёстой гэдэг. Гэтэл өнөөдөр манайд Парламентын засаглал нэртэйгээр хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийг УИХ-д олонх суудалтай намын мэдэлд өгчихсөн байгаа. Тухайлбал, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрыг, Засгийн газрын тэргүүнийг ард түмэн сонгодоггүй. Ингэхээр Засгийн газар ард түмнээс хамааралгүй, харин намаас хамааралтай болж байна. Шүүхийг парламент томилдог болж байна. Тэгэхээр шүүх мөн адил ард түмнээс хамааралгүй болчихоод байна. Үнэн хэрэгтээ парламентад олонх болсон намаас хамааралтай болж байна. Ингээд Засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байнга байна гэсэн зөв зарчим зөрчигдөж, манай өнөөдрийн тогтолцоогоор Засгийн бүх эрх гагцхүү эрх баригч намын мэдэлд байнга байна гэсэн буруу зарчим үйлчилж байна. Тэгвэл ардчиллын өлгий улс, ардчиллын үлгэр жишээ улс гэдэг Америкт ард түмэн шүүхээ сонгож байна. Түүнчлэн Ерөнхийлөгчөө сонгоод Ерөнхийлөгч нь Засгийн газраа бүрдүүлэн тэргүүлж байна. Тэнд Засгийн газарт парламентын нэг ч гишүүн байж болдоггүй. Тэгэхээр бид парламенттайгаа адил шүүхээ, Ерөнхийлөгчөө буюу Засгийн газраа ард түмнээрээ сонгох хэрэгтэй. Ингэж байж ард түмэн улсын эзэн болно.

-Та дээр хүний эрх, эрх чөлөөний асуудал хүнд болсон байна гэж дурдсан. Цар тахлын үед хүний эрх яригдахгүй байна гэж харж байгаа юм уу?

-Хүний эрхийн хороо тоглоомын байгууллага болчихлоо. Дуу хоолойгоо хүргэж байгаа юм алга. Яагаад гэхээр парламент хүний эрхийн Үндэсний хорооны гишүүдийг томилдог. МАН томилж байна гэсэн үг. Тэд МАН шүүмжилж болохгүй гэсэн ойлголттойгоор ажилладаг. Ингээд эрх баригчид хүний эрхийг зөрчихөд тэд амаа үдүүлсэн юм шиг дув дуугүй, чив чимээгүй сууна. Уг нь аливаа улс орны хамгийн чухал асуудал бол хүний эрх, эрх чөлөөний асуудал юм шүү дээ. Тийм учир хүний эрх, эрх чөлөөг найдвартай хамгаалж, иргэд эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдэлнэ гэвэл Хүний эрхийн үндэсний хорооны гишүүдийг ард түмнээс сонгох ёстой. Сүүлийн жилүүдэд монголчуудыг хооронд нь талцуулж, баян хоосноор нь хувааж байгаа асуудал бол яахын аргагүй байгалийн баялгийн асуудал. Байгалийн баялгаа дундын хамтын өмч болгоогүй цагт энэ их хурц байдал, хэрүүл маргаан, нийгмийн ялгарал хуваагдал арилахгүй. Тийм учир нэгд, байгалийн баялгийг нийт ард түмний дундын хамтын өмч болгоё, хоёрт, шүүхийг, гуравт, хоёр танхимтай парламентыг, дөрөвт, Ерөнхийлөгчөөр төлөөлөн Засгийн газрыг, тавд, хүний эрх, эрх чөлөөг хянаж, хамгаалж байдаг байгууллага болох хүний эрхийн Үндэсний хорооны гишүүдийг ч ард түмнээр сонгуулъя. Ингэж “Засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байнга байна” гэсэн суурь зарчмыг хэрэгжүүлье гэж хэлэх байна. Би хүн муулалгүй буруу тогтолцоог шүүмжилж, зөв тогтолцоогоор сольё гэж хэлж байгаагаа товч тайлбарлалаа. Ойлгоход, хэрэгжүүлэхэд хэцүү биш. Ингэж чадвал нэг нам биш, нэг хэсэг хүн биш, нийт монголчууд хожно. Энэ таван асуудлыг нэн даруй шийдье, ард түмний саналыг асууя гэхээр эрх баригчид хөдлөхгүй байна. Энэ гаж тогтолцоог засаагүй цагт нэг нам улсыг аврахгүй. Нэг хүн ч аварч чадахгүй. Улс орныг зөв тогтолцоо л аварна. Тэр цагт хэн ч ажилласан улс орон зөв замаараа урагшилна.

-МАХН парламентад нэг суудалтай. С.Ганбаатар гишүүн Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Ерөнхий сайдаас шаардаж өлсгөлөн зарласан. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Ганбаатар маань энэ асуудлаар олон жил тэмцэж байгаа. Тэгж тэмцсэнийх нь төлөө өчнөөн харлуулсан. Ер нь Оюу толгойн гэрээний асуудал эрх баригчдад улайссан чулуу шиг байдаг. Хэн ч зориглож барьж авдаггүй. 2019 онд Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг ярья гэж байтал Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Х.Баттулга нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн нэрийдлээр Оюу толгойн гэрээний ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхээс зайлж зугтсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ард түмнээс нь улам холдуулж, төр засгийн тогтолцооноос аливаа хариуцлага тооцдог механизмыг авч хаяад нэг нам, сонгуульд ялсан нэг намын дарангуйллын тогтолцоо болгож хувиргасан. Тэгээд залгаад 2020 оны сонгууль гээд улайраад явчихсан. Сүүлийн үед Оюу толгойн асуудал нэлээд яригдаж байна. Оюу толгойн эзэн болсон “Рио Тинто” компани Монголын Засгийн газрыг хууль бус татвар тавилаа, тэрийг нь төлөхгүй гэх зэргээр маргалдаж, яг ковидын цар тахлын хүнд үед Монголын талыг олон улсын арбитрын шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. Үүний хариу болгож манай Засгийн газар тайлбар, нэхэмжлэл гаргах ёстой байтал тэгсэнгүй. Ингээд Оюу толгой Монголын улс төр, улс төрчдөөр тоглодог тоглоом болчихлоо. Энэ ордыг эзэмшиж байгаа “Рио Тинто” компани Монголын улс төрийг шууд болон шууд бус аргаар удирддаг болчихлоо гэж харж байна. Одоо шинэ Засгийн газар Оюу толгойн гэрээг Монголд ашигтай гэрээ болгон өөрчлөх тухай шийдвэр гаргаж ажлаа эхэлбэл сайн гэж бодож байна. Хэрэв энэ Засгийн газар зарим гишүүдийнх нь ярьж байгаа шиг Оюу толгойн гэрээг сайжруулан засч, Дубайн гэрээг хүчингүй болгож чадвал ядарсан ард түмнийхээ итгэлийг нэг хэсэг авч харьцангуй тогтвортой ажиллаж магадгүй. Хэрэв хэлсэндээ хүрч чадахгүй бол тогтвор муутай Засгийн газар болно. Энэ асуудлыг Энхбаяр, Ганбаатар хэлж, шахаж шаардаж байна гэж эмзэглэлгүй Оюу толгойн асуудлыг үнэхээр нухацтай авч хэлэлцээд, заавал МАН дангаараа бус бусад улс төрийн хүчнийг оролцуулж байгаад, хамгийн гол нь яаж шийдэхээ ард түмнээсээ асууж байгаад шийдэж болно шүү дээ. Эрх баригчид энэ гэрээг өөрчлөх юм бол Монгол Улс их хэмжээний торгуульд орчихно гээд байгаа. ЗГХЭГ-ын дарга болсон Нямдорж "Би Оюу толгойн гэрээг цээжээрээ хамгаална, энэ гэрээг оролдох нь аюултай асуудал" гэх зэрэг хариуцлагагүй юм ярьж, хүмүүсийг санаатайгаар төөрөгдүүлэн айлгасаар ирсэн. Тэгвэл монголчууд бид энэ асуудлыг олон улсын шүүхэд хүргэлгүйгээр, Монгол Улсыг торгуулахгүйгээр шийдэх арга бий гэдгийг мэдэж байгаа шүү дээ.

-Ямар арга?

-Их Британийн Засгийн газрын хэрэглэсэн арга. Их Британи Улс Европын холбоонд байх эсэхээ ард түмнээсээ асуусан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хэн ч маргалдаж чаддаггүй, маргалдаж болдоггүй эрхийн тухай ойлголт байдаг. Тухайн улсын ард түмний бүрэн эрхийн асуудал. Тус улсын ард түмэн бүрэн эрхийнхээ дагуу шийдсэн асуудлыг олон улсын шүүх, НҮБ, Лондон, Шведийн Стокгольмын шүүх, ер нь аль ч шүүх, байгууллага буруу гэж хэлж, дүгнэж чадахгүй. Ард түмэн өөрийнхөө улс орны нутаг дэвсгэр дээр ямар ч асуудлыг бүх нийтийн санал асуулгаар шийдэх бүрэн эрхтэй. Тиймээс Оюу толгойн гэрээг өөрчлөх эсэхийг Монголын ард түмнээс асуух хэрэгтэй. Оюу толгойн гэрээг заавал ганцхан Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Х.Баттулга нар шийдэж чадна гэж бодоод, цаадуул нь шийдэх гээд байгаа юм шиг жүжиглээд, бид ч тэгэхийг нь хүлээгээд цаг хугацаа алдаад байх хэрэггүй. Энэ асуудлыг ард түмнээсээ л асуучих хэрэгтэй. Харин өнөөгийн эрх баригчид ийм санал гаргахгүй цаг хожоод байгаа юм. Санаатай, санаагүй нь мэдэхгүй юм. Би тэдэнтэй уулзаж байхдаа хэлж байсан. Оюу толгойн гэрээгээ өөрсдөө засч чадахгүй, шүүх дээр дуудагдахаас айгаад байгаа бол ард түмний санал асуулга явуулчих. Монголын ард түмнийг ямар ч шүүх дуудаж чадахгүй. Ард түмний санал асуулгыг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаад явуулчих. Энэ ажлыг хийгээч ээ. Өөрсдөө ард түмнээс сонгогдчихоод одоо хамгийн чухал асуудлаар ард түмнээс асуухаасаа айгаад байж болохгүй шүү дээ. Хийж мэдэхгүй байгаа бол бусад улс төрийн хүчнийг уриач ээ. Бидэнд үүнийг ажил хэрэг болгоод өгөх мэдлэг, туршлага байна.

-Оюу толгойн гэрээг өөрчлөх эсэхийг ард түмнээсээ асуух ёстой гэж үзэж байгаа юм байна гэж ойлголоо.

-Би Оюу толгойн гэрээнээс болж өчигдрийн хамтран зүтгэгчид, өнөөдрийн өрсөлдөгчдөөсөө салсан. Тухайн үед Оюу толгойн гэрээн дээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нартай санал зөрсөн. Гэхдээ тэд намайг хилс хэргээр шоронд хийнэ гэж бодоогүй. Олон улсад том том гэрээ байгуулах, алдах, онох талаар ихээхэн мэдээлэл, туршлага хуримтлагдсан байна. Мөн сүүлийн үед эрдэмтдийн хийсэн судалгааны дүгнэлтүүдийг бас харах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ их баялаг Монголын нутаг дэвсгэр дээр байгаа гэдгийг тооцох ёстой. Бид харь улсын нутагт байгаа баялгийн хойноос хөөцөлдөөд байгаа юм биш шүү дээ. “Оюу толгой” гэдэг орд байгааг монголчууд өмнө нь огт мэддэггүй байсан юм биш. Мэдэж байсан учир Оюу толгой гэж нэрлэсэн. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Бидэнд ч бас санаа авахаар туршлага бий. Эргээд санахад, “Эрдэнэт” үйлдвэр, Эрдэнэт хотын талаар Цэдэнбал дарга, Бреженев гуай нар нэг чухал зарчим тохирсон байдаг. Тухайн үед Монголд мэргэжлийн боловсон хүчин байхгүй, мөнгө байхгүй, хууль эрх зүйн мэдлэг чадвар байхгүй, технологи байхгүй байжээ. Тэгэхээр Монгол Улс ЗХУ-тай тохирохдоо Зөвлөлтийн нөхдүүд технологио өгнө, мөнгөө оруулна, төмөр зам, цахилгаан станц, бүхэл бүтэн хот, үйлдвэрийн газрууд, сургууль, цэцэрлэг, орон сууц барина. Үйлдвэр тогтвортой ажиллахад хэрэгтэй бүх ажлыг хийнэ, тийм учир эхлээд 25 жилийн хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөж, ашигтай ажиллахын тулд үйлдвэрийн 51 хувь нь ЗХУ-ын мэдэлд байна гэж тогтжээ. Харин 25 жилийн дараа монголчууд хүсвэл “Эрдэнэт-ийн 51 хувийг шилжүүлэн авч, гэрээг өөрчилж болно гэж тохирсон байна. 2003 онд би Ерөнхий сайд байхдаа багтайгаа хамт их өрийн асуудлыг шийдэхдээ тухайн үед байгуулсан гэрээний энэ зарчимд тулгуурлан “Эрдэнэт”-ийн 51 хувийг Монголын талд авч гэрээг өөрчилсөн. Ингэж 2003 онд 11.7 тэрбум ам,доллартай тэнцэх их өрийг тэглэж шийдэхдээ “Эрдэнэт”-ийн асуудлыг хамтад нь шийдэж байсан. Хэдий том ч “Рио Тинто” нэг л компани шүү дээ. Тэгвэл бүхэл бүтэн ОХУ-тай том асуудлыг ингэж шийдэж чадаж, бас ингэж шийдэж болж байсан байна шүү дээ. Би Ерөнхийлөгч байхдаа Оросын нөхдүүдтэй хамтран ажилласан ийм сайхан жишээ байна. Нэг бол анхнаасаа Монголын тал 51-ээс дээш хувь авна. Харин 49 хувийг авч байгаа гадаадын хөрөнгө оруулагч бүх зардлыг даана гэж тохиръё гэсэн санал тавьсан. Гадныхан энэ болзол хүндхэн байна гэсэн. Тэгэхэд нь ЗХУ-ын жишээгээр эхлээд хөрөнгө оруулж байгаа тал нь 51-ээс дээш хувийг авч байгаад тодорхой хугацааны дараа Монголын талд 51-ээс дээш хувийг буцааж өгнө гэж тохиръё гэсэн. Та нар оросуудаас илүү биш гэхэд оросуудтай адилхан бай л даа гэж ятгаж байлаа. Гуравдагч хөрш орны төлөөлөгчид Оросоос илүү сайхан сэтгэл гаргах болов уу гэж бодсон чинь тэгж чадахгүй юм шиг байна. Оросууд шиг бай л даа гэсэн. Монголын талын 51 хувь дээр ямар нэг өр ирэхгүйгээр шийдье, яагаад гэвэл энэ бол Монголын баялаг. Ер нь ийм байр суурь баримталж ойлгуулж, ятгаж байгаад бараг хүлээн зөвшөөрүүлж чадсан. Гэтэл 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намайг хуйвалдаж унагаагаад 2009 онд Оюу толгойн гэрээг байгуулах ажил гэрлийн хурдаар шийдэгдсэн. Ингээд энэ их баялаг гадныхны гарт очсон. Харин монголчууд баялгаа өгсөн биш өрөнд орсон. Ийм утгагүй гэрээ болсон. Оюу толгойн гэрээ байгуулагдаж байхдаа анх 2020-иод он гараад ногдол ашиг өгөх байснаа, янз бүрийн шалтгаар хойшилсоор одоо 2050 он гарч байж ногдол ашиг өгч магадгүй гэж хэлж байгаа. Ямар ч бизнесийн гэрээ 50 жилийн дараа ногдол ашгаа өгдөг байж таарахгүй. Тэгэхээр энэ бол муу гэрээ гэж дүгнэхээс өөр арга байхгүй. Өнөөдөр Ганбаатар, Энхбаяр нар гэнэт сэрчихээд тэмцээд байгаа юм биш. Бид энэ ордын асуудлыг Монголдоо ашигтай байхаар шийдүүлэх ёстой гэсэн зарчмыг анхнаасаа баримталж байсныхаа дагуу байр суурин дээрээ хэвээрээ байгаа юм.

Хэрэв өнөөгийн эрх баригчид энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол энэ тэмцэл цаашид ч үргэлжилнэ. Бид биш гэхэд шударга өөр залуус гараад л ирнэ. УИХ, Засгийн газар нь шийдэж чадахгүй байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг шийдвэрлэх санаачилгыг гартаа авч болно шүү дээ.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.25] 2021-02-07 20:45:52

Өөрөө хэмжээлшгүй эрхт хаан байхдаа энэ бүгдийг ном журамд нь оруулах боломжтой байсан шүү дээ. Шударга ёс тогтоохын оронд авилгалын торон сүлжээ бий болгосон. Таны бойжуулсан үр могойнууд өнөөдөр насанд хүрсэн том могой болсон. Гарыг нь хөтөлж МА(Х)Н оруулж байсан хүн хэд байгааг тоолоод үзээрэй. Одоогийн улс төрчдийн 70 хувь нь лав таны үр могой шүү. Өнөөгийн ЕС хүртэл бацаан байхдаа таныг дагаж Намбарван хөдөлгөөн үүсгээд л бүрээ бөмбөр болоод гүйж байсныг олон хүн мартаагүй байна. Хүрэлбаатар, Чойжилсүрэн, Нямдорж, Занданшатар, Хүрэлсүх.... бүгд таны шавь нар. Шавь нартаа зөв юм зааж өгөөгүй бололтой.

зочин [202.9.46.49] 2021-02-08 14:58:26

Оюутолгойн асуудлаар Н.Энхбаярын зөв байсныг цаг гугацаа хэлээд өгнө. Даанч цаг нь арай болоогүй байна. Уг нь Энхбаярыг төрд ажиллуулж ашигламаар байгаа юм. Элдүүр нь ханасан шүү дээ. Зүтгэхэд оройтоогүй шүү

Олег [185.23.105.22] 2021-02-07 14:37:53

Здравствуйте! Хотите перестать терять деньги из-за неправильно настроенной рекламы? Хотите, чтобы реклама работала максимально эффективно? Тогда добро пожаловать в наш блог, в котором мы подробно рассказываем: - Как запускать рекламные кампании - Как работать с тизерными и нативными сетями, с PUSH трафиком - Хитрости при работе с Facebook, Google TikTok, MyTarget и т.д. Если Вы владелец бизнеса, Вам будет полезно посмотреть, как запускаются Ваши конкуренты. Посмотреть для Вашей компании новые, интересные подходы и почитать подробнее об актуальных источниках трафика в 2021 году для Вашего направления! И все это в открытом доступе на нашем блоге! http://yosa.run/?utm_source=semail

Зочин [103.212.118.164] 2021-02-07 07:19:59

Zuv heljee. Demjij bn.

Зочин [103.212.118.164] 2021-02-07 07:18:31

Zuv.

Зочин [103.212.118.164] 2021-02-07 07:16:47

Энэ хунийг л еронхийлогч болгочихвол уул нь улс орон нэг зуг чигээ олоод ендийх тал руу болно. Даанч монголыг дуустал нь мелжих зорилго агуулсан том булэглэл замыг нь хаачихлаа. Тэгээд бас болоогуй еерсдийнхээ тарьсан гайг Энхбаярын буруу юм шиг хавтгай тархи угаалт явуулаад. Доор комм бичсэн амьтан тийм гужир мэдээ цацах уурэг авсан арчаагуй нэгэн бололтой. Монголыг евчиж мелжиж бгаа араатнуудын хел гарууд еерсдее биш юмаа гэхэд ур хуухдууд нь уйлийг нь эдлэнээ

АМЕН [202.179.13.130] 2021-02-07 05:11:56

Эцэг таны цацаж тарьсан авилгын Үрнүүд ургаж гүйцээд улс даяар цэцэглэн найгаж байлаа. Сэлмэн барилгын оройгоос сумын төсвийн жорлонд хүртэл шингэсэн байжээ. Одоо таны тарисан цэцэгс гандаж ганхаж эхэллээ. амен

Зочин [203.169.50.125] 2021-02-07 21:21:25

Монгол улсад хуйвалдаан биш хууль болон шударга ёс ялдаг болох болтугай.Амэн

Сонгогч [202.126.89.191] 2021-02-07 04:06:37

Үндсэн хуульд газрын доорхи баялагард түмний өмч гэж байгаа биш билүү

Зочин [202.126.90.58] 2021-02-07 03:12:31

Энхбаяр гуай та МАХН ын хаан байгаа цагт таны намаас хэн ч төрд гарахгүй байгааг ойлгох хэрэгтэй та энэ намаас холдвол олон сайн хүмүүс төрд ажиллах боломж олдоно. Шинэ ажлыг хуучирсан аргаар хийдэггүй гэдгийг ойлгохыг хүсэхгүйд таны гол алдаа шүү. Нөгөө нэг кино нь дээр "тогос шиг гоёоод хөхөө шиг донгодсон ч чамтай суухгүй" гэдэг нэг хэллэг байдаг даа

зочин [66.181.160.56] 2021-02-07 02:03:44

Баттулга одоо болсон.Хор найруулах аргад гаршсан.Үндсэн ажлаа хийхгүй.Баянхонгрт ялагдаад гомдлоо тайлж чадахгүй хурал дээр элдэвочирыг гүтгээд АН г ашиглаэ самарсан.Зураач гээд байгаа.Нөхрийн зурсан доривтой бүтээлийг сонсоогүй юм бна.Зам тээьэр.хаа сайд ёрө5хиылөгч одоо болно.Их хурал засгийн газартай таарна гэж байхгүй.Хүний бичээд өгсөн юм аятайхан уншиж чадахгүй.

Зочин [111.199.63.49] 2021-02-07 05:32:22

tenegteechee,iim comment bicheed, kkkkk

зочин [66.181.160.56] 2021-02-07 01:58:39

Энхбаяр одоо болно.Сонгуульд нам нь ялагдчихаад байхад байж л байдаг.Хариуцлага хүлээдэггүй.Тэгээд лянз бүрийн юм ярих.Одоо таны үгийг хэн тоох вэ.

zochin [192.82.72.27] 2021-02-07 01:51:19

Энэ балин хамарт Хаан байхдаа өөрчилж тэмцэж байхгүй яасан юм бэ? Одоо худлаа хуцаад. Авгайдаа дөрлүүлсэн хөгшин бух.

Зочин [192.82.70.126] 2021-02-07 00:34:43

Ганбаатар шиг ам уралдсан хашгирсан хүн ерөнхийлөгч болбол монголчууд бүгд зүрхний шигдээсээр үхнэ.

Ч.Чулуунбаатар [202.21.109.98] 2021-02-06 22:23:16

Маш зөв... Үнэн юм. Үнэнээрээ сайхан.....С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшвэл нь Олон Түмэн дэмжинэ ээ.... Дэвшээд л сайн энгийн ярьж ойлгуулах хэрэгтэй.. АРД ЗОН чиний талд шүү...

иргэн [107.167.108.205] 2021-02-06 17:55:53

та туйлбаргүй онц байдал тогтоогоод 5 хүнии амь эрсдээд н энхбаяр уих гишүүн мөнх оргил та хоер хуулиин хариуцлага хүлээгээгүи

Дмитрий [212.90.124.4] 2021-02-06 15:07:36

Приветствую! Отправим Ваше коммерческое предложение владельцам/администраторам более 800 000 сайтов! Несколько преимуществ при работе с нами: - Приятные цены - нам выгодно, чтобы клиент получал прибыль, значительно превышающую цену рассылки и обращался снова - Все максимально прозрачно: Предоставим скриншоты из программы, с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. - В отличие от большинства наших конкурентов, оплата ТОЛЬКО за УСПЕШНО доставленные сообщения. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Свяжитесь с нами в течении суток и в качестве бонуса, получите бесплатное составление оффера для Вашей рассылки! Наш E-mail: marketingform2020@gmail.com ВАЖНО: Пожалуйста, в сообщении указывайте Ваш контактный ватсап либо телеграм, для удобной и более оперативной связи. Названивать или использовать Ваши контакты для какой-либо другой цели, кроме оперативной связи мы не будем. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, команда FormMarketing

Зочин [202.9.46.183] 2021-02-06 14:59:43

turiin 3 tom albiig hashlaa ta hvvgiin chini awgain dvvgiin chin niileed araw garui kompiani bna yum vzsen uhaantai hvn shig taiwan amgalan baigaach nambatai bailda uuriig chin tooh hvn mongold howor bolson shde saihan nom orcjuulaad tvmend ner hvndtei urt naslaach udahgvi ganbaa chin urwana ydaj hvvhdee chireed songuuli hiseed ywdagaa bolio nerend chin muuhai yuma taniig yamaarch yum be de buruu l zunuud baih shig l bna da

зочин [202.9.46.31] 2021-02-06 14:58:29

Хэдэн тэрбумаар нь идэж уусан, офшордсон хүмүүс, улс төрчдийн дэргэд Энхбаяр энхийн цагаан тагтаа. Харин түүнийг анх ямар байдлаар барьж хорьсон, ямар хэрэгт ял тулгасан нь одоо ч эгдүүцэл төрүүлдэг. Харин Зоригийн аллага, жагсаал цуглаанд хүний амь эрсэдсэн зэрэг энэ бүх балмад хэргүүдийн ард нэг л чөтгөр шүгэлсэн этгээд бий. Түүнийг хэн гэдгийг таамаглаж ярьдаг олон хүн бий. Тэр чөтгөрийг илчилж шийтгэлийг нь хүлэээлгэх зүрх зоригтой хүн алга уу?

Зочин [172.58.143.160] 2021-02-06 14:40:44

Mash zov demjij baina!

Зочин [64.119.21.88] 2021-02-06 14:30:15

Монгол түмнийг хагалан бутаргах ажлыг чамгүй олон жил хийлээ. Одоо больж үзмээр дээ. Яршиг санагдах боллоо.

Onom [66.181.161.123] 2021-02-06 15:01:57

Үгүй юмаа, энэ хүний зөв байсныг цаг хугацаа харуулж бна. Цаг хугацаа бол хамгийн хатуу шүүгч. ОТ гэрээ бол Баяруудын хийсэн улсын язгуур эрх ашгийг уландаа гишгэсэн луйваовр байсан болох нь мэдэгдэж эхэлсэн. Одоо бол баттай.

зочин [103.26.193.130] 2021-02-06 14:16:10

Маш зөв санал хэлсэн байна.3,4сард Оюутолгойн асуудлаар бүх ард түмний санал асуулгыг явуулах шаардлагатай байна.Тэгээд Батулга,Нямдорж,Оюунэрдэнэ нар явуулахгүй эсэргүүцвэл 6 сард Ганбаатарыг нийтээрээ дэмжиж ерөнхийлөгч болгох хэрэгтэй.Ерөнхийлөгч санаачлаад бүх ард түмний санал асуулга явуулах боломжтой шүү дээ.

иргэн [107.167.108.16] 2021-02-06 13:57:19

н энхбаяр та монгол улс ард түмнии төлөө битгии санаа зов та ажлаа хииж чадаагүй

Зочин [66.181.178.225] 2021-02-06 13:28:16

Энэ маш зов ярьсан шуу дээ дэмжиж бна ард тумэн тэмцэнэ шуу дээ

Зочин [202.21.109.110] 2021-02-06 13:40:10

Бүх удаагийн сонгуульд нам ялагдаад байхад огцордогүй, мөн ичдэггүй золиг шүү. Таниас салсан бүх хүмүүс гайгүй дэвшичих юм. Ганц нэг хүний өөр намаас хулгайлаад ч амжилт олохоо байжээ.Тиймээс Намаа Коммунист нам гэвэл амжилт олж магадгүй шүү

Зочин [64.119.18.81] 2021-02-06 13:26:35

20 ГАРУЙ ЖИЛ ТӨРИЙН БҮХ ӨНДӨРЛӨГТ ЗАЛАРЧ СУУХДАА ЮУ ХИЙСЭН БЭ!? ЭРХ МЭДЭЛ ЧИНЬ ИХЭДСЭН ҮҮ ГЭХЭЭС БАГАДААГҮЙ ШҮҮ!! ТЭР ҮЕД ОДОО ЯРИАД БАЙГАА ШУДАРГА ЁСОО ТОГТООЧИХСОН БОЛ МОНГОЛ ӨДИЙД АЗИЙН БАР БОЛЧИХ БАЙЛАА ДАА !!!!

Буруу бодож [103.10.22.23] 2021-02-07 08:03:49

Сайн дүгнэж , эргэцүүлмээр байна шүү. Одоогийн АН, МАН-ы зарим хүмүүсийн явуулсан тархи угаах мэдээллүүдийг шууд тусгаж аваад, эргэн тойрондоо цацаад явах нь ухаалаг хүний үйлдэл биш

Зочин [103.212.118.164] 2021-02-06 14:35:12

Улс орныг өр ширнээс нь салгаж хөгжлийн суурийг нь тавьсан. 20 гаруй жил ч биш бх шүү. 2000 онд ерөнхий сайд болоод 2009 он гэхэд сбаяр элбэгдорж нар унагааж аваад аймшигт нийгмийг байгуулж эхэлсэн. Энхбаярын үед ашигт малтмалын том гэрээнүүд аль нь ч хийгдээгүй бсн. Монгол улс оюу толгой, таван толгойгүйгээр мянганы замаа тавьж, өрнөөсөө салж хөгжлийнхөө суурийг тавьж эхэлсэн юмдаа. 9 жил биш ядахдаа 15 жил Энхбаяр төрийн өндөрлөгт бсн бол бүх юм өөр бх бсн юм.

beliberdetson [89.187.170.165] 2021-02-06 12:59:20

beliberdetson https://www.samsung.com

Зочин [103.212.118.164] 2021-02-06 11:50:22

Mundag hun!!!

Зочин [122.201.21.233] 2021-02-06 11:43:27

Манай төрд том явсан хүмүүс Ажлаа хийхээ больчихоороо л яг үнэндээ !! гэмээр юм нэг их санаа алдан алдан яриад эхэлдэг нь ямар учиртай юм бэ ? Энхбаяр, Бямбасүрэн, Элбэгдорж нарыг хар!!

Зочин [115.129.2.248] 2021-02-06 11:18:32

Бид ер нь ямар л замаар яваад байна даа. Энэ хүн маш энгийн бөгөөд тов тодорхой хэлээд байдаг.

иргэн [192.82.73.117] 2021-02-06 11:03:31

Н.Энхбаяр олон жил төр засгийг удирдан,янз бүрийни юм үзэж,нүд тайлсан хашир туршлагатай,нийгмийн идэвхи сайтай хүн шүү дээ. Бас Бямбасүрэн гуай байна Сайн муу хэлүүлэн төр засагт олон жил зүтгэн,Хүч оюунаа шавхан зориулсан,одоо ч идэвхитэй оролцож байгаа ахмад үеийн "Алтан фонд" болох энэ удирдагчидаа бид эгнээндээ оруулан арга туршлагыг нь авч баймаар.Ард түмний сонголтоор томилогдон төр засгийн өндөр дээд албыг хашиж байсан удирдагчдаа бид өнгөрсөн хойно нь хар хорон санаагаар хардан холдуулдаг зангаа болимоорсон Улаан цайм хувийн эрх ашиг,шунаг сэтгэл гаргаж хөрөнгө,мөнгө завшалүй,төд өдий гэх тодорхой хэлэх хохирол гаргалгүй өөрийн итгэл,үнэмшлээр үнэнч шударгаар хөдөлмөрлөөд албан үүргээ хүлээлгэж өгөөд явсан хойно нь улсыг буруу удирдсан,,их хэмжээний хохирол учруулсан гэдэг ерөнхий, итгэл үнэмшилгүй хачин болхи,шударга бус,Хүнлэг биш сэтгэл гаргахаа дээр дооргүй,болимоор!! Ялангуяа хуулийнхан ,улс төрийнхөн хүнлэг биш: Хад чулуурхаг сэгэлгээ, сэтгэлтэй байна

Зочин [66.181.161.37] 2021-02-06 16:53:14

мянгуужин Бямбасүрэн л лав биш, Энхбаяртай зүйрлэх ямар ч боломжгүй, чадвартай муутай хүн шт, боловсон хүчин муутай учраас арлчилсан намын үед Е сайд хийсэн.

бодол минь [192.82.73.117] 2021-02-06 10:02:31

Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг.Тухайн үед Н.Энхбаярыг янз бүрээр хэлж шийтгэж байсаан.Тэр нь ч одоо өнгөрсөн хэрэг.Тэр үеийн эдийн засгийн бодлого-ялангуяа гуравдагч орнуудын хөрөнгө оруулагч нартай Оюутолгой мэт том баялгийг хамтран ашиглах дундач хувилбар, арга ,замыг хэрхэн шийдвэрлэх арга туршлага байхгүй байсан .Тухайн үед зөвлөлтийн эдийн засгийн тусламж,зээл хумигдан,монгол маань эдийн засгийн хүнд байдалд байсан тул үүнийг сэргээхийн тулд дээр доргүй Оюутолгойн гэрээг бушуухан хийж амьдрал залгуулах шаардлагын үүднээс яаран сандран хоомой гэрээ хийгдсэн гэдгээ одоо манайхан 30 жилийн дараа ойлгож эхэлж байна.Уг гэрээ гарцаагүй буруу болсон гэдэг нь амьдрал дээр баттай нотлогдлоо.Хүн бүхэн ойлголоо.Одоо нэг нэгнээ буруутган хэрэлдэж цаг хугацаа алдаж байхын оронд Н.Энбаяр.Ганбаатар нарын санаачлагыг улс орныхоо ашиг сонирхлоо бодон энэ яриад хэлээд байгаа зөв,зүйтэй санааг дэмжицгээеээ нөхөд минь!!! Одоо МАН-ынхныг хараад,хүлээгээд нэмэргүй

Зөв бодол [103.10.22.23] 2021-02-07 08:10:16

Зөв шүү. МАН-ыг харж хүлээвэл үнэг турж үхэхийн үлгэр болно. Сайн тунгааж, харьцуулж, эргэцүүлмээр байна аа, манай монголчууд. Тархи угаах хуурмаг мэдээллүүдэд итгэж, тэрийгээ эргэн тойрондоо дэргэд нь хараад зогсож байсан юм шиг ярьж болохгүй

Зочин [202.126.88.184] 2021-02-06 09:13:18

БУРУУ ТОГТОЛЦОО БИШ ХАРИН Ч ЗОВ ТОГТОЛЦОО УЛСАА ХОГЖYYЛЭХЭД ТОГТВОРТОЙ УДААН ОРШИН ТОГТОНОЖ ШУДАРГА САЙН АЖИЛДАГ САХИЛГА БАТТАЙ ЗАСАГ ХАМГААС ЧУХАЛ !!

Зочин [103.10.22.23] 2021-02-07 08:11:28

Тэгээд оросын араас орох гэж үү. Ийм харалган байж болохгүй

Зочин [202.9.47.8] 2021-02-06 09:11:06

УНГАНА гэнээ.

иргэн [64.119.27.156] 2021-02-06 08:40:03

Энхбаяраа бүү санаа зов!!!!!!!!!!!Ард түмэн бид зүгээр удахгүй унгана.Юм ээлж дугаартай .Ардууд Тэнэг биш ээ!!!!!!!!!

Zochin [202.55.188.43] 2021-02-06 14:50:10

Ard tumen zereg ungachihval unereer ni korono ustah baih aa.

Зочин [122.201.22.49] 2021-02-06 09:37:52

Унгана гэнээ. Ард түмэн бид нар ч гэх шиг.

Зочин [103.212.117.129] 2021-02-06 08:27:07

Энхбаярын үед монгол гадаадад өргүй болсныг бүх хүн мартаагүй байгаадаа

Иргэн [202.126.89.137] 2021-02-06 08:07:53

Намбарваань яана даа, авилгалын загалмайлсан эцэг гэгдэх хүн шүү дээ.

Зочин [103.10.22.23] 2021-02-07 08:13:50

Ийм байж болохгүй ээ. МАН, АН-ын хэдэн хүмүүсийн тархи угаах зорилготой мэдээлэлд итгээд, эргэцүүлж харьцуулалгүйгээр, дэргэд нь хараад зогсож байсан юм шиг ярих нь ухаантай хүний үйлдэл биш

иргэн [202.126.89.204] 2021-02-06 07:39:25

Н.Энхбаяр зайл зайл .

Зочин [66.181.181.69] 2021-02-06 07:55:12

ЭНХБАЯРЫН ЭНЭ ҮГ ҮНЭН БӨГӨӨД ЗӨВ ҮГ БАЙНА НАМ ТӨВТЭЙ УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО БОЛ ИЛДЭВ ХУЛГАЙЧ НАР НАМ НЭРЭЭР ТӨРД ҮҮРЭЛДЭГ ТОГТОЛЦОО ЮМ ШҮҮ ДЭЭ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ БОЛ ШИНЭ ЗАСАГЫН ГАЗАРТААН ЕРӨНХИЙ САЙД ӨНӨӨДӨР НАМ ХАРГАЛЗАЛГҮЙ МЭДЛЭГ ЧАДВАРТЭЙ ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮСҮҮСИЙГ САЙД БОЛГОХ БАЙСАН_ ЮМ ДААНЧ ЭНГЭСЭНГҮЙ ДЭЭР НЬ НАМ БАЙГАА БОЛХООР ИЙМ БОЛОЦОО ОЛГОХГҮЙ БАЙНА

Зочин [202.9.40.233] 2021-02-06 06:51:20

Таныг ерөнхийлөгч байхад 5 сайхан залуугийн амь үрэгдэж байхад,та ямарч хариуцлага хүлээлгүй бусдад тохоод л сууж байсан. Түүнийг бодвол Хүрэлсүхийн хариуцлагаа ухамсарлаад ажлаа өгсөн нь илүү шударга биш үү. Харин та Монголын төрийн 3 өндөр албан тушахлд ажиллаад ямар сайн өв үлдээснийг мэдэхгүй юм,авилгын загалмайлсан эцэг гэсэн "цол"олон түмэн хүртээсэн нь олны ам ортой байхаа....

Зочин [103.212.118.164] 2021-02-06 06:31:32

Одоо бгаа бүх хөгшин залуу улс төрчдөөс монголынхоо төлөө хамгийн их юм хийсэн, хийх гэж тэмцсэн, бусадтайгаа хуйвалдаж улс орноо хохироохгуй гэснийхээ төлөө жинхэнээсээ хэлмэгдсэн, одоо ч хэлмэгдэж бгаа хүн дээ. Манай монголын улс төр нийгэм гэгч яачихсан юм бэ, хогнууд нь дандаа хөвж дээгүүр яваад бдг, мэнгэт нямдорж шиг, сайнууд нь алт шиг живээд гарч ирж чаддаггүй, Энхбаяр шиг. Цаг хугацаа ч бүхнийг харуулж бнда. Юмны учир ойлгодоггүй тархи нь эргэчихсэн Энхбаярыг муулаад бгаа юмнууд ард түмний дотор бгаа цагт Монгол өөдлөхгүйээ.

dejee [64.119.16.39] 2021-02-06 06:16:21

Taniig ter 3 helmegduuleeguiee. Tednii ard muujgai bsniig ta ch uuruu sn medej bgaa ! Gevch ta ugee unen helehgui l bndaa.

адам [64.119.22.149] 2021-02-06 05:31:29

Та албан тушаалд үнэхээр зайрмагт дуртай хүүхэд шиг дуртай юмаа та ерөнхийлөгчид 2 дахь удаагаа өрсөлдөөд ялагдчихаад даргын сандалгүй үлдээс айж хувьсгалт нэрээ авч үлдэнэ гээд нам байгуулж Баянсэлэнгэ мэтийн 2 хөлтэй малнууд цуглуулж өөрөө дарга болсон одоо тэгээд төрийг бутаргаж ард түмнийг хуваах бузар үйлдэлээ Ганбаатар мэтийн уяаны нохойг турхираад сууж байх гэж дээ Улаан Тэрбишдавга Сүхбаатар яагаад танаас холдож буцаж намдаа оров таны яс чанрыг таьсан учраас бод сайн бод өөрт чинь монгол гэсэн сэтгэл байгаа бол Оюун эрдэнэ бүх ерөнхийсайдыг урихад очиж зөвлө

иргэн [124.158.80.208] 2021-02-06 05:26:54

Энхбаяр тухайн уед дэндуу их эрх мэдэлтэй байсан даа. Тухайн уед ард тумнээсээ асуугаад шийдэх эрх мэдэл нь Энхбаярт хангалттай байсан. Одоо хашгираад нэмэргуй. Орчуулгаа хийгээд номоо бичээд тайван байдаа. МАХН танай гэр булийн нам. Олон тумэн дэмжихгуй.

ЗОЧИН [202.131.229.246] 2021-02-06 05:25:51

ЭНЭ ХҮНИЙГ ТАВЬЖ ДАЙСНУУДАА ЦЭВЭРЛЭЖ АВЬЯ

ard [223.104.15.193] 2021-02-06 05:17:23

odoo chi bolio

Зочин [103.212.118.164] 2021-02-06 04:13:32

Одоо эргээд бусадтай нь харьцуулахад эх орноо гэсэн сэтгэлтэй, хийсэн бүтээсэн юмтай мундаг улс төрч шүү. Элбэгдорж мэт нь өөрсдийнхээ хийсэн зүйлээ Энхбаяраар хаяглаж бүх муу юмны үндсийг Энхбаяр тавьсан гэж худлаа цуу олон жил тарааж бнда. Учир мэдэхгүй залуучууд тэрнийг нь хөөрөгдөж аваад. Үнэндээ бол бүх муу юмны үндсийг элбэгдорж, багабанди, миэнхболд , нямдорж мэт нь тавьсан юм шүү дээ. Дөнгөж 20иод жилийн өмнөх үйл явдлууд, санаж бгаа хүмүүс зөндөөн.

Зочин [103.212.117.232] 2021-02-06 03:54:46

Энэ хүнийг 2008 онд дахин сонгосон бол...оюу толгойн гэрээг энэ хүний ярьж байгаагаар хийсэн бол... Монгол улс өдийд арай өөр байх байсан байж мэднэ шүү... Ард түмний сонголт ч зарим үед сохор шүү дээ

Зочин [202.126.88.138] 2021-02-06 03:31:29

За Та дутчих! Хэн чиэий үгийг сонсох вэ дээ!!!

ТАНЫ ҮЕД [150.129.143.120] 2021-02-06 03:26:00

ТАНЫ ҮЕД БҮХ ЭРХ МЭДЭЛ ТАНД БАЙЖ ЭХНЭР ЧИНЬ ХҮРТЭЛ ТАГНУУЛЫН ГАЗАР АЖИЛЛАЖ ЭНЭ УЛС ОРОН ЗАХ ЗАМБАРААГА АЛДАЖ БАЙСАНЫГ САНАЖ БАЙГАА БИЗ ДЭ.

авилгалын загалмайлсан эцэг [66.181.178.225] 2021-02-06 03:21:08

2000 онд үнэмлэхүй ялчаад яаж хүрэлсүх шиг загнаж байсныг санж л байна шүү муу вилгалчаа

Иргэн [122.201.22.49] 2021-02-06 03:00:26

Энхбаяраа! Оюун-Эрдэнийн хэлсэн нэг үгийг сана “Авлигатай тэмцэнэ. Гэхдээ авилгад оролцогч субьекттэй нь биш, түүнийг бүрдүүлэгч хөрстэй нь тэмцэнэ” гэж хэлсэн. Та зөвхөн өнөөдрөөр битгий сэтгэ бас битгий ярь. Улс орныхоо төлөө гэсэн сэтгэл байгаа чинь үнэн л юм бол өдий хүртэл ужгирч хуримтлагдсан муу хөрс хэзээнээс, хэн хэний оролцоотойгоор ийм болов, яаж засахав гэдэг талаас нь ярь. Тэгвэл өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа өөрийг чинь дэмжигчд бага боловч нэмэгдэх байх. Харамсалтай нь ийм муухай хөрс бий болоход Элбэгдорж та хоёрын оролцоо маш их, бүр хэтэрхий их шүү. Одоо таны ярьж байгаа болгон улс орон гэхээсээ илүү төр барьж байгаа намын эрх мэдэлд атаархсан, өс хонзон болж харагдаад байна. Насандаа тохирсон намба бас ухаантай бай.

Зочин [66.181.181.69] 2021-02-07 06:27:09

Авилгалтай үнэн сэтгэлээр тэмций гэвэл Хуулаан дагаж мөрдөж дотороон байгаа авилгач нараан толгой дараалан өариж хориж шалгах шалгаж тогтоосоны дараа зохих ялыг нь үүрүүлэх хэрэгтэй МОНГОЛ УЛСАД ИЙИ ХУУЛИЙН БОЛОЦОО ХАНГАЛТАЙ БАЙНА ДААНЧ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮСЭЛ ЭРХ МЭДЭЛТЭН АВИЛАГЧ НАРТ АЛГА ХУУЛЬ ЖЭРИЙН ИРГЭНД Л ХАТУУ ҮҮЛЧИЛЭЖ БАЙНА

alga boloo [124.158.80.208] 2021-02-06 02:47:44

tadargaatai amitan be zugeer tetgverteee garaad alga bolood uguuch de

Зочин [202.9.40.130] 2021-02-06 02:46:14

Заааааа чи л дутаж гэнэ. Хол очоод хуц муу луйварчингуудын эцэг shitttttttt

Зочин [203.91.115.47] 2021-02-06 02:37:38

Чиний ерөнхийлөгч байх үед хэрэгжиж эхэлсэн зарчим шүү дээ. Энхбаярын хаанчлалын үед ямар байсныг эргэн дурсацгаая. Хүмүүс бараг ухамсаргүйгээр түүнд үйлчилж байсан. Миатын дарга Энхбаярын ном гэсэн хэдэн тонн ачааг огт гаалийн бүрдүүлэлтгүй Бнсу-с оруулж ирж байсан юм даа. Захын жишээ шүү дээ. Нэг талаас язгуурын авилгачин сэтгэлгээтэй үндэстэн. Нөгөө талаас тийм сэтгэлгээг төвлөрүүлэн удирдсан Энхбаярын менежмент.

Зочин [122.201.22.49] 2021-02-06 02:42:56

Яг оносон үг байна.

Иргэн [103.212.119.193] 2021-02-06 02:03:03

МАХН- ын боловсруулсан үндсэн хууль одоо мөрдөгдөж байгаагаас арай илүү дээр юм шиг байна лээ. Манай нийгмийн хөгжилд саад болж байгаа зүйл нь НАМ , УИХ хоёр болж байгаа.

Зочин [124.158.85.48] 2021-02-06 02:02:44

Ард түмнээс санал ав. Зөв ярьж байна

Зочин [202.9.40.95] 2021-02-06 01:59:16

Энэ их эрч хүч эр зориг энэ хүний хаанаас нь гардаг байна аа? Даравч дардайж булавч бултайдаг хүн шүү. Тэнэгүүдийн дунд ухаантан байх хэцүү ч гэсэн хэзээ ч битгий бууж өгөөрэй. Монголын ард түмэн таны талд шүү!

Zoogii [66.181.185.146] 2021-02-06 03:28:31

Huuye uhenhi humuus ene hunii tald bish shuu bitgii ard tumen gej yariaarai zugeer demjigchid ni gej hel

зочин [150.129.143.78] 2021-02-06 01:45:41

ОК...

zochin [202.131.230.20] 2021-02-26 13:06:35

mongolin baitugaa delhiid danstai uls turch shuu demjij yavdag

zochin [202.131.230.20] 2021-02-06 09:49:03

demjdeg eh oron ard tumniihee tuluu temtsseniihee tuluu helmegdsen hun shuu


74 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
74 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.