Ханх суманд 182 удаа 3,5 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт энэ сарын 10-ны 12 цагийн байдлаар 39 984 удаа газар хөдөлснийг бүртгээд байна. Үүнээс 182 нь 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.

Байгалийн энэ үзэгдэл нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш давтан үргэлжилсээр байгаа.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:04

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:04

Зочин [202.9.46.234] 2021-03-11 03:48:15

Энэ мэдээний гарчгийг: Ханх суманд газар 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэйгээр 182 удаа хөдлөжээ гэж бичвэл зөв болно. "Хүчтэй газар хөдлөжээ" гэх юм. Газрыг хүчтэй, хүчгүй гэж ангилдаггүй шиг билээ.

ЗОЧИН [202.126.89.11] 2021-03-12 02:14:20

ЭНЭ СЭТГҮҮЛЧ НАРЫН ЧАДАМЖ ИЙМ Л БОЛЖ ДЭЭ ХЭЛ НАЙРУУЛГА ЗҮЙ ҮНЭХЭЭР АЛГА ЗҮГЭЭР Л СЕНСААЦ ХӨӨЦӨЛДӨХ ЮМ ЗҮГЭЭР ЮМЫГ Ч СЕНСААЦ БОЛГОН ХӨӨРГӨН ДЭВЭРГЭЖ БИЧИХ ЮМ ДАА ӨӨРСДӨӨ НЯГЛАХ ЯМАР Ч СОНИРХОЛ АЛГА ЗҮГЭЭР ШОУНЫ АРААС ХӨӨЦӨЛДӨХ ЮМ ДАА


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.