​Н.Алтанхуяг: Иргэн, аж ахуй нэгжийн өмнөх зээлийг гурван хувийн зээл рүү шилжүүлж өг

Aдмин / Хууль

УИХ-ын чуулганы хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Мэдээллийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм. Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Нэгд, Польш улсын 10.2 сая еврогоор хүнсний агуулахууд барина гэж байна. Үүнийг хувийн хэвшил барих юм уу эсвэл төрийн өмчит компани барих уу. Хоёрт, нийслэлийн гэр хорооллын айлууд хашаандаа хүнсний ногоо тарихад яамнаас дэмжлэг үзүүлэх үү. Иргэд өрхийн хүнсний хэрэглээгээ ч өөрсдөө хангадаг болмоор байна. Ногоон зээл буюу хөнгөлөлттэй хамрагдах уу. 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд 600 гаруй тоног төхөөрөмж авна гэж байна. Ямар тоног төхөөрөмж юм бэ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх”төслийг эхлүүлж, 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулахыг найман аймагт байгуулна. Хүнсний ногоо үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн тариалан хөдөлгөөнийг орон даяар зохион байгуулна. Үүний хүрээнд үрийн дэмжлэг үзүүлэхээр төсөвт хөрөнгө суулгасан. 600 тоног төхөөрөмжийг 10 их наядын төгрөгийн хүрээнд авахгүй. 10 их наяд төгрөгийг хөтөлбөрт манай салбарт 500 тэрбум төгрөг байгаа. 100-г нь тариаланчдад, 200 малчдад, 200 тэрбумыг ноолуурын чиглэлээр гурван хувийн хүүтэй зээл олгоно.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хөнгөлөлттэй зээлээр зоорь барих нь зөв. Гэхдээ нэг юм ойлгосонгүй төр барьж байгаа юм уу. 16 мянган тонн багтаамжтай цогцолбор гэж байна. Энэ хэний өмч юм. Дараа нь хэний өмч болох юм. БНХАУ-ын хэдэн төгрөгийн зээлээр юунд зарцуулж байгаа юм. Төсвийн хөрөнгөөр суулгац үржүүлгийн төв Төв аймагт байгуулсан гэлээ. Яагаад төсвийн хөрөнгөөр барьж байгаа юм бэ, хувийн хэвшлүүдээ дэмждэггүй юм уу. Ерөнхий сайдыг өөрөө орж ирж мэдээллээ хийх байх гэтэл орж ирсэнгүй. Бизнес дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг өмнөх зээлийг нь шилжүүлж болдоггүй юм уу. Очиж тэр Ерөнхий сайддаа хэл. “Өмнө зээлээ хаагаад дахин зээл хөөцөлд гэж байгаа юм байна. Тэгэхээр судалгаа дахиж явуулаад өнгөрсөн зургаан сарын үйл ажиллагаа, орлого гэхээр хүндрэл учирч байгаа юм байна” гэж над руу иргэн хандсан. Энэ иргэний санал их зөв байгаа юм. Үүнийг уламжилж өгөөрэй. Иргэн, аж ахуйн нэгж бүгд зээлтэй байгаа. Засгийн газрын ярьж байгаа юм амьдрал дээрээ очоод 180 градус өөрчлөгдөж байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Найман аймагт барих зоорийг хувийн хэвшлүүд барих юм. Харин газрыг нь НЗДТГ-тай хамтран шийдсэн. Өмнө нь БНХАУ-аас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжид зарцуулах 40 сая ам.долларын зээл хэрэгжсэн. Эргэн төлөлтөөр төлөгдөж байгаа. Жимсний үр суулгацыг Жимсний холбоогоор дамжуулна. Гурван хувийн хүүтэй зээлийн тухайд ААН-үүдэд НӨАТ төлдөг байх гэсэн ганцхан л шалгуур тавьсан. Бусад шаардлагыг арилжааны банкууд тавина. Засгийн газраас нэмэлт шаардлага тавихгүй. Засгийн газрын байр суурь бол далд эдийн засгийг хумих, татварын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Өвөлжилт хүндэрсэн аймгуудад хаваржилтын нөхцөл байдал хүнд байна. Үүнд, ХХААХҮЯ онцгой анхаарч бэлтгэх шаардлагатай. Саяны шуурга нэрмээс боллоо. Өнгөн хөрсийг тэр чигт хамчихсан. Малын хамар хатгах хялгана байхгүй болсон. Нийслэлийн гэр хорооллын гудамжуудын хөрс шиг хөрс бий боллоо. Мал аж ахуйд онцгой эрсдэл учирсан. Төв аймгийн нутагт отрын мал их хаваржиж байна. Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр, Баянчандань, Сэргэлэн сумдын газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авна гэх юм. Энэ байдлаа болиоч, хариу тайлбар өг. Үр маш дутуу, үнэтэй байгаа шүү. Хэдэн хувийн үр бэлэн байгаа юм бэ. Өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгнө гээд баахан ярьсан, өнөөдөр гүйцэтгэл нь хэдэн хувьтай байна вэ. 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгийг газар тариалангийн салбарт зарцуулах юм байна. Том том дүнтэй тоонуудаас хэтрэхгүй байна.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Нийт 16 мянган тонн үрийн буудайг тариалалт эхлэхээс өмнө бэлэн болгоно. Өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 150 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зээлийг Хөгжлийн банкаар олгосон. Үүнээс 76 тэрбум төгрөгийн зээлийг 833 ААН хамрагдсан. Энэ салбарт нийтдээ 1400 орчим ААН бий. Харин 500 тэрбум төгрөгийн тухайд том тоо биш ээ, бодитой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өнөөдөр Ерөнхий сайдын цаг ч өөрөө алга. Асуудалд яаж хандаад байгаа юм бэ. УИХ ард түмний төлөөлөл. УИХ-ыг үл тоомсорлоод байна уу эсвэл АН-ын бүлэгт хариулахгүй гээд үл тоогоод байгаа юм уу. Ерөнхий сайд нэг их сайн ажил хийгээд байгаа юм байхгүй. ЗГХЭГ-ын даргыг тавиад, муугаараа байх гэж байгаа юм уу гэж Ерөнхий сайд болж байхад нь хэлж байсан. Манай улсын эдийн засаг нийт 10 хувиар унасан. З.Мэндсайханаас хэдэн зүйл асууя. Сүүлийн 100 жил ганцхан зөв бодлого гарсан нь малыг эзэнд нь өгсөн. Үүнээс өөр олигтой шийдэл энэ салбарт гараагүй.

Эх сурвалж: www.itoim.mn


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.53] 2021-03-20 16:30:47

Tuvaan Altankhuyg zuv yrijee drmjij bn

Zochin [66.181.161.77] 2021-03-20 05:11:21

Zarim n 8 huvi zarim n 3 huviin huu tulnu gedeg buruu bugd l neg hemjeend tuluh ystoi altanhuygiig demjij bna

0ogii [202.55.188.102] 2021-03-19 14:51:02

Zaluu ger bul.ard irgediig shulsan mungeeree shilen baishin.ar ger n gadaadad amidraad.turiin enderleguud n tag duugai.eersdee hubaaj iddeg bolhoor ard tumen hohirch bn.8% zeel avaad 80 sayiig 200.0 say boltol huu tulj.tetgevert gartlaa tuleed barahgui l bga shuu.

Хөгширч дээ дэмий балай юм ярьж ард түмнээ талцуулахаа боль [202.126.88.171] 2021-03-19 13:40:35

Цагийн юм тэр цагтаал хүчинтэй хэвээр бна. МАН ыг яаж хүнд байдалд оруулах вэ гэж яадах юмаа ккк. Ард түмэнд сайн хүн болох гэж жүжиглээд л . Одоо энэ хөгшин хашгичахаас өөр зөв юм сэтгэхгүй болжээ хөөрхий

Zochin [150.129.143.120] 2021-03-19 12:15:13

Ene Altanhuyag gedeg hun dandaa zuv yum heleh yum

Зочин [113.111.36.255] 2021-03-19 11:22:40

guilga guihaa bolio ner nuuree aldaj duuslaa sh tee. Mongol guilga guihgui amidrah bolomjtoi shuu dee.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.