Э.Гэрэлт-Од: Монгол Улсад нэг нам давамгайлсан улс төрийн тогтолцоо бүрдэж байна

Aдмин / Улстөр

МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

СОНГУУЛИЙН ҮР ДҮНГ МӨНГӨ ТОДОРХОЙЛДОГ БОЛООД УДЛАА

-УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулагдсан. Улс төр судлаач хүний хувьд энэ удаагийн сонгуулийн үр дүнд ямар дүгнэлт хийх вэ?

-Монгол Улс байнгын ажиллагаатай УИХ-тай болсноос хойш найман удаа төрийн бүх нийтийн, шууд, ардчилсан зарчмаар сонгуулиа зохион байгуулж төрөө байгуулжээ. Гэвч УИХ-ыг нийгмийн зөвшилцийг хангадаг төлөөллийн төв байгууллага гэдгийг мартаж болохгүй. Харамсалтай нь өнөөдөр иргэд УИХ-д, улс төрийн намуудад, улс төрчдөд итгэх итгэл сул байна. Улс төрийн намууд төлөвших үйл явц удаашралтай байна. Сонгогчид үндэсний хэмжээний бодлого харж, сонгож чадахүй, илүү хүн харж саналаа өгч байна. Сонгуулийн үр дүнг мөнгө тодорхойлдог болоод удлаа. Үүнийг хэрэглэж ирсэн сонгуулийн тогтолцооны сул тал гэж харж байгаа. 1992, 2008, 2020 онд олон мандаттай том тойрог, 1996, 2000, 2004, 2016 онуудад нэг мандаттай жижиг тойргийн тогтолцоог хэрэглэсэн. 2012 онд л сонгуулийн хувь тэнцүүлэх пропорционал тогтолцоог 28 мандаттайгаар, 48 мандатыг олон мандаттай том тойргийн тогтолцоог хослуулан хэрэглэж сонгожээ. Үндсэндээ бид сонгуулийн мажоритар тогтолцооны нэг хэлбэр болох мандатын тоогоор хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялалт байгуулдаг тогтолцоог хэрэглэж ирсэн байна.

Сонгуулийн үр дүнгийн тухайд, Монгол Улсад нэг нам давамгайлсан улс төрийн тогтолцоо бүрдэж байна. Сонгогчдын өгсөн саналыг харахад үнэхээр нэг нам хэт олон суудал авах дийлэнхийн дэмжлэг аваагүй. Тэгэхээр яалт ч үгүй бидний хэрэглэж байгаа сонгуулийн тогтолцоонд учир байгаа гэж харж байгаа.

-Сонгуультай зэрэгцээд сонгогчийн боловсрол яригддаг. Монголд сонгогчийн боловсролын түвшин хэр байна гэж хардаг вэ?

-Сонгогчдын боловсролын тухайд ярихад нэг загвар, хэмжүүр гэж байхгүй. Бид чинь нээлттэй ардчилсан нийгэмд амьдарч байна шүү дээ. Ийм нийгэмд олон ургальч үзлийг дэмждэг, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Гэхдээ сонгогчид мөнгө, хүнийг харж саналаа өгч байгаа нь сонгуулийн тогтолцооны асуудал. Сонгуулийн мажоритар тогтолцоо өөрөө ийм нөхцөл рүү түлхдэг гэж судлаачид дүгнэдэг. Асуудлын гол нь сонгуулийн үеийн улс төрийн өрсөлдөөн эрүүл, шударга байх ёстой гэж боддог. Харамсалтай нь сонгогчдод нөлөөлөх, санал худалдаж авах, өөрийгөө таниулах зэргээр улс төрчид, намууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа хүчтэй нөлөөлж байгаа гэж хардаг.

image

ЭРХ БАРИГЧ НАМД ДАВУУ ТАЛ ОЛГОДОГ ҮЗЭГДЛИЙГ СААРМАГЖУУЛАХЫН ТУЛД СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ

-Сонгуулийн төгс тогтолцоо байдаггүй гэдэг. Манай орны хувьд сонгуулийн хамгийн тохиромжтой хувилбар яг аль нь юм бэ?

-Мэдээж сонгуулийн аль нэг тогтолцоо ямар нэг улсад шууд таарах боломжгүй. Улс орнууд улс төр, нийгмийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж байж тогтолцоогоо өөрчлөх ёстой. Үүний тулд үндэсний хэмжээний яриа, хэлэлцүүлэг, эсвэл ядаж улс төрийн намуудын оролцоотой шийдвэрлэх ёстой. Түүнээс эрх баригч нам маргаашийн сонгуулийн ялалтаа харж шийдвэрлэх ёсгүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиудад хэрэглэсэн тогтолцоог харахад сонгуулийн мажоритар тогтолцооны сөрөг тал түлхүү илэрч, улс төрийн тогтолцоонд нөлөөлж эхэллээ. Монгол Улс 3.3 сая иргэнтэй, өргөн уудам газар нутагтай учир 100 хувь хувь тэнцүүлсэн тогтолцоог хэрэглэхэд тохиромжгүй гэж судлаачид дүгнэдэг. Нөгөө талаас улс төрийн системд нөлөөлж байгаа санал гээгддэг, оролцоо, төлөөллийг дэмждэггүй, эрх баригч намд давуу тал олгодог, мөнгөний нөлөө их зэрэг сөрөг үзэгдлийг саармагжуулахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Миний хувьд сонгуулийн холимог тогтолцоо тохирох байх гэсэн бодолтой байгаа. Энэ тогтолцоог хэрэглэж байсан 2012 оны алдааг давтах ёсгүй. Учир нь бид намуудыг төлөвшүүлэх, оролцоо төлөөллийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг бууруулах, санал гээгддэггүй байх дундын хувилбар нь 50/50 хувийн харьцаатай холимог тогтолцоо байж болох юм. Мэдээж бүх зүйл өргөс авсан юм шиг шийдэгдэхгүй.

“Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй байх нь давамгайлагч намын ноёрхлыг хадгалах арга болно”

-Томсгосон мажоритар тогтолцооны сул тал нь сонгогчдын санал гээгддэг. Нөлөө бүхий улс төрчдийг гаргаж ирдэг гэж зарим улс төр судлаачид үзэж байна. Өнөөдөр ч гэсэн энэ дүр зураглалыг бид харж байна шүү дээ. Сонгогчдын санал гээгдэхгүй мөн хүчтэй сөрөг хүчнийг гаргахад сонгуулийн ямар тогтолцоо илүү тохиромжтой юм бэ?

-Сонгуулийн холимог тогтолцоо харьцангуй санал гээдэггүй гэдгийг 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс харж болно. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн намуудын суудал, сонгогчдын өгсөн санал хамгийн бага зөрүүтэй гарсан байдаг. Түрүүн хэлсэн сонгогчдын өгсөн санал аль болох бодитойгоор УИХ-д төлөөлөгдөх ёстой. Тиймээс 50/50 хувийн харьцаатай холимог тогтолцоо энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэж харж байгаа. 50/50 хувь гэдэг нь УИХ-ын 76 суудлын 38-ыг мажоритар, 38-ыг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэсэн үг. Сонгогч хоёр саналын эрхтэй байх юм. Гэхдээ суудал хуваарилах босго хувийг 4 орчим хувьтай байлгаж болох юм. 2012 оны УИХ-ын сонгуульд 5 хувийн босгыг хэрэглэж байсан.

-Хэрэв өнөөгийн мажоритар тогтолцоог өөрчлөхгүй бол нэг нам нь хэт олонх болсоор байх уу? Сонгуулийн үр дүн маргаан дагуулдаг нь тогтолцоондоо байна уу?

-Нэгэнт улс төрийн системд давамгайлагч нам бүрдэж байгаа энэ үед сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй байх нь давамгайлагч намын ноёрхлыг хадгалах арга болох байх. Сонгуулийн мажоритар тогтолцоо заримдаа нэг нам хэт олонх болох боломжийг олгодог. 1992, 2000, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийг харахад багахан хэмжээний сонгогчдын саналын хөдөлгөөн нэг нам хэт олон суудал авах боломжийг олгож байсан. Сонгуулийн үр дүнд маргаан үүсэж байгаа нь шууд тогтолцооны гэж хэлэхэд учир дутагдалтай. Үүнд олон зүйл нөлөөлж байгаа. Тухайлбал, сонгогчдын бүртгэлийн тогтолцоо, санхүүжилт хоёрыг орхиж болохгүй. Тогтолцоотой хамт эдгээр асуудлыг шийдвэрлэх ёстой гэж харж байна.

УИХ-Д СОНГОГЧДЫН ДЭМЖЛЭГ АВСАН УЛС ТӨРИЙН НАМЫН ДУУ ХООЛОЙ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

-Сүүлийн хоёр ч УИХ-ын сонгуулиар хүчтэй сөрөг хүчинтэй парламент бүрдэж чадсангүй. Монголын улс төрд тогтвортой сөрөг хүчний байр суурь дутагдаж байна уу? Үүн дээр таны байр суурийг сонирхье?

-Тогтвортой сөрөг хүчин гэж АН-ыг хэлж байна уу? АН өөрсдөө 2016 онд эрх барьж байхдаа сонгуулийн холимог тогтолцоог өөрчилсөн. Энэ нь өнөөдрийг хүртэлх ялагдлын үндэс байх. Гэхдээ АН сонгуулийн мажоритар тогтолцооны үр дүнд үүссэн хэд хэдэн намын нэгдэл. Анх 1992 оны УИХ-ын сонгууль болон 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа зохиомлоор үүссэн нэгдэл гэж харж байгаа. Өөрөө органик бус нэгдэл. Нөгөө талдаа сонгуулийн мажоритар тогтолцоо улс төрийн намуудыг нэгдэх, эвсэх улс төрийн тогтолт руу шахдаг. Гол асуудал нь тэр 10 гаруй улс төрийн намын нэгдэл нь өнөөдрийн нам доторх фракцуудын үндэс болчихоод байгаад учир нь байгаа юм. Цаашид хэр хурдан нягтрах, цул болохоос л энэ намын хувь заяа тодорхойлогдох байх. Мэдээж УИХ-д сонгогчдын дэмжлэг авсан улс төрийн намын дуу хоолой үгүйлэгдэж байна.

-Манайд өнгөрсөн хугацаанд байсан улс төрийн туршлагаас харахад намууд сонгуулийн ямар тогтолцоогоор ялах вэ гэдгээ илүүтэй хардаг болохоос биш улс төрийн зөвшилцөл хийж сонгуулийн тогтолцоог сонгодоггүй юм шиг?

-Яг тийм. Уул нь сонгуулийн тогтолцоог сонгох нь бүх тоглогчдын асуудал бөгөөд тоглоомын дүр шударга, тодорхой, ойлгомжтой байхыг шаарддаг. Харамсалтай нь МАН ч тэр, АН ч тэр өөрсдийн ялалтын стратеги гэж харж, хуулийг сонгууль бүрийн өмнө, цаг хугацааны боломжгүй болгож өөрчилдөг. Үүнд улс төрийн намууд, олон нийтийн шахалт байх ёстой. Харамсалтай нь тэгж ирсэнгүй. Цаашид аль болох олон талын зөвшилцөл хийж байж сонгуулийн тогтолцоог сонгох соёлд суралцах хэрэгтэй байна.

СОНГУУЛЬД МӨНГӨ БАГАТАЙ, ЗАЛУУ, ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧИД СОНГОГДОХ БОЛОМЖ БАГА БАЙНА

-Улс төрийн намуудад залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлого хэр байдаг вэ?

-Сонгуулийн мажоритар тогтолцоо чинь тойрогтоо хамгийн олон суудал авсан байхыг шаарддаг. Тиймээс нөлөө бүхий, олны танил хүмүүст боломж олгож ирсэн. Түүнээс болж сонгуульд мөнгө багатай, залуу, эмэгтэй улс төрчид сонгогдох боломж бага байна. Хэдийгээр УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар хэрэглэж байгаа ч энэ нь үр дүн муутай байгаа. Нэг нам хэт олон суудал авч байгаа учраас эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж байгаа. Түүнээс савалгаа багатай сонгууль явагдвал эмэгтэйчүүдийн төлөөлөл одоогийн 17 хувиас буурах нь тодорхой. Тиймээс улс төрийн намууд эмэгтэйчүүдийн болон залуу улс төрчдийг бэлтгэх, нэр дэвшүүлэх асуудалд бодлогын өөрчлөлт хийх хэрэгтэй. Сонгуулийн хувьд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх, намууд дотроо 30-аас доошгүй хувьд эмэгтэй, залуучуудын квотыг хамт эсвэл тусад нь хэрэглэхийн төлөө цаашид ажиллах ёстой байх.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:47

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:04:47

Цөөхөн байхаас x өөр яахавдээ?!? [202.131.225.53] 2021-03-26 04:45:57

Ертөнцийн мухарт байгаа үндэстэн яаж олон үзэл санаа гарагж чадах юм бэ? Хойноо Единая Россия-тай Орос, урд талд бол мөнхийн коммунист намтай Хятад. Тэгээд Орос, Хятад 2 дэлхийгээс ТУСГААРЛАГДАЧИХЛЭЭР Монголд улс төрийн олон нам байх шаардлагагүй боловш. Эдийн засгийн амьдрал нь ХЯЗГААРЛАГДАЧИХЛЭЭР түүний бүтээгдэхүүнийг олон нийтэд ХУВААРЬЛАХ СОНГОЛТ 2-3-хан л болж цөөрсөн. ИЙМД улс төрийн намууд нь ч Монголд цөөрчихөж байгаа юм.

Зочин [103.10.21.25] 2021-03-26 03:24:38

Сүүлийн 100 жил МАН бараг дангаараа л засаг барьж байгаа шдээ.

Зочин [122.201.31.41] 2021-03-25 18:01:18

Гадаад яв.хэл сур доктор ах аа

Дмитрий [31.31.105.199] 2021-03-25 15:26:39

Представьте, что Ваше коммерческое предложение отправлено в формы обратной связи миллиона сайтов. Как считаете, сколько заявок Вы получите? Представьте, что даже всего 1% обратили внимание на Ваше предложение, это 10 000 человек. Даже если 1% из них целевые, это 100 потенциальных клиентов, которые хотят заказать Ваш продукт. Но все зависит от Вашего направления. Например, вряд-ли предпринимателю из Санкт-Петербурга будет интересна доставка пиццы в Сочи. Но если Вашу услугу можно заказать онлайн или у Вас B2B направление (любые услуги, в которых целевая аудитория другие компании/предприниматели), то такая реклама идеально для Вас подойдет. Например, Вы фрилансер, маркетолог, у Вас интернет-магазин или даже продаете мед.маски оптом. Большой плюс рассылки по формам в том, что т.к. львиная доля ЦА владельцы/администраторы сайтов, поэтому средняя платежеспособность ЦА высокая. Конечно, среди миллиона сайтов будут и сайты-блоги, далеко не все получатели будут целевыми. Но из-за очень больших объемов, даже 1% = огромный охат. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Хотите, составим для Вас коммерческое предложение, согласуем с Вами и запустим рекламу? Свяжитесь с нами в течении суток и в качестве бонуса составление оффера будет бесплатным. Все подробности также отправим в ответном сообщении. Наш E-mail: arsatithos1987@mail.ru ВАЖНО: Пожалуйста, в сообщении указывайте Ваш контактный ватсап либо телеграм, для удобной и более оперативной связи. Названивать или использовать Ваши контакты для какой-либо другой цели, кроме оперативной связи мы не будем. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, руководитель команды Formarketing.

Зочин [134.101.62.210] 2021-03-25 14:09:51

Бид 30 жил сонгуул хийлээ. Ард түмний амьдрал дээшлүүлэх утгаар нэг ч зөв сонголт болсонгүй. Бид дандаа буруу сонгоно гэж байхгүй. Тэгэхээр толгойд нь хулгайч нар гарсан нам гэсэн бүлгийг сонгодог сонгуулын энэ тогтолцоо манайд тохирохгүй бн. Нэг сайн залуу засаг даргаар сонгогдоод " за энэ 4 жил насаараа идэх хөрөнгө цуглуулж авна" гэдэг байгаа. Энэ тогтолцоо хэнийг ч шууд хулгайч болгодог. Энэ сонгуулын тогтолцоог өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Эцэстээ Монгол улс гэж байхгүй болж төгсөнө. Харин монголчууд энийг ойлгож намуудыг дэмжихээ больж байгаар энэ нам гэсэн хуйвардагчидын бүлэг сүйрч эхлэж бн. Одоо АН ын сонгуулд дараагын хулгайчууд их мөнгө төлөөд эрх тушаалд очих гэж өрсөлдөж бн. Гэсэнч энэ АН түүхийн тавцангаас зайлуулагдана. Дараагынх нь МАН. МАНынхан энийг ойлгоод МАХН тай нэгдэх гэж аврал хайж бн. Одоо монгоын ард түмэнд эх орончдоо зөв сонгох сонгуулын хэлбэрийг хайх шаардлага ирлээ.

Mundag sudlaach bna [66.181.161.38] 2021-03-25 13:57:50

Amjilt husie,ovoo setgedeg, medlegtei sudlaach bna

zochin [202.55.188.104] 2021-03-25 12:06:51

MGL chuud olon 2 songuuli bolj blaa.Ene udaagiin songuuli shig buzar bulaig harsangui.Surtachlagaa n ehleegui bhd ard tumnee bujignuulaad ymar yvaigui uom be.Zaaval MAN aas garah estoi uomuu.Zendee bolovsroltoi zaluuchuud bn.Su .J.Erdenebataa ogt yrihgui.Enhbaur and gj daldag bnaa.Icheech.

TS.TUGANBAYR. [202.126.89.131] 2021-03-25 11:05:59

ГУДАМЖ ТАЛБАЙД ЛООЗОН ,САМБАР, ДАРЦАГ БАРЬСАН ЖЭНГО(А.Н) НАМБАРВАН(МАХН) хөлсны цэргүүд духлаа ш дээ.ЕӨРКИЙН СОНГУУЛИЙГ МАНд БУЦААЖ ӨГСӨН НЬ ДЭЭР БАЙХААА!.

Зочин [202.131.227.30] 2021-03-25 08:59:37

Ардчилсан нам гэж олигтой юм байсан бол дэмжинэ Даанч гудамжны хулгайчид зальт луйварчидаар дүүрсэн эх орон албан тушаалаа худалдаж баяжсан хэсэг хүмүүсээр дүүрсэн нам болсон учраас ард түмэн дургүй байна Ардын нам ч гэсэн өөрчлөгдөхгүй бол яаг адилхан болох гээд байна

Зочин [122.201.22.20] 2021-03-25 08:15:12

Нийгэм жамаараа явж байна гэж хэлж бас болно. Ардчилэгчид өөрснөө нэрээ хугалсан учир хүмүүс итгэхээ больсон хэрэг. Нөгөөдүүл нь тэднээр гүтгүүлсээр байгаа ч арай дээр оноотой яваа гэсэн үг.

Зочин [195.46.106.44] 2021-03-25 07:58:43

Сонгуулийн тогтолцооноосоо илүү чадварлаг нам, улс төрийн хүчнүүд гхрч ирж байж, хүлээн зөвшөөрөгдөж байж сонгуульд ялна шүү дээ. Хэд гурван хүн нууцаар нэгдэж "нам" болж тоглодогын чинь үр дүн энэ. АН бол үүний сонгодог жишээ. Сонгуулийн бус үеэр нам шиг ажиллаж байгаа нам хаана байна. Сонгуульд өрсөлдөөд байсан нөгөөолон нам хаачсан бэ. Намгэдэг өөрөө зогсолтгүй ажиллаж байдаг, хувьсан өөрчлөгдөж байдаг" амьд" организм юм. Дараа нь сонгуулиа шүүмжил.

Зочин [202.126.90.155] 2021-03-25 07:13:06

Юу болохгүй гэж,. Нэг нь А гэхээр нөгөө балай нь Б гээд байхгүй

иргэн [103.57.94.199] 2021-03-25 06:11:53

АН-ы лидер гэгдэж байсан новшнууд нь бараг бүгдээрээ авилга, хулгай, луйвар, төрийн өмч идсэн хэрэгт орчихоод л АН сүйрчихлээ. Одоо новшнуудаа зайлуулаад цэвэр залуусаа гаргаж ирж хүчтэй сөрөг хүчин болох хэрэгтэй байна даа.

Zochin [66.181.161.88] 2021-03-25 06:53:13

Taraaval tarn oligtoi yum ard tumend neg xìsengyi, Darga nertei noxdon xulgai xiigeed alga bolson doo.

Зочин [66.181.187.144] 2021-03-25 05:48:24

7 Дор юмаа. нэг нам байсан олон нам байсан намгүй байсан адилхан юм. хаант засаглалтай болоё


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.