Энэтхэг “AstraZeneca”-гийн вакциныг экспортлохоо түр зогсоожээ

Aдмин / Эрүүл мэнд

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн эрх баригчид “Oxford-AstraZeneca”-гийн коронавирусний вакцины экспортыг түр зогсоожээ.

Ийм мэдээллийг Их Британийн Гадаад хэргийн яамны эх сурвалжууд өгсөн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, экспортын хязгаарлалт дөрөвдүгээр сар дуустал үргэлжилж магадгүй байна.

Энэ шийдвэрт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын COVAX хөтөлбөр хэрэгжиж байгаа 190 орчим улс өртөж магадгүй гэж “NDTV” телевиз эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн яам болон тус улсын Ийлдсийн хүрээлэн (SII) дээрх мэдээлэлд одоогоор тайлбар өгөөгүй байна. Одоогийн байдлаар COVAX хөтөлбөр Энэтхэгээс 17.7 сая тун вакцин хүлээж аваад байгаа бөгөөд тус улс нийт 60 гаруй сая тун вакциныг дэлхийн 70 гаруй оронд нийлүүлжээ.

Сүүлийн үед Энэтхэгт коронавирусний халдварын тохиолдол ихсэж, вакцины дотоодын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэж эх сурвалжууд таамаглаж байгаа аж.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:38


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.