Эверестэд халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

КАТМАНДУ. /DW/. Эверест уулын баазад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг Америкийн “Outside” сэтгүүл нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснийг эш татан уламжилжээ.

Уушгинд нь хаван үүссэн гэх оноштойгоор Балбын нийслэл Катманду хотын эмнэлэгт ирсэн уулчны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Үүнтэй холбогдуулан түүнтэй хамт авирч байсан уулчдын багийг баазад тусгаарлажээ.

Балба улс нь Эверест ууланд авирахыг дөрөвдүгээр сарын эхнээс зөвшөөрөөд байгаа юм. Халдвар илэрсэн уулчин Норвегийн иргэн бөгөөд өөрийгөө бааз руу авирах замдаа халдвар авсан гэж үзэж байгаагаа мэдээлсэн байна.

Гучин сая орчим хүн амтай Балбад халдварын 285 мянга орчим тохиолдол илэрч, 3000 гаруй хүн нас баржээ. Гэвч шинжилгээний хүртээмж бага байгаатай холбоотойгоор илрээгүй тохиолдлын тоо олон байж болзошгүй байгаа аж.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:20

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:12:20

Зочин [202.55.188.109] 2021-04-24 02:43:38

Энэ ковид вирус түргэн арилж байхгуй болоосой. Ямар их хурдтай тархаж байнаа

Зочин [202.9.47.12] 2021-04-23 10:03:34

Эверестын цасан бүрхүүл хайлжээ. Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж байна даа

Зочин [202.126.88.144] 2021-04-23 07:54:59

Pai balartsiim be


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.