Аялал жуулчлал, агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хамтран хөгжүүлнэ

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хамтран хөгжүүлэх чиглэлийг тусгасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас бүрдсэн мэргэжлийн зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа.

Хуралд БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон аялал жуулчлал, иргэний нисэх, агаарын тээврийн салбарын төлөөллүүд оролцож салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Энэ үеэр БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг гадны улсуудтай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх, үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, жуулчны улиралд чартер нислэгийн зөвшөөрлийг "1 хот-1 агаарын тээвэрлэгч" бодлогоор цаг алдалгүй хэрэгжүүлэх зэрэг салбар хоорондын шийдвэрлэвэл зохих олон асуудлын хүрээнд ярилцлаа.

Хэдийгээр COVID19 цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хүнд нөхцөл байдалтай байгаа ч үр дүнтэй хамтран ажилласнаар богино хугацаанд сэргэх боломжтой гэдгийг хуралд оролцогчид онцолсон. Өнөөдрийн цахим хуралдаанаас гарсан саналыг нэгтгэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж ажиллах юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:53

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:53

Зочин [192.82.68.152] 2021-04-28 01:43:25

delhiid uvchlul ih baihad yun aylal....hilee neene barina gej demiireed yahav dee.boloogui bn.delhiin hun amiin 60 huvi darhlaajuulsan ued yrigdah asuudal

Зочин [192.82.89.145] 2021-04-27 06:54:33

Урд нь тулгарсан гол асуудлаа шийдэхгүй байж, зөрөөд л Аялал жуулчлал яриад байх юмаа.

Дотоодын жуулчлалаа хөгжүүлэхээ хичээ. [202.131.225.53] 2021-04-27 06:41:52

Ойрын 2 жил гадаадын жуулчлид Монгол хангалттай тоогоор ирэхгүй. Цөөн тооных ирж магадгүй, гэхдээ тэр нь хаанаа ч хүрэхгүй. Монголд ойрын жилүүдэд ДОТООДЫН жуулчлал л илүү бодитой. Түүнийгээ хөгжүүлж, түүнээсээ хэдэн "төгрөг" сааж авахаа бод. Харин одоо мөрдөж байгаа хөл хорионы журмуудаа зуны жуулчлалын улиралд тохируулах хэрэгтэй байна.

Зочин [64.119.21.217] 2021-04-27 05:42:20

Oros ruu hil ee nee______!!!!!!!!!! vaccine_juulchin bolyo oo______!!!!!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.