“COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэгчид ядуу буурай орнуудад 3.5 тэрбум тун вакцин нийлүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

ПАРИС. /France24/. “Pfizer”, “Moderna”, “Johnson & Johnson” компани 2021, 2022 онд бага, дунд орлоготой орнуудад 3.5 тэрбум орчим тун вакциныг зардлаар нь юм уу хямдралтай үнээр нийлүүлнэ гэдгээ “Хорийн бүлэг”-ийн эрүүл мэндийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдлээ.

АНУ-ын “Pfizer” компани ирэх 18 сарын хугацаанд хоёр тэрбум тунг, түүнээс нэг тэрбумыг нь энэ онд нийлүүлнэ гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгджээ.

Мөн “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель 2021 онд 95 сая хүртэлх тун, 2022 онд 900 сая хүртэлх тун вакциныг “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

“Johnson & Johnson” компанийн хувьд 2021 онд 200 сая тун вакцин нийлүүлэх гэрээг “COVAX” хөтөлбөртэй байгуулснаас гадна нэмж 300 сая тунг нийлүүлэх боломжийг хэлэлцэж байгаа талаар тус компанийн дэд тэргүүн Пол Стоффельс мэдээлжээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.