Зам тээврийн ослын улмаас 27 иргэн гэмтэж, зургаан хүн нас баржээ

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 4-6-нд нийт 928 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 630 дуудлага бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 16, орон нутагт 11 хүн гэмтэж, орон нутагт тав, Нийслэлийн Налайх дүүрэгт нэг хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-ес
  • Мопед автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-нэг
  • Унадаг дугуй автомашинд автомашинд мөргүүлж-хоёр
  • Мотоцикл автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-хоёр
  • Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-нэг
  • Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-нэг тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр зорчигч-хоёр, жолооч-нэг
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-нэг, жолооч-нэг
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч болох зургаан иргэн тус тус гэмтжээ.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

  • Дорнод аймагт энэ сарын 4-нд 19:00 цагийн орчим мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • Баянхонгор аймагт энэ сарын 4-нд 21:00 цагийн орчим мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • Өвөрхангай аймагт энэ сарын 3-нд 22:00 цагийн орчим, мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • Өмнөговь аймагт энэ сарын 5-нд 00:10 цагийн орчим суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • Хэнтий аймагт энэ сарын 6-нд 16:00 цагийн орчим мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • Налайх дүүрэгт энэ сарын 6-нд 20:00 цагийн орчим суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.

Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 127, Орон нутагт 46, Улсын хэмжээнд 173 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.


Сэтгэгдэл

Морь [66.181.161.125] 2021-06-08 13:55:59

Хужаа мотоциколоо болчооч дээ морио уналдаа монгочуудаа

иргэн [202.9.46.158] 2021-06-07 09:29:42

ямар аймаар их хүн үхээд байна аа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.