Энэ сараас эхлэн хоёр давхар 10 автобусыг үйлчилгээнд гаргана

Aдмин / Нийгэм

Хичээлийн шинэ жил эхэлж нийслэлд зорчих хөдөлгөөн ихэсэхээс өмнө нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлж байгаа талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 25-наас эхлэн нийслэлийн нийтийн тээвэрт 25-30 хүний суудалтай, хоёр давхар автобусыг үйлчилгээнд явуулахаар болов. Ийм 10 шинэ автобусыг гаргаж иргэдэд үйлчлэх юм байна. Ингэснээр хотын түгжрэл 5 хувиар буурна гэж тооцоолжээ.

Нийтийн тээвэрт нэг автобусны ашиглалтын хугацааг 9-12 жилээр тооцдог байна. Үйлчилгээнд 12 болон түүнээс дээш жил явсан автобусуудыг энэ жилээс шинэчилж эхэлж байна. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан, утаа хаяж буй 30 автобусыг паркаас хасан үйлчилгээнээс татан авч акталжээ. Энэ жил 200 автобусыг шинэ, том оврын, бөөнөөр нь тээвэрлэх багтаамж ихтэй автобусаар шинэчилнэ. Ингэснээр хөдөлгөөний эргэлт сайжирч авто замын хөдөлгөөний түгжрэл 50 хувиар багасна гэж байна.

Иргэд автобус хүлээж суухдаа нэг цагаас илүү хугацааг зарцуулж байгаа бол энэ нь үр ашиггүйд тооцдог байна. Мөн нэг цэгээс нөгөөд 15-20 минутын дотор зорчих учиртай. Ийм нөхцөл байдлыг бүрдүүлэхэд нийтийн тээвэр багтаамж ихтэй, түргэн шуурхай үйлчилдэг байх ёстой. Нийслэлийн Автотээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Одсүрэн цаашид нийслэлд RTV тээвэр буюу хөнгөн метро зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тооцоо судалгааг хийж буйг дуулгаж байна.

Нийслэлд хоёр давхар шинэ автобусууд Сонгинохайрхан блон Баянзүрх дүүрэгт эхний ээлжинд гаргах аж.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-08-17 02:00:15

өвөл явахгүй л байна лээ ш дээ. олон түмнийг бухимдалд автуулах гээд байнаа даа. хэн нь шахаад мөнгө угаагаад байна аа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.