Туркт үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

АНКАРА. /Anadolu/. Туркийн Хар тэнгисийн орчмын бүс нутагт үерийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж, 77-д хүрлээ гэж тус улсын Гамшиг, онцгой байдлын асуудал хариуцсан газраас даваа гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн лхагва гарагт хүчтэй аадар бороо орсноос үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Кастаному мужид 62 хүн, Синоп мужид 14 хүн, Бартин мужид нэг хүн амиа алджээ. Үүнээс гадна долоон хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Тус байгууллагын мэдээлснээр, Кастаномуд 1480 хүн, Синопт 560 хүн, Бартинд 341 хүнийг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлжээ. Даваа гаргийн өглөөний байдлаар, Синоп, Кастаномуд 47 хүн сураггүй болжээ.

Үерт нэрвэгдсэн бүс нутгуудад явуулж буй аврах, тусламж үзүүлэх ажиллагаанд 8100 алба хаагч, 1000 тээврийн хэрэгсэл, 21 нисдэг тэрэг, 81 түргэний тэрэг оролцуулж байна.

Баасан гарагт Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган байгалийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн Кастаному мужийн Бозкурт хотод очин нөхцөл байдалтай биечлэн танилцаад, гамшиг нүүрлэсэн бүсүүдэд Засгийн газрын тусламж үзүүлнэ гэдгийг мэдэгджээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [113.111.39.83] 2021-08-17 12:12:02

eh delhii min amar amgalan, buh humuus az jargaltai bgaasai


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.