Дуудлага худалдаагаар 1026 дугаарыг 1.7 тэрбум төгрөгөөр борлуулжээ

Aдмин / Эдийн засаг

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу “азын” гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болсон билээ.

Тэгвэл гурван удаагийн дуудлага худалдаагаар 1026 дугаарыг 1.7 тэрбум төгрөгөөр борлуулж Монгол Улсын сан хөмрөгт төвлөрүүлжээ.

Дуудлага худалдааг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Е-Mоngolia цахим хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулж Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн үндэсний хороотой хамтран ажиллаж байна.

Өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авто машины “азын” дугааруудыг Төрийн үйлчилгээ, тэр дундаа хог тээвэрлэх автомашинд тавьж байхаар дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөөрөө хүмүүнлэг, нийгмийн сайн сайхны үйлсэд зарцуулах хүсэлт гарган, холбогдох байгууллагад хандаж байсан аж.

auction.transdep.mn сайтад хандан, дуудлага худалдаанд оролцох боломжтой бөгөөд Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу үнэ хаялцуулах ажиллагааны ялагчтай байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн дугаарын захиалгыг үндэслэн зөвхөн түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд тухайн дугаарыг олгоно.


Сэтгэгдэл

Уццц [202.9.46.9] 2021-08-25 21:20:38

1нийх нь халаасанд орж байгааг мэддэггүй л юм байхдааа.үхэр монголчууд

Зочин [192.82.85.143] 2021-08-24 12:53:56

Ийм юм зохион байгуулж байгаа нь зөв шүү дээ 1.7 тэрбум төгрөг олоод улсад тушаасан байна сайн байна Энийг буруу гээд байгаа хүмүүсийн толгой мулгуу юу үгүй юу

Зочин [49.181.249.59] 2021-08-23 15:20:21

Mungutei humuus bnaa ted nar avaaad tenegteed Bj baig

Зочин [172.58.142.223] 2021-08-23 13:26:21

Mashinii dugaar mongoor zodoj avdag teneglel manaid l baih yumdaa

Зочин [66.181.180.165] 2021-08-23 13:33:55

Хулгайн мөнгөө угаах арга

Зочин [66.181.161.98] 2021-08-23 06:19:05

Улс орон ард түмэн чинь үхлийн ирмэг дээр байхад ийм юм зохион байгуулаад сууж байдаг төр түүний албат байх ч гэж дээ

Зочин [59.153.113.91] 2021-08-24 23:49:02

Харин хогийн машинд өгч юу юу ч үгүй болгох гэснийг нь дуудлагаар худалдаад улсын төсөвт мөнгө оруулж бна гэдгийг яагаад ойлгодоггүй юм бэ? Ингэснээр ковидын үед амрахгүй ажиллаж бгаа эмнэлэгүүдийн, онцгойгийхоны, гудамжинд зогсож бгаа цагдаа нарын, тэтгэвэрийн хөгшидийн, цалин тэтгэвэр тавихад тодорхой хэмжээгээр нэмэр болж л бгаа бх даа гэж яагаад боддоггүй юм бол.

Зочин [124.158.109.90] 2021-08-23 22:50:45

Uneen

Зочин [66.181.176.14] 2021-08-23 14:02:54

Yag unen mulgui tur bh yom da


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.