Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм

Aдмин / Эдийн засаг

Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийг нээж хэлсэн үгэндээ, Богдхан төмөр зам” нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм гэдгийг онцлоод бүтээн байгуулалтын ажилд амжилт хүслээ.



Ерөнхий сайд:
-1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг батлаж, нийслэл Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс гурав дахин нэмэгдээд байна.

Нийслэл Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Энэ байдлаас улбаалж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.
Манай улс жил бүр 80-90 мянган автомашин шинээр худалдан авч байна. Цаашид ингэж үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот ТЭГ зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсчээ.

Тиймээс ч Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд “Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй ээ. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоо бодитой ажил болгохын тулд Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах Үндэсний таван хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө багтаж байгаа юм.



Автозамын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг үгүйсгэхгүй.

Богдхан төмөр замын төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм. Мөн 16.6 км урттай хоёр туннелийг Монгол Улсад анх удаа бүтээн байгуулна. Энэ нь цаашдын олон томоохон шийдлийн суурь болох юм” гэж хэллээ.
Мөн цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг бид туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, энэ сорилтыг даван туулахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын шийдэл ч зөвхөн Нийслэлийн Засаг даргаас шалтгаалахгүй, иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхитэй оролцооноос хамаарна гэлээ.


Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм.
Богдхан төмөр зам баригдсанаар,

· Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасч цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэх юм.

· Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхлэж, Хөшигийн хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулагдаж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэж, Төв аймаг цаашид улсын зэрэглэлтэй хот болон тэлэн боломж бүрдэх учиртай.

· Дагуул хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхижиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болно.

· Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.



Сэтгэгдэл

Зочин [202.9.46.211] 2021-08-26 00:10:39

Хийнэ бүтээнэ гэсэн зүтгэл сэтгэл бхад бүтнээ Нэг чулуу ч хөдөлгөөгүй бж битгий бусдын урмыг хугал Харин ч залуу хүн дайчин байгаан сайхан бна

DARHANII zam HENTIIN HURELSUH-OYUN-ERDENE 2 iin hoshoo shig yum boloh garzaagui dee [66.181.180.118] 2021-08-24 05:17:07

NALAIHIIN bagond hen ch suuhgui baihad RASHAANT ortoonoos MAANIT hurtel hen suuh be yal iim yum sanaand n ordog baina aa

Иргэн [202.126.92.99] 2021-08-24 01:59:17

Энэ жилдээ хүүхдүүдэд хичэлийн форм өмсөхгүй байх шийдвэр гаргуулмаар байна, иргэдэд дарамт болж байна

Зочин [91.174.112.1] 2021-08-24 10:05:56

Byheldee MOngolchyyd iim zarainii toroos gargaj baigaa bodlogo sat daraalsan arga hemjeend handaj baigaa ni archaagyi Mongolchyydiin demiireltei bainga tylj nocholdono?byh yumaan toroos saardsan yadarsan setgegdeltei Mongol boljree!enyynd chini ta nariin ardchilal gej demii dongosdog nehedyyd byryytai syy!odoo harin ene MAN-iin nehedyydiin ajiliig hiihed byy saad bol,gelegnyyd ee!!ta nar bol chag hygazaanii aldaa,demiireheen bolizgoo!!!

Ганбаа [203.23.199.221] 2021-08-24 01:03:59

Монгол залуус 16км тунель өөрсдөө бүтээнэ.Сайхаан сайхан сонсогдож байна.Тунелийн их сургууль нээгдлээ гэсэн үг.Бид чадна.Амжилт.......

Зочин [66.181.160.20] 2021-08-24 00:57:11

Энэ хэд маань зав чөлөөгөөрөө өөрсдөө хүрзээ бариад газрыг нь янзлах юм биш биз. Их л ядрах байхдаа. Түмний төлөө гэсэн чинь сэтгэл байхад гарцаагүй бүтэж л таараа. Жилийн дараа 136 км зам босно. Сайхан сайхан. Харин 100 жилд тохиогоогүй их хямрал арай л дэгсдүүлжээ.

Зочин [64.119.17.29] 2021-08-24 00:32:29

дагуул хот гэж юу солиороод байгаан бэ дархан эрдэнэтээ л дагуул хот болгооч дээ худлаа шаагаад байлгүй тэр хэнтийдээ барьсан андлалын хөшөө гээч балгасаа очиж хар !!!

chi byy hyz!!!!!!!!!!!!! [91.174.112.1] 2021-08-24 10:02:09

ta nar sig balmad darbalzah hasgarahaas eer yum ygyi demiiregchided er hamaagyi biz Toriin ajil bye byeneen hyndetgedeg bolood soliorchgoo?ebdersen tenesen Mongoliig endiilgeh gej hyychin yil yabdalaas chini salgah gej baina!eedreg baij syr!!!byy gonginochgoo!!!!

Зочин [59.153.86.6] 2021-08-24 00:02:39

erfrkl;fgdf

oyunerdene bandi [59.153.86.6] 2021-08-24 00:02:12

shaagad bai

Зочин [91.174.112.1] 2021-08-24 10:02:33

haanaas irsen gelegnyyd be?.....

ЗОЧИН [64.119.23.203] 2021-08-23 15:27:46

МОНГОЛД ЯАЖ 16 КМ ТУННЕЛЬ ХИЙЖ ЧАДАХ ВЭ. ЭНЭ ЗАМ БИЙ БОЛСОНООР ОРХОН ДАРХАН ӨМНӨГОВЬ СОЁЛЫН ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРНА ГЭХЭЭР ЯГ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ. ХОТЫН ТӨВД БАЙГАА ДЕПОГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭНХТАЙВНЫ ГҮҮРЭН ДЭЭРЭЭС ОВООЛСОН ТӨМРИЙН ХОГ НЕФТИЙН БӨӨН ЦӨӨРӨМ ҮҮССЭН БАЙДАГ.ЯГ ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР.

Zochin [103.229.123.194] 2021-08-23 12:50:22

Ekhniikhiigee duusgaagyi baij l daraa daraagiin balgasaa ekhlyyleed baikh um. Negiig duusgaj ediin.zasgiin ergelted oruulaad yr ashgaar n' daraa daraagiikhdaa zartsuulj yavmaar ymaa. Khyn bolgon l tumur zam gj idej uudag bolson ymuu khaashaa um. Boloogyi yamarch munguggyi um baij

[192.82.81.100] 2021-08-23 11:56:43

УБ хотын түгжрэлийг бууруулах хамгийн сайн арга бол захуудыг хотоос гаргах, том уулзваруудыг 2 түвшинд зөрүүлэх л асуудал. Замыг бол хичнээн ч өргөн болгосон уулзварууд дээр очоод л нам гацаж байгааг суут ухаант дарга нар маань мэдэж л байгаа байлгүй дээ.

Зочин [202.126.89.126] 2021-08-23 10:33:00

Оросууд холболт өгөх байхаа. Найдаж байна.

Зочин [202.126.88.182] 2021-08-23 10:30:16

hos zamtai l bolchihvol boloh geed bn

Энэ удаа худлаатаж болохгүй шүү [66.181.161.23] 2021-08-23 09:56:48

Чин үнэнчээр хийгээрэй.

Зочин [202.9.47.31] 2021-08-23 09:36:25

Нэгдүгээр хорооллын 19-р байрыг яаралтай дулаалахыг шаардаж байна.

Зочин [202.126.89.180] 2021-08-23 09:23:51

Оросууд холбох үөвшөөрөл өгөхгүй бол наад зам чинь хог болно


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.