Шинээр томилогдсон элчин сайдууд “Эрдэнэт үйлдвэр”-тэй танилцлаа

Tomamar / Орон нутаг

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцахаар Монгол Улсаас гадаад улсад суухаар шинээр томилогдсон Элчин сайдууд, Гадаад харилцааны яамны албаны бусад хүмүүс ажиллаж байна. Зочдыг “Оюу” танхимд хүлээн авч, үйлдвэрийн газрын хэт ирээдүй рүү чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүд, алсын хараа, бодлого, үйл ажиллагааны талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэдээлэл хийсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс бэлтгэсэн Эрдэнэт үйлдвэртэй танилцах ерөнхий зааварчилгаа өгсний дараа зочдыг үйлдвэрийн бүс рүү нэвтрүүллээ. Хүдрийн ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэг, тус хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил, Засвар механикийн заводын хэсэг, нэгжийн үйл ажиллагаа, дижитал музейтэй танилцсан зочид Эрдэнэт үйлдвэрийн талаар цогц мэдээлэл авсан гэдгээ илэрхийлж байлаа.

Уул уурхайн үйлдвэртэй танилцаж байгаа Элчин сайдуудын хувьд дийлэнх нь Эрдэнэт үйлдвэрт анх удаа ирж байгаа юм. Тиймээс ч Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлууд, уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар ойлголт, мэдээлэлтэй болоход ихээхэн ач холбогдолтой танилцуулга болж байгааг онцоллоо. Тэд уул уурхайн бүтээгдэхүүнээ хилийн чанадад экспортолж, Монгол Улсын төсөв бүрдүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл

zss [64.119.24.88] 2021-09-02 06:23:30

oyu tolgoid ochool bsan bas esgii hiih gazar nohoi hereggui yu hiigeed zugaalad bgaan ed nar neeh gavyaa baiguultsan aytai

Зочин [202.126.88.152] 2021-09-02 05:12:13

ene enhtovshing gedeg ovgoniig elchin saidaar tomilohoor uneheer ene niigem yalzarsan baina daa

зссс [202.21.114.170] 2021-09-02 05:08:21

зсссс

зочин [122.201.22.6] 2021-09-02 04:15:24

уйдсан хүмүүс амарч салхинд гарч яваан биздээ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.