Япон улсын ЭСЯ-аас ШУА-ийн эрдэмтэн, судлаач нарт ном хандивлав

Aдмин / Технологи

Япон Улсын ЭСЯ-наас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд ном хандивлах ёслол өнөөдөр /2021.09.02/ ШУА-ийн Төв байранд боллоо.

Ёслолын ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши оролцож, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлд номын дээжээс гардууллаа.

Энэ удаад Япон Улсын эдийн засаг, нийгэм, түүх, соёл, утга зохиол зэрэг олон салбарын 30 гаруй номыг ШУА-ийн судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээнд зориулан хандивлаж байгаа юм. Элчин сайд Х.Кобаяши “Интернет хөгжсөн орчин цагийн нийгэмд интернетээс шаардлагатай мэдээллийг хурдан хугацаанд цуглуулах нь түгээмэл байдаг хэдий ч номонд бол хүмүүсийг илүү чөлөөтэй сэтгэн, шинэ нээлт хийж, бүтээл туурвихад сэжүүр өгөх нууцлаг хүч агуулагддаг гэж би боддог. Монголын судалгаа шинжилгээний гол төв болсон ШУА-д хандивласан эдгээр ном нь зөвхөн Япон судлаач төдийгүй бусад судлаачдад гүнзгийрүүлэн судлах гол материал болно гэж найдаж байна” хэмээн онцлов.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл академийн эрдэмтэд, судлаачид өнөөг хүртэл олон салбарт Японы эрдэмтэдтэй хамтран ажиллаж ирсэн, энэ хамтын ажиллагааг үргэлж дэмжиж тусалж байдагт Элчин сайдад талархал илэрхийлэв. Улмаар “Англи хэл дээр хэвлэгдсэн, олон салбарыг хамарсан эдгээр ном нь япон судлаачдаар зогсохгүй Япон улсын талаар мэдэх судлахыг эрмэлзэж буй оюутан магистрантуудад, өргөн олон нийтэд ч үр өгөөжтэй байх болно” гэлээ.

Мөн уулзалтын үеэр ирэх 2022 онд тохиох Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохиогдох ШУА, Элчин сайдын яамны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ёслолын ажиллагаанд Япон Улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ё.Ито, ажилтан Б.Цогтчимэг, ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Сэржав нар оролцов.


Сэтгэгдэл

meriisen bygdeen melmiigeeree tolidsonoo hellee!! [148.60.92.227] 2021-09-02 15:47:09

Mongol hyn yapon syrgaltaas syralzaj ystaj ygyi bolson Mongol judagaan ers eereer harj syralz zaluus aa!!Bid yyl ni gadnaas haraltgyi saihan syrgaal zan yil geed bidnii judag yosond nebterhii toli hiisench bagadahaar baylag ylas oron yum asan ardchilsan nam ardchilal geh heneet hymyysiin bydlianaar ygyi bolloo!!!odoo ch zarim ardchilagch nertei luibarchid tednii emhii yg dyysaagyi baina!iimees Mongol hynii yhaaniig yah asan bol?gej yapon mayagaar heden zaluus ch bolob zeb yhaan zeb zamaar yabaasai bilee?hemeen meriisenii heden yg ene boloi?//////

зочин [124.44.184.129] 2021-09-02 15:11:45

Монголчуудад байнга тусалж байдаг Япон улсын элчин сайд Кобаяши гуайд болон Япончуудад их баярлалаа. 1980-2000 онуудад бүтээсэн Японы олон ангит кино "Хойд нутгийнхан" буюу кита но күни кара /kita no kuni kara/-г бүтэн эхээр нь буюу 20-24 ангийг бүгдийг нь монгол хэлнээ орчуулж МҮОНТ-ээр гаргаж Монголчуудын хүртээл болгоно уу. Үнэхээр сайхан кино, гоёчлоогүй, жирийн япончуудын жинхэнэ бодит амьдрал болохоор Монголчууд харах, ойлгох, сурах зүйлс ихтэй.

Зочин [192.82.81.232] 2021-09-02 09:51:46

Зев ажил болжээ!! Гадаад хvн vнэхээр гярхай олж харжээ!! Манай эрдэмтэд ном огт уншдаггvй хvмvvс гэдэг нь гадны хvнд байтугай бидэнд тод харагдаад байдаг юм!! мэрэгжлийн хvрээний хэдэн явцуу сурах бичиг тедий ном л хардаг бол их юм!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.