Гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна

Aдмин / Нийслэл

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ойрын хугацааны 15 зорилтын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Тэрхүү зорилтын хүрээнд зорчигч олонтой, ачаалал ихтэй гурван чиглэлд автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилж эхэллээ. Тодруулбал, есдүгээр сарын 3-наас эхлэн Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр гэсэн гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна. Мөн нэмж зургаан чиглэлд уртасгасан цагаар автобус явуулахаар төлөвлөж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас 2019 онд шөнийн тээврийн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж байсан. Цар тахлын улмаас олны хөл хөдөлгөөн хязгаарлагдаж, шөнийн тээврийн үйлчилгээ завсарлаад байсан бол энэ жилийн хувьд хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг авто замын ачааллыг бууруулах зорилгоор уртасгасан цагийн автобусыг явуулж байгаа аж.

Шөнийн тээврийн хэрэгслээр үйлчилдэг бусад орны туршлагаас үзвэл БНХАУ-ын Бээжин хотын шөнийн тээвэр хотын төв хэсгээр 23:20 цагаас үүрийн 04:50 цаг хүртэл явдаг байна. Харин БНСУ-д шөнийн тээвэр найман чиглэлд шөнийн 00:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд 30-50 минут тутамд зорчдог. Ингэхдээ иргэд аль чиглэлд шөнийн цагаар хамгийн их зорчдог талаарх судалгаанд тулгуурлан, шөнийн тээврийн чиглэлийг тодорхойлдог байна.


Сэтгэгдэл

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.69.130] 2021-09-19 18:29:33

ШИНЭ.ЗАГВАРЫН.АВТОБУС.ТҮР.АЗНАХ.ХЭРЭГТЭЙ

Зочин [103.80.210.183] 2021-09-16 11:06:50

ЗТЯ үнэхээр сөнөж байгаа газар гэдэг нь эндээс харагдаж байна даа.

зочин [103.80.211.205] 2021-09-16 10:15:23

Найрамдлын автобусны тоог нэмээчээ

Зочин [202.126.88.232] 2021-09-16 08:36:47

3 zvvnsalaa urtsgj ogoch

Зочин [202.21.107.65] 2021-09-15 22:09:15

57 чиглэлийн автобусны тоогоо нэмээч ээ, оюутнууд чихээд юун зай барих болж бна, орой 5.30 хойш их дээд сургуулийн хичээл тарахаар хүн их бна, бас пхрк шинэчлэл хиймээр байна. Тар няр буусан дуу чимээ ихтэй автобус их явж бна

Зочин [66.181.165.227] 2021-09-15 13:23:00

Зуслангийн чиглэлийн автобусны тоогоо зун ядаж нэмчмээр л байгаа юм. Нэмж чадахгүй юмаа гэхэд том автобус явуулмаар байна.

Зочин [202.126.89.124] 2021-09-15 07:50:59

Дүнжингарав хо2

Зочин [202.126.89.124] 2021-09-15 07:50:08

23 чингэлтэйг уртасгаж өгөөч. Бас хо 2 ыг

зоригт [202.55.188.97] 2021-09-14 22:09:43

ч57 улаанчулуут-их наран-муис

зочин [66.181.161.100] 2021-09-14 20:21:02

ч:29 сэлбэ амралт-вокзал чиглэлийн цагийг уртасгахгүй юмаа гэхэд ядаж цагт нь явуулмаар байна аа эхний автобус нь орой гарна хоорондын зай хол хүн дүүрэн л байх юм.

Зочин [66.181.161.7] 2021-09-14 12:23:47

7 буудал - ТЭЦ-3 чиглэлийн цагийг уртасгаж өгөөч.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.