Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ

Aдмин / Нийгэм

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны дөрөвдүгээр сард барьсан. Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор түр замыг сэтэлсэн юм.

Тэгвэл тус түр замын нөхөн сэргээлтийг хийж, өнөөдөр буюу есдүгээр сарын 16-нд замын хөдөлгөөнийг нээлээ. Дунд гол дээгүүр барьж байгаа 60 метр урт гүүрний барилгын ажил дуусаж, үндсэн гүүрний доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг ирэх аравдугаар сард нээх хүртэлх хугацаанд түр замыг ашиглах юм.


Сэтгэгдэл

САНАЛ [59.153.112.50] 2021-09-16 04:02:34

ЗАМ БАРИХ ШИЙД ГАРГАЖ БУЙ ДАРГА НАРТ: ОДОО 3,4-Р ХОРООЛОЛ БОЛОН 6 ДУГААР БИЧИЛ ХОРООЛЛЫН ДУНДУУР ЯВДАГ ЗАМЫГ 4 ЭГНЭЭ БОЛГОЖ ӨРГӨТГӨМӨӨР БАЙНА. ТА БҮХЭН ЗАМЫГ САЙН ӨРГӨТГӨЖ БГАА... НАЙДАЖ БГАА ШҮҮ

Зочин [103.80.210.183] 2021-09-16 03:03:14

их юмаар гийгүүлж дээ. зам нь донхол болоод байдаг шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.